Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Интер бутниргүүллээ

GD Star Rating
loading...

http://www.goalcentre.com/wp-content/uploads/2008/08/serie-a-logo1.jpgИталийн Сери А -н 19-р тойргийн тулаанууд явагдлаа. Энэ тойрогт нийт 21 гоол орсон бөгөөд үүний арван нэгийг нь талбайн эзэд , үлдсэнийг нь зочид хийжээ. Нийт болсон 10 тоглолтоос зургаад нь талбайдаа тоглосон багууд ялж , үлдсэн дөрөвт нь зочилсон багууд ялсан байна. Сонирxолтой нь энэ тойрогт оноо хуваасан тоглолт болсонгүй.

Аталанта 3 : 1 Интер (Фроцари 17′ , Дони – 28′ , 33′) , (90′ Ибрахимович)

Интер : Хулио Цезар , Майкон , Кордоба , Бурдиссо , Максвэл (Фигү 46′) , Занетти , Киву (Обина 28′) , Камбиассо , Станкович , Креспо (Адриано) , Ибрахимович

Он гарснаас хойш Хар-хөхүүд нэг л явахгүй  байна. Өмнөх тойрогт Каглиари-тай тэнцэж 2 оноогоо алдсан бол дараа нь  Италийн цомд Женоа -г зовж байж ялсан. Харин энэ удаа бүр оноо ч үгүй , бутниргүүллээ. Тоглолтын эхний үед л Аталанта  ялах нь тодорхой болсон гэж хэлж болно. Багийн ахлагч Кристан Дони хоёр гайхалтай гоол оруулсан бол , Серхио Фроцари энэ гайхалтай ялалтын эхлэлийг тавьсан байна. Энэ ялалтыг авснаар La Dea 27 оноотой 10-р байранд бичигдэж байгаа бол Интер лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Лацио 1 : 1 Ювентус (24′ Ледэсма) , (29′ Мелльберг)

http://juventuz.freeblog.hu/files/mellberg_ranieri.jpg

Ювентус (4-4-2): Маннингер , Мелльберг , Легротагли , Ариудо , Молинаро , Марчионини , Сиссоко , Занетти (Марчисио 70′) Недвед , Дель Пиеро (Жиовинко 80′) , Амаури

Хэрвээ Юве энэ тулаанд ялсан бол , Интерээс ганцхан онооны ард ирэх байлаа. Даан ч энэ сайхан боломжоо ашиглаж чадсангүй. Тоглолтын 24 дэх минутад Ледесма , талбайн эздэд тэргүүллийг авчирсан бол  тавхан минутын дараа Швед эр Мелльберг тэнцээний бөмбөгийг хийжээ. Үүнээс хойш хоёр баг олон довтолгоо зохион багуулсан ч , Маннингер – Карризо хоёр сайн байлаа.
‘Бүргэдүүд’ энэ нэг онооныхоо ачаар 31 оноотой болж , 7-д явна.

lazio -Juve goals

Торино 0 : 1 Рома (91′ Баптиста)

http://i.media.goal.com/g/41746_hp.jpg

Рома : Артур , Сисиньо , Мексес, Хуан ,Рийз ,. Таддеи (61′Акуйлани) , Пизарро , Де Росси , Брихи (79′ Касссетти) , Менез , Баптиста

Гол довтлогч Вучинич , Тотти хоёрыг эзгүйд Баптиста ”баллаж” байна. Өнгөрсөн долоо хоногт Миланы хаалганд дубльдсэн бол энэ удаа цаг дуусах мөчид гайхалтай гоолоор багтаа ялалтыг авчирлаа.
Вучинич -ээс гадна  , Бразил хаалгач Дони мөн уг тоглолтыг өнжсөн бөгөөд , нөөц хаалгач Артур гараанд гарч бахархмаар тоглолтыг үзүүллээ. Лучиано Спаллетти (Рома менежер) : Үнэхээр сайхан ялалт байлаа , би маш их хичээж тоглосон , үүнийхээ үр шимийг амслаа. Бидний ялагдаж байсан тэр хар үед ард хоцорч , ирээдүйгээ өөдрөгөөр харж байна’ хэмээжээ.

Милан 1 : 0 Фиорентина  (Пато 7′)

Милан (4-3-2-1): Аббиати , Замбротта, Малдини , Фавалли , Янкуловски , Бекхем (80′Сендерос) , Пирло , Амбросини , кака , Зидорф ,(69′ Фламини) , Пато (76′ Роналдиньо)

Жилардино хуучин багийнхаа эсрэг тулалдсан , Сендерос бэртлээс эргэн ирсэн , дээрээс нь кака  гээд л энэ тоглолт хангалттай их үйл явдал дунд өрнөсөн. Тулааны дөнгөж 7 дахь минутад өнөөх л Пато гайхалтай гоолоор Виола -н хаалгыг мялааж , ялалтыг авчирлаа. Цаг дуусах мөч буюу 90 дэх минутад Янкуловски улаан авч , Россонерри бага зэрэг сандарсан ч , гоол алдалгүй бүтэн оноогоо авч чадлаа. Сүүлийн гарч байгаа Кака -н талаарх элдэв ярианы улмаас цэнгэлдэхэд ‘түүнийг үлдээч’ гэсэн бичиг энд тэндгүй харагдаж байсан юм.
Россонерри одоогоор 37 оноотой , тэргүүлгч Интерээс 6 оноо алдаж байна.

Milan-Fiorentina

Сиена 1 : 0 Режжина (74′ Фрик)

Каглиари 2 : 0 Удинезе (4′ Конти , 20′ Биондини)

Катанья 1 : 2  Болонья (86′ Паолуччи) , (48′ Ди Виао , 54′ Адайлтон)

Киево 2 : 1 Наполи (32′ , 74′ Марчолини) ,(53′ Лавеззи)

Лецци 0 : 2 Женоа (68′ Янкович , 92′ Скалли)

Сампдориа 0 : 2 Палермо (44 , 58′ Брескиано)

байр
↓
баг
↓
Т/т
↓
Х
↓
Т
↓
Хж
↓
О.Г
↓
А.Г
↓
Г.З Оноо
↓
1 Интер 19 13 4 2 33 15 +18 43
2 Ювентус 19 12 4 3 32 14 +18 40
3 Милан 19 11 4 4 31 20 +11 37
4 Женоа 19 10 5 4 29 17 +12 35
5 Наполи 19 10 3 6 27 18 +9 33
6 Фиорентина 19 10 2 7 26 17 +9 32

Т/т – тоглосон тоглолт , Х – хожил , Т – Тэнцээ , Хж – Хожигдол , О.Г – Оруулсан гоол , А.Г – Алдсан гоол , Г.З – гоолын зөрүү

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Nbr says:

    Inter ch …………………

    GD Star Rating
    loading...
  2. real&raul says:

    inter ugiin suga sh dee.neeh hudlaa.harin pato jinhene ballaj bna aa toglolt bolgon dr goaldaad l

    GD Star Rating
    loading...
  3. real&raul says:

    kaka yvsnaar patog jinhene od boloh zam ni neegdene.yg sheva shig shevag yvsnii daraa l kaka gj duulddag bolson sh d

    GD Star Rating
    loading...
  4. Inter says:

    Real ch kharin jinkhene suga shde

    GD Star Rating
    loading...
  5. Amarjargal says:

    OOOOOOOOOOOOOO sonin yum be Kaka yawahgui bolhuuuu!!!!

    GD Star Rating
    loading...
  6. real&raul says:

    zailahgui yasan boov be.inter gechihkee buten neriig ni medku ym bj

    GD Star Rating
    loading...
  7. uugii says:

    realaa chmg bur uneheer oilgohoo bailaa chinii zurh zuvhun real-n tuluu tsohildog bj bolno. tgvl busad bag toglogchdiig yah gj ingej eldev yanziin ugeer doromjlood bdag yum be. chinii huvid zuvhun real l bag realin toglogchid l shildeg ni bj bolno busad humuust uur bj bolno biz dee. hun hunii bodol uzel ni uur. chinii ter doromjlood bga humuus chmg teglee gd tm bolchihgui ni oilgomjtoi shd. humuus end sanal setgegdelee soliltsoh gj bichdeg bolohoos yamar ch utga uchirgui heruul hiih gj yum bichdeggui ni oilgomjtoi. hoorondoo medee medeelel soliltsoj medlegee huvtaaltsah gj l bichdeg tm uchir chi soyoltoi bj bolohgui yu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: