Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Дөрвөн шинэ аварга мэндэллээ

GD Star Rating
loading...

http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/boxing20070312.jpg2009 оны боксын УАШТ Спортын төв ордонд таван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж дөрвөн шинэ боксчин (Н.Төгсцогт 48кг , Б.Баттулга 51кг , Б.Жавхлан 57кг , Д.Өлзий-орших +81кг) анх удаа улсын аварга болсон юм. Ингээд олимпийн аваргатай боксчдын УАШТ -ий сонин хачнаас хүргэе.

Түүхэнд тэмдэглэгдэх тулаан

Энэ жилийнм УАШТ -д цөөнгүй сонирхолтой тоглолт гарч , үзэгчдийг шуугиулсан. Гэхдээ энэ дундаас ялгарах хэдэн тоглолт байна. 75 кг -н финалд энэ жингийн хоёр шилдэг бксчин Т.Чулуунтөмөр , Н.Шинэбаяр нар тунан үлдсэн. Чулуунтөмөр сүүлийн гурван жил дараалан улсын аварга болсон бол Дорнодоос гарч ирсэн Н.Шинэбаяр ирээдүйтэй залуу боксчинд тооцогдож ,шигшээ багт багтсан. Тоглолтонд , Шинэбаяр оноогоор илүүрхэж явсан боловч сүүлийн үед Чулуутөмөр нөхөж чадав. Хонх дуугарахтай зэрэгцэн Чулуунтөмөр оноо авснаар тэдний тулаан 15 : 15 -аар тэнцсэн юм. Энэ тохиолдолд туслах оноогоор ялагчийг тодруулдаг дүрэмтэй боловч тэр оноо нь бас 34 : 34 болон тэнцжээ.Урьд нь ийм явдал Монголын боксын түүхэнд гарч байгаагүй гэнэ. Ингээд олон улсын дүрмийн дагуу таван шүүгчийн саналаар ялагчийг тодруулахад Чука 4 : 1-р илүүрхэж алтынхаа тоог дөрөвт хүргэсэн юм.

Үүнээс дутахгүй сонирхолтой тоглолт 81 кг -н финалд тохиосон. ‘Хүч’ -ээр овоглосон хоёр шилдэг боксчин Х.Мандахбаяр , Ц.Мөнхчулуун нар сүүлийн шатанд тунан үлдээд байв. Тэд 2008 оны спартакиадын финалд таарахад Мөнхчулуун ялж байсан билээ. Энэ удаад ч тэр оноогоор тасарч , дахин түрүүлэх нь бараг тодорхой болов. Гэвч сүүлийн үед Мандахбаярын удаа дараагийн ширүүн цохилт байгаа оносноор ,өрсөлдөгчөө гурван удаа нокаутанд оруулж ‘тоолуулсан’.  Уг нь дүрэм ёсоороо нэг үед гурав тоолуулбал тэр боксчныг шууд ялагдуулдаг. Гэвч рингний шүүгч алдаа гаргаж , оноо илүү өндөрлөсөн Мөнхчулуунд ялалтыг өгөх нь тэр. Үүнээс үүдэн маргаан гарч , шүүгчдийн зөвлөл яаралтай хуралдан бичлэг үзсэний эцэст Мандахбаяр өрсөлдөгчөө цэвэр ялсан болохыг тогтоосон юм. Ийнхүү 81 кг -ийн аварга бас л дуулиантай тодорлоо.

Аваргуудын эзгүйд

Энэ жилийн УАШТ -ийг хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган , гавьяат тамирчин П.Сэр-Дамба , У.Мөнх-Эрдэнэ , ОУХМ М.Нандин-Эрдэнэ нар өнжсөн. Тэдний оронд хэн түрүүлэх нь сонирхол татаж байв.
Олны таамарг ерөнхийдөө 50 хувьтай гэж болно. Тодруулбал , урьдчилан таамаглаж байсан ёсоор 64 кг -д Б.Түвшинбат , 54 кг -д Э.Идэрхүү түрүүлсэн бол , 48 кг -д залуу тамирчин Н.Төгсцогт , 69 -д хашир туршлагатай Б.Ганбаатар нар өнгөлсөн юм. Түүнчлэн 57 кг-д 19 настай залуу боксчин Б.Жавхлан , улсын хошой аварга Д.Отгондалайг 10 гаруй оноогоор буулган түрүүлснийг сенсаац гэлтэй. Ноднин З.Энхзоригтой медалийн төлөө ширүүн үзэж хоёрхон оноогор ялагдаж байсан Жавхлан ийнхүү УАШТ -ий анхны медалиа алтаар эхэллээ.

Шүүгчдийн өрсөлдөөнд С.Эрдэнэ-Бат өнгөлөв.

Холбооноос тэмцээний шүүлтийг сайжруулж , тэдний ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэгэн сонирхолтой санаа гаргасан. Рингний хажуугийн шүүгчийн дарсан оноо тоглолтын дүнтэй таарч байвал 10 мянган төгрөгний шагнал авна. Харин дарсан оноо , үүнээс бүртгүүлсэн оноо , эцсийн дүн гурав таарч байвал 100 мянгын урамшуулал авах аж. Гэвч УАШТ -н явцад 150 тулаан явагдсанаас дээрх болзлыг биелүүлж шагнал авах хүн гарсангүй. Харин хамгийн сүүлийн буюу 81 кг -н финалын тоглолтыг шүүсэн С.Эрдэнэ-батын дарсан оноо , эцсийн дүнтэй яг таарснаар 10 мянган төгрөгөөр шагнуулж мэргэжил нэгтнүүдээсээ илүү мэдрэмжтэй болохоо харуулсан.

УАШТ -ий дүн

48 кг – (15 боксчин) 1.Н.Төгсцогт (Алдар) , 2. Б.Эрхэм-Баатар (Сүлд) , 3. С.Ганзориг (Улаан ирвэс) , 3. Ж.Төрмөнх (Ширэн бээлий)

51 кг – (18) , 1. Б.Баттулга (Сүлд) , 2. А.Даваадалай (Хүч) , 3. О.Бат-мөнх (Хар чоно) , Ж.Отгонбаяр (Алдар)

54 кг – (18) , 1. Э.Идэрхүү (Сүлд) , 2. Д.Энхтөр (Алдар) , 3. Б.Бямбасүрэн (хар чоно) , О.Билэгт (хар чоно)

57кг – (19) , 1. Б.Жавхлан (Ширэн Бээлий) , 2. Д.Отгондалай (Хилчин) , 3. Э.Төрболд (Хангарьд) , Л.Зоригтбаатар (Хүч)

60 кг – (21) , 1. З.Энхзориг (Сүлд) , 2.А.Бат очир (Хилчин) , 3. А.Мөнхбаатар (Хар чоно) , Б.Содгэрэл; (Хүч)

64 кг – (20) , 1. Б.Түвшинбат (Хүч) , 2. Л.Шинэ тулга (Хангарьд) , 3. Ж.Отгонжаргал (алдар) , Н.Батэрдэнэ (хар чоно)

69 кг – (15) 1. Б.Ганбаатар (Хүч) , 2. У.Гантөмөр (ширэн бээлий) , 3. Г.Тэмүүжин (Хангайтан) , А.Мөнххүяг (Сүлд)

75 кг – (14) , 1. Т.Чулуунтөмөр (Хилчин) , 2. Н.Шинэбаяр (Сүлд) , 3. О.Ганзориг (Шавь)
, Б.Дарханбаяр (Хилчин)

81 кг (10) , 1. Х.Мандахбаяр (хүч) , 2. Ц.Мөнх чулуун (Хүч) , 3. М.Мөнх-Өлзий (БГД) ,  Б.Атарбаяр (Сүхбаатар)

+81 кг (10) , 1. Д.Өлзий орших (Хүч) , 2. Б.Эрдэнбаяр (шижир алт) , 3. Б.Батзориг (Ширэн бээлий)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. erdee says:

    Ter har chono gedeg club yamar lag nerte um bee! goe medee bna aa

    GD Star Rating
    loading...
  2. bayra says:

    har chono gj sain klub shv bagsh ni Enhbaatar gj bgaa mash sain bagsh

    GD Star Rating
    loading...
  3. t67.blog.mn says:

    t67.blog. mn boxiin blog

    GD Star Rating
    loading...
  4. maka says:

    ta nart bugded ni amjilt husii

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: