loading...
Оны сүүлчийн дугаараараа олимпийн аварга Э.Бадар-Ууганыг уншигчтайгаа уулзуулж байсан ТЦ -н хамт олон , шинэ оны эхний сард Н.Түвшинбаяр аваргатай ярилцлага хийхээ амласан. АНУ -д эмчилгээ хийлгээд эх орондоо ирээд удаагүй байгаа тэрээр бидний хүсэлтийг уриалгахнаар хүлээн авч гэртээ урьсан юм. Мэс засал хийлгэсэн баруун өвдөгт нь төдийлөн зовиур байхгүй ч илүү хөдөлгөөн хийж сэдрээхээс сэрэмжлэн гэр зуур байгаагаа тэр өгүүлсэн. Хоёр сар орчим бэлтгэл хийгээгүй болохоор жин нилээн нэмсэн байх гэж ярилцаж байсан бидний таамаг оносонгүй , олимпийн аварга маань өнгөлөг харагдаж байлаа.
Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс шинэ оны мэндийг дэвшүүлж , 2008 оны Монголын манлай тамирчнаар тодорсонд баяр хүргэе.
Баярлалаа
Та АНУ -д эмчилгээ хийлгээд ирлээ. Эмчилгээний үр дүнгийн талаар Монголын ард түмэн чих тавин хүлээж буй нь лавтай ?
Авраннэгдүгээр сарын 13-нд АНУ -д хөл тавьсан. МЖБХ-ны сургалт хариуцсан захирал Б.Пагва ах болон гэр бүлийн хүн Б.Оюун-билэгийнхээ хамт очсон. Тэгээд Б.Пагва ах Рожер Тревино болон АНУ дахь Монголын хүндэт консул Кармен Кэбэлл нараар дамжуулан эмчилгээ хийсэн алтан гарт эмч нартай холбогдсон. Сэтгэлтэй , чадвартай эмч нарын ачаар одоо дажгүй байна аа.
Анх үзлэг хийгээд барилдах нь битгий хэл алхаж ч болохгүй хүнд гэмтэлтэй байна гэж оношилсон гэсэн. Энэ үнэн үү?
Тиймээ , намайг барилддаг , жудогоор олимпийн аварга болсон гэдгийг хэлэхэд эмч нар итгэхгүй байсан. Ийм гэмтэлтэй хүн алхаж ч болохгүй гэж байна лээ. Бүр ужгирч ,эмчилгээ хийхэд хэцүү болохоос нь өмнө амжиж ирсэн гэсэн.
Хагалгаа хэр хүнд болсон бэ ?
Анх эмч нар хоёр цаг хагалгаа хийнэ гэж байсан ч мэс засал дөрвөн цаг үргэлжилсэн юм шиг байна лээ. Миний хувьд зургаан цаг унтсан. Сэрэхэд дөрвөн мөч бадайраад , бүтэн хоногийн дараа наркоз бүрэн гарахад мэс заслын өвдөлтийг мэдэрч эхэлсэн. Бараг долоо хоног зовиур мэдрэгдэж байсан шүү. Америкийн эмнэлэг мэс засал хийлгэх хүнээ өглөө авчраад орой нь гэрт нь гаргачихдаг онцлогтой юм билээ. Мэс засалд орохын өмнө суга таяг яаж хэрэглэдгийг зааж өгсөн. Тухайн хөлдөө ачаалал өгөхгүй гэсэн хэрэг. Наашаа ирэхийн өмнөхөн эмчдээ үзүүлэхэд таяггүй явж болохоор болж гэсэн.
Энэ эмчилгээний өртөг нь их өндөр гэж дуулсан…
Бараг 200 , 300 мянган ам.долларын өртөгтэй эмчилгээ хийсэн гэнэ лээ. Энэ эмнэлэг уг эмчилгээгээр АНУ -даа алдартай , америк хөлбөмбөгийн одууд голцуу үйлчлүүлдэг юм билээ. Мэс заслыг гардан хийсэн Жон Марцо , Энди Кеппучино эмч нар бидний гэрт нь байсан Рожер Тревино , консул Кармен Кэбэлл нартай дотно найзууд , ажил хэргийн хамтрагчид гэсэн. Тиймээс энэ өртөг өндөртэй эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байх. Энэ буянтай хүмүүстээ болон хүнд үед хажууд минь туслаж дэмжиж байсан Пагва ах , гэргий Оюунбилэг нартаа баярласнаа илэрхийлье.
Хагалгаа хийлгэхийн өмнө сургуулиудаар уулзалт хийж , хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн гэсэн. Монголд байсан шигээ урилга заллага ихтэй байв уу ?
Яах вэ , Монголоос төрсөн олимпийн анхны аварга гэдэг утгаар эх орноо сурталчилах , жудо бөхийг таниулах зорилгоор олон нийтийн хэдэн арга хэмжээнд оролцсон. Бас ”Niagara Falls Reporter” , ”Buffalo News” гэсэн хоёр сонинд ярилцлага өгсөн. Мөн монголын соёлын төвийн нээлтэнд оролцлоо.
Сургуулийн сурагчид олимпийн аварга аочлон очиход хэрхэн хүлээж авч байна вэ ?
Манай монгол хүүхдүүдтэй харьцуулахад өөрийгөө илэрхийлэх тал дээр эрс өөр юм билээ. Нээлттэй , санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг. Эцэг эх , багш нар нь ч хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа нь манайхаас ондоо.
Одоо эмчийн хяналтанд байгаа юу , бэлтгэлдээ хэзээ орох вэ ?
Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ гэж байдаг юм билээ. Гуравдугаар сард гаргаад дахин АНУ руу явж 40-өөд хоног болох байх. Ирэхээсээ өмнө эмчээс бэлтгэлийн хуваарь , дэглэм , ямар дасгал хийх талаар зөвлөгөө авсан. Тэр хуваарийн дагуу бэлтгэл хийж байгаа. Өчигдөр харин штанг өргөсөн чинь бие булраад хөндүүр болчихож.
Урьд нь Европ руу цуврал тэмцээнд олон хоногоор явж байсан ч инмгэж удаж байгаагүй байх аа?
Оны эхэнд Франц , Германы супер ,Дэлхийн цом гээд бараг сар шахам явдаг. Гэхдээ барилдаад , бэлтгэл хийгээд явахар өдөр хоног анзаарагдахгүй өнгөрнө. Сая бол мэс заслын дараа хэвтрийн дэглэмд цаг явж өгөхгүй хэцүү байсан. Ийм үед Пагва ах , эхнэр хоёр маань намайг , асарч тойлж байлаа.
Цаг явуулах гэж хүмүүс элдвийн л юм хийдэг. Та уйдсэн үедээ юу хийдэг байв. ?
Би компьютер , интернэт төдийлөн сонирхдоггүй. Харин тэр үед интернэт их ухдаг байлаа. Монголын сайтуудыг бас жудогийн бичлэг үздэг. Мөн монгол руу , гэрийнхэнтэйгээ , найзуудтайгаа утсаар ярина.
Хөдөлгөөнгүй удахаар жин нэмэгдэж байна уу ?
Мэс заслын дараа хоолны дэглэм барьж байсан. Хөдөлгөөнгүй, удаан хэвтсэн гэхэд жин нэмэгдэж шалиагүй , 110 гаруй кг л болсон байна. Олимпод явахдаа 106 кг байсан
Эрчимтэй бэлтгэлд хэзээнээс орох вэ ?
Эмч нар долдугаар сараас бэлтгэл хийж болно гэсэн. Миний хувьд найдвартай нь дээр ,үүнийг нь нэг сар ахиулаад наймдугаар сард эхэлдэг юм уу гэсэн бодолтой байна.
Хэзээ , яаж байгаад ингээд бэртчихсэн юм бэ ?
2006 онд Азийн наамдын өмнө бэлтгэл дээр энэ хөлөө даруулж байсан. Гэдхээ миний бодлоор үүнээс илүү 2005 оны хавар шилбэний нарийн ясаа хугалсан нь нөлөөлсөн болов уу. Үүнээс болж булчин сулраад зөөлөн эдийн гэмтэл болсон байх. 2007 оны УАШТ -ий өмнө хүчтэй хөндөж , Европын цувралуудад 2-3 удаа сэдрээгээд , сүүлдээ бүр өвдөг гацдаг болсон. Энэ үеэс хөлөндөө ачаалал бага өгөх тактик боловсруулж , барилдаанаа өөрчлөн кросст гүйхээ больсон. Гүйхээр хөөгөөд хавдчихдаг юм. Үений завсар зөөлөн эд хавчуулагдчихдаг байсан биз.
Гүйлт гэдэг бүх дасгал , хөдөлгөөний үндэс байдаг. Бие халаалт хийхэд дэвжээ тойрч гүйх нь түгээмэл. Харин таны хувьд хэрхдэг бэ ?
Янз бүрийн дасгалаар бие халаалт хийж , гүйлтээс аль болох зайлсхийхийг эрмэлздэг.
Олимпийн өмнө өвдгөө үзүүлэхэд зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан гэдэг. Тухайн үед юу гэж бодогдож байв ?
Өнгөрсөн оны тавдугаар сарын дундуур Тайваньд очиж шинжилгээ хийлэхэд яг л саяын онош гарсан. Хагалгаа хийлгэх шаардлагатай гэхэд нь олимп тулсан учраас хойшлуулаад , нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ирсэн.
Олимпийн тухай ярилцья. Бэлтгэлээ хэнтэй голчлон хийж байв ?
Олимпийн бэлтгэлийн тухай яривал бүтэн циклийг дурьдах хэрэгтэй. Тухайн амжилтын үр дүн дөрөв , бүр найман жилийн хөдөлмөрийн үр шимээр гардаг. Би Афины олимпийн бэлтгэлд 20-той жаахан хүүхэд гарч байлаа. Тухайн үед 81 кг -д хүч үздэг ч Д.Нямхүү ахаас эхлээд дээд жингийнхэнтэй бүгдтэй нь барилдана. Ц.Очирбат , Б.Одхүү гээд ах нараасаа их юм сурсан. Өмнөх олимпод миний жинд барилдсан Б.Одхүү ахыг онцолмоор байна. Зөвхөн бэлтгэл , сургуулилтаар зогсохгүй энгийн үеийн харилцааг хүртэл заадаг байсан. Олимпийн дараа манай жудогийнхон Б.Одхүү ахыг эргэж очсон. Харин үүний дараа шар сонинуудаар ор үндэсгүй мэдээлэл гарсан байна лээ. Сонинд бичсэн шиг явдал огт болоогүй. Б.Одхүү ах бол нөмөр нөөлөгтэй сайхан эр хүн. 2006 онд -100 кг -д оролцоход Ц.Очирбат ах бас өгсөөд ороод ирсэн. Тэр жил Очироо ахад ялагдаад Азийн наадамд жин өгсөж , +100 кг , үнэмлэхүйд барилдаж байлаа. Энэ мэтчилэн өрсөлдөөн амжилтанд нөлөөлдөг. Ах нарын дэмээр би өдий зэрэгт хүрсэн. Олимпийн бэлтгэл дээр энэ жилийн наадмын түрүү бөх Хуягаа ах , Х.Мөнхбаатар арслан ирж байлаа. Мэх давтаж барилдаан хийхэд өгөөжтэй хүн гэж байдаг. Найз Э.Энхбат , хуурай дүү Б.Өнөржаргал нартай голдуу барилдааны бэлтгэл хийсэн. Мөн 2005-07 онд талийгаач П.Ганбаяр ах их зүйл заасан
Хөл авахаас эхлээд сэтгэлзүйн бэлтгэл гээд түүнээс их юм олж авсан. Даанч харамсалтай өнгөрсөн дөө.
Э.Энхбат та хэд үүрээр цонхных нь доор цугладаг байсан гэдэг байх аа ?
Ид өвөл , тамирчид бэлтгэлээ сулруулдаг үед бидэнд анхаарлаа хандуулдаг. Одоо МЖБХ -ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа М.Бөхбат ах хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр явж байхдаа биднийг хараад ‘Эд нар ч өдий байна даа’ гэж боддог байсан гэсэн. Бидний хувьд ‘Аварга’ -д байрладаг учир өглөө гүйгээд очно. Сүүлд дотуур байр хаагдахад багштай ойр гэж 120 мянгатад өрөө хөлсөлж байсан. ‘Аварга’-д суралцдаг Булганыхан очдог байснаа сүүлд Х.Мөнхбаатар арслан , Н.Бүрэнбаатар начин ирдэг болоод өргөжиж билээ. Дуслыг хураавал далай гэдэг үнэхээр үнэн үг юм. Юмыг бага гэж гололгүй хийж л байх хэрэгтэй. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж сэтгэлээ гаргаж бэлдсэнийх нь үр дүн гарлаа. Юм болгоноо асууж ,зөвлөдөг дотно хүн маань үгүй болчихоор эвгүй л юм.
Таны олимпийн анхны алтан медалийг авчирсан тэр үдэш Монгол даяараа хөдөлсөн. Монголд буухад тань шөнө гэлтгүй сүртэй угтсан. Үүнийг та төсөөлж байсан уу ?
Алтан медаль авсан орой Монголчууд хэрхэн баярласныг маргааш нь интернэтээс харсан. Ард түмэн минь миний бодсоныг бодож баярласан байх. Онгоцны буудалд тиймэрхүү хөл хөдөлгөөнтэй байх болов уу гэж төсөөлж байсан. Хүн болгон баяр хүргэж тэврэх нь сайхан ч заримдаа хэцүү санагддаг. Сэтгэлээсээ баяр хүргэж байгаа хүн өөр. Харин худлаа дүр эсгэж , тал засах гэсэн хүмүүсийг харахаар дургүй хүрдэг юм.
Олимпийн дараа тамирчдийнхаа амжилтанд хөөрч, баярласан байгууллага , хувь хүмүүс янз бүрийн шагнал амлаж байсан. Тэр үед та нарын шагналд авах байр , машин , мөнгийг хүмүүс эчнээ тооцоолж суусан. Тэр амлалтууд биелэлээ олсон уу ?
АНУ -д очиход хүмүүс намайг хичнээн олон байр , машин , хэдэн сая доллартай баян болсон гэнэ лээ гэж ярихыг сонсоод цочирдсон. Манай хэвлэл , мэдээллийн хэрэгслүүд худлаа бичсэн ч байгаа , амлалтаа биелүүлээгүй хүмүүүсийн буруу ч бий. Авснаа бол би мэдэж байгаа шүү дээ. Улсаас өгөх 120 сая төгрөгнөөс татвар , багшдаа өгөх хувь гээд 70 орчим сая төгрөг ирсэн. Үүнийг байраа тохижуулах гэх мэт зүйлд зарцуулсан. Холбнооноос амласан 120 сая мөн дээрхийн адил 70 гаруй сая төгрөг ирээд цагаан машинаа авсан. ‘Дүнжингарав’ -н 100 мянган доллар сая АНУ явахад аар зүйлд зарцуулаад таарлаа. Ингээд л боллоо шүү дээ. Хүмүүсийн яриад байгаа шиг тийм их мөнгө надад байхгүй. Олимпийн дараа хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр их юм амласан шиг байгаа юм. Амлалтаа биелүүлснээс хэрэгжүүлээгүй нь олон. Хэд хоногийн өмнө ‘Хаан хүнс’ компани хүлээн авч батламжаа.
гардуулсан.
Олимпод таван барилдаан хийсэн. Аль нь хамгийн хүнд даваа байв ?
Таван барилдаан нүд ирмэхийн зуур л болоод өнгөрсөн. Энэ дундаас БНСУ-н Жан Сүн Хот -той хийсэн барилдаан хамгийн хэцүү байлаа. Дэвжээнээс буухад нүд харанхуйлаад уначих гээд байсан. Миралиетэй бас цаг сунгаад хүнд барилдаан болсон.
Житкеевтэй урьд нь олон барилдсан уу ? Хавар нь Азийн АШТ -д хожигдсоныг тань мэдэх юм.
Гурав барилдаж нэг л ялаад байсан. Азийн АШТ-д өөрийн алдаанаас болж хожигдсон. Тэгж хожигдсон нь олимпийн аварга болоход нөлөөлсөн ч байж мэднэ. Би алдаандаа дүгнэлт хийж байхад хожсон хүн хэрийн юм бодохгүй шүү дээ.
Афиний олимпийн бэлтгэлд гарч байсан гэлээ. Сүүлийн хоёр олимпийн бэлтгэл , сургуулилтад ялгаа , зөрүү хэр байв ?
2004 онд бага байсан болоод ч тэр үү , ах нартай барилдаад хэцүү санагддаг байлаа. За тэгээд Европын цувралын үеэр болдог бэлтгэл ч бас чанга шүү дээ. Нэг өдөр ялж байсан бөх маань дараагийн хоёр өдөр цээжнээс цус амтагдтал савж байж билээ. Сүүлдээ багшаас гуйгаад амарч байсан. Бээжингийн олимпод хэн хүнгүй анхаарал хандуулж хангамж ч гайгүй байв. Гэдхээ бусад улстай харьцуулалтгүй л дээ. Нүхтэд бэлтгэлд гараад байх үедээ ‘Амрагчдын хоол идээд алдсан хүч , энергээ нөхөж чадахгүй ийм нөхцөлд яаж амжилт гаргана даа’ гэж өөрийн эрхгүй бодогдож байсан.
Олимп , ДАШТ-д сайн барилддаг шилдгүүд очдог Парис , Хамбургийн тэмцээнээс та жил дараалан медаль авсан байдаг. Энэ нь таныг олимпод гайгүй барилдах нь гэсэн горьдлогыг зарим хүнд төрүүлсэн. Өөрөө ч тодорхой багцаатай болсон байх ?
2007 онд Францын Супер дэлхийн цомд анх барилдаад хүрэл медаль авсан . Дараа жил нь Илиадистай аваргын төлөө барилдаад мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгэхэд халуураад олигтой бэлтгэл хийж чадаагүи. Жингээ нилээн чардайж хасдаг би шөнөжингөө усан хулгана болтлоо халуураад жиндээ орчихож билээ. Мөнгөн медаль авчихаад хэрэв халуураагүй бол гэсэн харамссан бодол төрж байлаа. Би -100 кг , +100 кг , үнэмлэхүй жинд хэдэн жил хүч үзлээ. Энэ хугацаанд Илиадис шиг бяртай хүнтэй гар зөрүүлж үзээгүй. Азарбеижаны Миралиев бас шууны хүч аймаар.
Олимпийн дараа амжилт гаргасан тамирчидтай холбоотой хүмүүс төр засгийн шагнал чамгүй авлаа. Гэхдээ зарим нэг хүн орхигдоод байгаа юм шиг ээ. Тухайлбал таны анхны багш Ш.Эрдэнэ-Очир ,мөн холбооны удирдлагууд гээд. Энэ талаарх таны бодлыг сонсьё ?
Миний бодлоор ,анхан шатны багш дасгалжуулагчид спортын хөгжлийн суурь болдог. Шилдэг тамирчид тэдний л гараас төрдөг. Миний хувьд секцэнд орьё гэж хэлж зүрхлэхгүй ,заалны үүдэнд зогсож байхад Ш.Эрдэнэ- Очир багш дуудаж оруулж байлаа. Багшийн минь гараас олон сайн тамирчин төрөн гарсан. Түүнчлэн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ах , ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ,нарын ажлыг үнэлэхгүй байх шиг. Би Бөхөө ахын гэрт нь очоод аавынх нь тэмдэглэлийг үзсэн. Ч.Машбат багшийн тэмдэглэлд ОУТ -д оролцоод ирснийхээ дараа тамирчдынхаа амжилтыг дүгнэж бичээд , ямар шалтгаанаар зохих амжилтаа гаргаж чадахгүй байгааг тоочсон байсныг нь санаж байна. Шүүгчтэй байх нь зайлшгүй хэрэгтэй юм гэхчлэн. Монголд анх жудо бөхийг хөгжүүлсэнтэр хүний үил хэргийг хүү нь ингээд үргэлжлүүлж , амжилттай яваа нь бахархмаар. Насаа багш ч гэсэн насаараа жудо бөхийн төлөө зүтгэснийхээ үр шимийг сая үзлээ шүү дээ. Манай холбооны уриа ‘Хамтын хүч-амжилт’. Энэ олимпод манайхан санаа сэтгэл нэгдэн оролцож , сайн амжилт гаргасан. Д.Нямхүү ах гарцаагүй гавьяат тамирчин болох ёстой хүн. Энэт мэт орхигдсон олон хүн байна аа. Эмч бариачид , тамирчны амжилтанд дасгалжуулагчтай ижил түвшинд нөлөөлөхгавьяатай хүмүүс. Жин хасаад хэцүү , үед тэд шөнөжин иллэг хийгээд хонож байгаа юм.
Дэвжээн дээр байхад багшийн үг хэр сонсогддог вэ ? Алтан медалийн төлөө барилдааны төгсгөлд Х.Болдбаатар дасгалжуулагч бариад зогс гээд байгаа нь анзаарагдсан. Үүнийг сонссон уу ?
Бөх хүн дэвжээн дээр зөвхөн өрсөлдөгчтэйгөө л харьцахгүй шүү дээ. Шүүгч , цаг , дасгалжуулагч ,үзэгч гээд олон зүйлд анхаарлаа хуваарилах шаардлагатай. Тэр барилдаанд багш 11 секунд үлдэхэд одоо дэвжээгээ тойроод гүйсэн ч яах вэ гэж байсан. Өөрөө барилдааны төгсгөлд ДАШТ -ий медалиа алдаж байсан болохоор хаширласан биз. Ер нь хажуугийн барилдааны алдаа тод харагддаг. Багш хүн үүнийг харж , тактикийг хэлж өгснөөр ялалтын хувь заяа шидэгддэг.
Тө өчиж , боож ялж байсан уу ?
Үгүй юм байн шүү. Би ер нь хэвтээ барилдаан хийх дургүй. Жиндээ намханд орох болохоор энэ тал дээр дутуу гэж боддог юм. Даралтаар бол ялалт авч байсан.
Житкеевийг ялсан мэхээ урьд нь хийж байсан уу ?
Хийж үзсэн ч үнэлгээ авч байгаагүй. Яг өмнөх барилдаад нь Молвуд Миралиевт хийгээд үнэлгээ салгаж чадаагүй.
Аав ээж тань хотод ирсэн гэж сонссон.
Тимээ , бид нар өчигдөр Чингисийн хөшөөт цогцолборт очиж амарлаа. Өнөөдөр манай хоёр хөгшин Насаа багшийнд очсон. Хөзөр тоглоод нилэн оройтох юм шиг байна лээ. Удахгүй буцна. Би ойрын хугацаанд нутагтаа очих санаатай байна.
Илэн далангүй сайхан ярилцсанд баярлалаа. Хурдан эдгээд бөхөд хайртай Монголын ард түмнээ
дахин олон удаа баярлуулаарай.
loading...




Сайхан ярилцлага болжээ. Амжит хүсьеее.
loading...
okey beltgelee sain bodooroi eedee ner aldar huniig mun ikh horloh yum daa tuunees l hol baij uzeerei dee Tuvshuu duu mini akh ni chinii nasand aldar neriig avch l bailaa .Amjilt husii duu mini
loading...
amjilt husie.odoo hamgiin gol n delhiin avarga bloh ymshu daanch mash hetsuu boldog ymshig bnle. hicheegeerei. tuvshuu bol avarga boloh zaya, setgelzui sain uchraas itgej bga shu. sain emchluulj bga chn hamgiin chuhal shu. zoviurgu bl daraa n uchir n oldono
loading...
saixan yaritslga boljee xoloo sain gam bariaraa sweitsart xagalgaa xiilgesen xumuus usaar sergeltee avdag yum bna lee basseind l ex guilgedeg yum bilee bi end xagalgaa xiilgeed odoo 2jilgarch ban urdxaasaa iluu bna u gexees dutax yum algaa sain l gam bariaraa za amjilt xusie
loading...
amjilt hvsei .avargaaaaaaaaaaa
loading...
bayrlalaa saixan yariltslaga bolson ba
loading...
tsaashdaa amjiltaa batatgaarai saihan yarilstlaga
loading...
saihan yariltslaga bolson bna gam saun bariaarai awargaa amjilt xusie.
loading...
naad neg muuxai xuuxneesee salax boloogui muu iim saixan xiimortoi zaluu muuxai buzartsan yum daguulaal yavaad baixiin emiin buzar erd gediimdaa duu mini sain bodooroi
loading...
Boldoo chi chin yasan ataarhuu hun beee humuus shan amidraad yvaad bolood bna chi terend yasan ih sanaa zovdiin ataarhaad omdondoo sheechvee jaahan bolgoomjtoi bjii
loading...
hi, sn zaluu saikhan ch zaluu chamd amjilt husye, delkhiid mgliinhoo neriig, ulsdaa sum oron nutgiinkhaa neriig gargaj yavaa chamd ikh bayarlaj yavdag yum shuu, sum oron nutgiinkhaa udirdlaguudtai kholbootoi ajillaarai gej zakhya,Zasag darga Tsend-Ayush ( ojuu), irgediin hurliin darga Bold. Bas oddiin uvchnuur buu uvchluurei gej zahiya, amjilt amjilt amjilt!
loading...
bulgan aimgiin saikhan sum chini ugaasaa l bukhchuudiin ulgii nutag shuu dee, namkhai avarga, luvsanjambaa avarga, tseren avarga geed ,,, oloon olon duudee amjilt husye ataarkhuu humuusiin demii yariag buu too amjilt!
loading...