Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Ярилцлага » А.Басхүү : Хурлаас зугтаад , суудалдаа шигдсэн юм надад байхгүй

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн холбоо ойрын үед нилээд хэл амтай байгаа. Холбоогоо шинэчилж удирдлага , зохион байгуулалтаа өөрчлөх их хурал болно хэмээн хэсэг яригдсан ч энэ хурлын сураг өнөө хүртэл алга. Тиймээс холбооны нарийн бичгийн дарга А.Басхүүтэй уулзаж , хурлын талаарх албан ёсны тодруулга авсан юм.

Чөлөөт бөхийн холбооны хурал болох гэж байна гэж яригдсан ч таг болчихлоо. Хурлын тов гарсан уу ? , ямар асуудал хэлэлцэх бол ?

Дүрмээрээ бол 2-р сарын 25-ны дотор холбооны ээлжит их хурал болох юм. Гэхдээ бид заавал энэ өдрийг хүлээх шаардлагагүй  , аль болох хурдан хийе гэсэн бодолтой байгаа. Харин зарим нэг хэвлэлд бичсэн шиг Басхүү хурлаас зугтаад суудалдаа шигдсэн , юм ерөөсөө байхгүй. Нэгэнт болохгүй байгаа холбоог өөрчилж шинэчлэх л хэрэгтэй. Хамгийн гол нь хуралдаа нилээд бэлдэж асуудалд ул суурьтай хандая гэсэн саналтай байгаа. Ганц намайг л аваад хаячихаар бүх зүйл сайхан болчих юм шиг , хүмүүс яриаг байгаа. Гэвч асуудлын гол нь үүндээ биш юм. Болохгүй байгаа бүхнийг уг үндсээр нь өөрчлөх ёстой.

Чөлөөтийнхний амжилтыг хойш татдаг хамгийн болохгүй зүйл юу байна ?

Энэ их хэл ам , атаа жөтөө , хэрүүл , олон жилийн турш биднийг доош нь хийж ирлээ. Эхний ээлжинд үүнээс л салах хэрэгтэй.

Таны хувьд ажлаа үргэлжлүүлэн хийх бодол байна уу ?

Ямар ч байсан , холбоо удахгүй хуралдана. Үүнээс өмнө удирдах зөвлөл хуралдаж хэдийд хийх товоо зарлах юм. Хурлын үеэр бөхийн хамт олон ард түмэндээ тайлангаа тавьчихаад энэ ажлыг өгнө дөө. Миний оронд хэн гарч ирэх сонин биш. Хэн ч гарч ирсэн , байлаа гэсэн жинхэнэ өөрчлөлт шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Олон хүн үүнийг анхааруулан хэлж байгаа. Энд дахин давтаж хэлэхэд суудлаасаа хорхрохгүй гээд цааргалаад байгаа юм надад байхгүй. Болохгүй байгаа юмыг өөрчилж ,шинэчэлье , гэхдээ зөв замаар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Suldees says:

    uul ni ch bas yum hiisen hun shuu . yahav bolohgui bgaa gaal helehgui bga hun . odoo uurchlogdoh bizdee zaluuhan humuus garaasai

    GD Star Rating
    loading...
  2. Baagii says:

    solison ni deer,zondoo l idej uulaa,odoo boloo biz dee,zaluu ajillaj chadax xumuus bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: