loading...
![]()
Нэр: Тиерри Анри
Байрлал: Довтлогч
Төрсөн газар: Ле Ули (Франц)
Төрсөн огноо: 1977-8-17
Өндөр: 188 см
Жин: 83 кг
Тиерри Анри бол дэлхийн хөлбөмбөгийн сүүлийн 10 жилийн түүхэнд тодорсон хамгийн аугаа довтлогчдын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх гавъяатан билээ. Гоёмсог, чадварлаг бөгөөд үр дүнтэй тоглолт нь түүний нэрийн хуудас юм.
Анригийн дээд ангиллын тоглолт үзүүлэх анхны гараагаа 1994-1995
оны улиралд АС Монако клубт 17 настайдаа тоглох болсноор хийж байв. Тэрээр анхандаа баруун жигүүрийн вингэрээр тоглодог байв. 1998-1999 оны улиралд Ювентус клубт зүтгэх болж, удалгүй Арсеналд очсон билээ. Энэ шилжилт нь Анри умард Лондонгийн клубын түүхэн дэх хамгийн аугаа тоглогчдын нэг болгосон билээ.
Тэрээр Арсеналд төвийн довтлогчийн байрлалд тоглох болж, баруун, зүүн аль ч жигүүрээс ирсэн дамжуулалтуудыг хүлээн авч, эсрэг багийн хамгаалагчдаас мултран, үхлийн цохилтыг хэрхэн хийдгийг яруу тодоор үзүүлэх болов. Түүнийг тоглох болсноор “уйтгарт Арсенал” гэж хочлогддог байсан их буучид Английн Премьер лиги төдийгүй Европын хамгийн үзүүштэй, довтолж тоглодог баг болон өөрчлөгджээ.
Будант Альбионд өнгөрүүлсэн бүхий л хугацаандаа Арсенал клубын хүчин зүтгэж, маш олон дээд амжилтуудыг эвджээ. Анри 214 гоал оруулснаар ганнерзын бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч болсон төдийгүй 164 гоалаар Премьершипийн (1992 онд үндэслэгдсэн) хамгийн шилдэг довтлогч болсон билээ. 2002, 2004, 2005 болон 2006 онд лигийнхээ мэргэн буучаар тодров.
Түүний алдрын цуглуулгад 1998 онд түүний төрөлх эх оронд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль багтдаг. Үүнээс хоёр жилийн дараа триколорс Европын аварга болж, Конфедерацийн цом хүртэж, Анри ч цуглуулгаа арвижуулсан билээ. Үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан 100 гаруй тулаанд оролцож, 2007 оны аравдугаар сарын 18-нд Мишель Платинигийн тогтоосон 41 гоалын рекордыг эвдсэн байна.
Клубын түвшинд Арсеналтай Премьершипийн хошой аварга (2002, 2004), ФА цомын гурван удаагийн аварга (2002, 2003, 2005) болжээ. Хувийн амжилтаараа Европы тивийн мэргэн буучаар 2004, 2005 онуудад тодорч, хос алтан шаахайг эзэмших болсон юм.
Тэрээр Каталаны нэр төрийн төлөө тоглосон эхний улиралдаа л Эзэн хааны цом, Ла лиги болон Аваргуудын лигид нийт 19 гоал оруулсан нь багийн мэргэн бууч болгосон байна. Мөн тэрээр хамгийн олон оновчтой дамжуулалт өгөгчдийн нэг бөгөөд Франк Райкаардын удирдлага дор Ла лигийн 30 тоглолт оролцож, зүүн жигүүрийн довтлогчийн байрлалыг бүрэн эзэмшсэн билээ.
2008-2009 оны улирлын эхний хагаст 16 тоглолтод ороцсны 13-т нь гарааны бүрэлдэхүүнд багтаж, 11 гоал оруулсан гайхалтай амжилт үзүүлээд байна.
Гавъяа шагнал
Арсеналд
2004-2005 ФА цомын эзэн
2004-2005 Коммьюнити шийлдийн ялагч
2003-2004 Премьер лигийн аварга
2002-2003 ФА цомын эзэн
2002-2003 Коммьюнити шийлдийн ялагч
2001-2002 ФА цомын эзэн
2001-2002 Премьер лигийн аварга
Монакод
1996-1997 Лиги-1 -ийн аварга
Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт
2006 Дэлхийн цомын дэд аварга
2003 Конфедерацийн цомын аварга
2000 Eвропын аварга
1998 Дэлхийн цомын аварга
Хувийн амжилтаараа
2005-2006 Премьер лигийн мэргэн бууч
2004-2005 Премьер лигийн мэргэн бууч
2004-2005 Алтан шаахай
2003-2004 Премьер лигийн мэргэн бууч
2003-2004 Алтан шаахай
2001-2002 Премьер лигийн мэргэн бууч
loading...




thanks.anri neeree aguu bilee
loading...
aguu aguu daanch hogiin barcad toglodog barcagaas gants demjdeg holbombogchin doo
loading...
euro 2000-iin avarga bizdee. bi tegej sanaad baihiin.
loading...
uuchlaarai
enduurel garch odoohon zasaaadhii
loading...
minii arsenaliin fen bolson ni ene agyy toglogshtoi xolbootoi zodog tailaxaasaa umnu ergeed ireerei bid xuleej bna
loading...
uu amartuvshin yamar uudgui yum be ? bi bur deerees gerrard gd bhad gants ch ahriu bhgui bsan murtluu 1 hun bichenguut uuchlaarai ntr gd bh yum zaluu mini chi oruulj ugnu esvel oruulahgui gd l helchiheechdee. barag 3 sar l guij bnadaa. hariu ch alga. henry aguuldaa arsenaldaa bj bhgui ter jil cl-d turuulsen bol yavahgui bsan yum barca azaar avsan shd bas neg yum asuuy zaluus owen liverpoold irehee bolison yum bhdaa nam jim bolchih yum
loading...
PL-n buh tsag ueiin No1 yun C.Ronaldo ene ter. Zugeer l domog.
loading...
hue ene ner barij biched bga hen be. Yag minii deer bichsen C.Ronaldo bi lav bish shu
loading...
Tanai ronaldo ch de hoorhii. Anrigiin hajuud hoos l gesen ug. Miniiheer PL- iin buh tsag ueiin hamgiin shildeg toglogh ni yah argagui TIERY ANRI mon do. Gants avaagui shagnal ni Delhiin shildeg l bolj chadaagui. Busdaaraa bol ch…………….
loading...
ene neeree lag gar shuu te buh taliin chadwartai aimar aimar
loading...
хэхэ
ЭРДЭНЭ-д
Стивен Жерардын номыг цувралаар нийтлэж байгаа. Бид албан ёсоор нийтлэж байгаа таван цагаригийн зөвшөөрөлтэй тул бүрэн эхээр нь та болон бусад уншигчиддаа хүргэх болно.
Гагцхүү тайван хүлээ. гарцаагүй бүх бүлгүүд нь гарах болно.
loading...
zozo bayarlalaa erthen helehgui dee hehe zaza elteer harin tavan tsagirag deer bsan yumaa ehnii heseg ni yavj bgad daaargiin heseg ni bhgui bolson bsan yum tgd l…. zaza yamar ch bsan huleej baiy bayarlalaa amjilt huseydee
loading...
goy medee bna.. Gabriel Batistuta, Patrick Kluivert nariin tuhai medee oruulj uguuch…
loading...
Thierry Henry агуу тоглогч шүү.Миний жинxэнэ шүтээн дээ..Түүний xувьд ийн цом л хэрэгтэй байгаам даа…
loading...
HE is the best player in the world
loading...
real t1 yanhan yu wee henry barca-d uneheer heregtei toglogch suga real zail
loading...