loading...
Товч танилцуулга
Нэр: Криштиану Роналду Дос Сантос Авейро
Байрлал: Баруун/Зүүн вингэр
Төрсөн газар: Фунчал, Мадейра, Португал
Төрсөн огноо: 1985-2-5
Өндөр: 184 см
Жин: 75 кг
Орчин цагийн хөлбөмбөгт вингэр хэмээх байрлал маш чухал үүрэгтэй болоод байгаа билээ. Тэгвэл ВИНГЭР гэж чухам ямар хүн байх ёстойг яруу тодоор харуулах бүхий л сайн чанар бүрдсэн өнөөгийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн аугаа тоглогчдын нэг бол яах аргагүй Криштиану Роналду Дос Сантос Авейро юм.
1985 оны хоёрдугаар сарын 5-нд Хосе Динис Авейро болон Мария Долорес дос Сантос Авейро нарын бага хүү мэндэлсэн нь “Атлантын сувд” хэмээн шагшигдах болсон Роналду байв. Түүний эх нь вестерн киноны од, АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч, хүйтэн дайныг эцэслэгч Рональд Рейганыг шүтэн бишрэгч байсан тул хүүдээ Роналду хэмээх нэр хайрласан гэдэг.
Балчир Роналдугийн хайртай клуб нь С.Л. Бенфика байв.Тэрээр найман настайгаасаа багачуудын Андоринья клубт тоглох болж, 1995 онд нутгийнхаа Насиональ клубт хүчин зүтгэн, бүсийнхээ аварга болсны дараа Спортингийн бүрэлдэхүүнд багтжээ.
Роналду бусдын л адил Спортингийн багачуудын академи болох Алкочетед элссэн ч ганцхан улирлын дотор Ю-16, Ю-17, Ю-18 болон Спортинг Б багийг бүгдийг дамжин нэгдүгээр багт багтаж чадсан байна. Гайхалтай биш гэж үү?
Лиссабонд гялалзаж эхэлсэн одыг анх Ливерпулийн дасгалжуулагч Жерард Хоуллиер анзаарсан ч арванзургаахан настай хүүд арай л ахадсан төлбөр нэхлээ хэмээн больжээ. Тэрээр тухайн үедээ “…тэр хэдий авъяаслаг ч хэтэрхий залуу байна. Өсч дэвжихэд нь нилээдгүй хугацаа шаардагдах болно…” хэмээн өгүүлсэн байдаг.
Үүний дараа олон нийтэд төдийлөн сайн танигдаагүй байсан 18 настай хүүг Сэр Алекс Фергюсон 12.24 сая паундаар худалдан авахад зөв наймаа болсон эсэхэд олон хүн эргэлзэж байв. Улаан хамарт өвгөн тэр зун улирлын өмнөх нөхөрсөг тоглолтыг Спортингтой хийж байхдаа энэ тоглогч бол улаан чөтгөрүүдийн ирээдүй мөн гэдэгт итгэсэн гэдэг.

Улаан чөтгөрүүдийн боссын зөв байв. Түүний ур чадварыг мэдэрсэн Фергюсон Европын бусад топ клубүүдээс урьтан гэрээнд гарын үсэг зуруулахаар түргэвчиллээ. Энэ нь ч учиртай.
Эзэн хааны клубын төлөө зүтгэх болсон Дэвид Бекхэмийг орлох баруун жигvvрийн хагас хамгаалагч худалдаж авах зайлшгvй шаардлага түүнд тулгараад байв. Түүний тооцоогоор Бекхэмийн хоосорсон орон зайг бүрэн нөхөх хамгийн зөв хүн бол мэдээж Мадейра арлын хун тайж Криштиану Роналду!
Хашир туршлагатай Фергюсоны хараанд өртсөн л бол түүний хаясан торноос мултрах аргагүй.
2003 оны наймдугаар сар. Манчестерын төлөө хийсэн анхны тоглолтдоо 30-хан минут тоглосон ч Болтоны хамгаалагчдад авъяас гэж чухам юу болохыг харуулан, мөрөөдлийн театрт уран чадвараараа жинхэнэ “үзүүлээд” өгчээ.
39 тоглолтод оролцож, 8 гоал оруулсны дотор ФА цомын шигшээ тоглолтод Миллволлын хаалганд анхны гоалыг оруулснаараа 2003-2004 оны улирлын Сэр Мэтт Басбигийн нэрэмжит оны шилдэг тоглогчийн шагнал хүртжээ.
Хоёр дахь улиралдаа Роналду хараахан санасандаа хүрсэнгүй. Улирал дуусахад тэрээр 50 тоглолтод 9 гоал оруулсан амжилттай болсон байлаа.
Гурав дахь улирлын сүүлийн хагаст сэлгээнээс тоглодог байсан Роналду тэсрэлт хийж, жинхэнэ алмаз адил гялалзаж эхэллээ. 2006 оны дэлхийн аваргын дараа супер од болохоо нотлон харуулах цаг үе нь ирсэн юм.
Дэлхийн аваргын ¼ шигшээ тоглолтод клубын анд Уэйн Руунийг талбайгаас хөөлгөн, Английн шигшээ багийг нутаг буцаасан “гол буруутан” нь яах аргагүй Роналдо байв. Энэ явдлын дараа Роналдуг Манчестер эргэн ирнэ гэхэд нилээд олон хүн эргэлзэж байсан ч Сэр Алекс Фергюсоны үг түүнийг дахин Олд Траффордод авчирсан юм. Өмнө нь 1995 онд Кантонад, 1998 онд Бекхэмд иймэрхүү зүйл тохиолдож байсан гэдэг.
2006-2007 оны улиралд улаан чөтгөрүүд премьер лигийн аварга болоход багийн амжилтыг гол үндэс нь Португал залуу байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ялангуяа Фүлхэмийн талбайд зочлон тоглож, 5-1 харьцаагаар бут ниргэхэд Роналду, Рууний хоёр жинхэнэ шоу үзүүлсэн билээ. Тэр хоёрын хоорондын үл ойлголцох байдал энэ тоглолтын дараа үгүй болсон байна. Роналду нүд гялбам уран гоёмсог, үзүүштэй жигүүрийн тоглолтоороо олны нүдийг хужирлахын зэрэгцээ оновчтой дамжуулалтууд, чухал гоалуудыг оруулсаар байв. Ялангуяа зул сарын таван тоглолтод долоон гоал оруулж, өөрийгөө зарлан тунхаглаж байлаа. 2006-2007 оны улиралд 53 тоглолтод оролцож 23 гоал оруулсны 17 нь лигийн гоал байжээ.
Энэ улиралд Роналду хувийн амжилтаараа 14 шагнал хүртэж, тэр чинээгээрээ Европын томоохон клубуудын арааны шүлсийг асгаруулах болсон ч багтайгаа 2012 оныг хүртэл гэрээгээ сунгажээ. 2007 оны ФИФА-ны дэлхийн шилдэг тоглогчийн гуравдугаар байранд оров.
2007-2008 оны улиралд вингэр маань улам тод гялалзаж, Ньюкаслтай хийсэн тоглолтод Манчестер Юнайтедын төлөөх анхны хет-трикээ хийж, премьер лигид 50 дахь гоалаа оруулсан билээ. Энэ улиралд премьер лигид 34 тоглолтод оролцож, 31 гоал оруулсан бөгөөд улаан чөтгөрүүдийн төлөө нийт 42 гоал хийлээ. Дэлхий дахинаа алдаршсан супер довтлогч нар ч төдийлөн гүйцэтгээд байдаггүй атаархам амжилт!

2008-2009 оны улирал эхлээд нийт 28 тоглолтод оролцож, 11 гоал оруулаад байна.
2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр тэрээр феррари 599 GTB спорт хүлэгтэйгээ аваарт орсон ч азаар шалбархай ч үгүй салсан нь үнэхээр гайхалтай хэрэг байв. Энэ явдлаас дөрөвхөн өдрийн дараа 2009 оны ФИФА-ны дэлхийн шилдэг тоглогчоор Роналду тодорчээ. Манчестерын хувьд 1968 онд Жорж Бест дэлхийн шилдэг тоглогч болж байсан бол хоёр дахь удаагийнхыг нь Роналду авчирчээ. Эх орныхоо хувьд тэрээр мөн л хоёр дахь дэлхийн шилдэг тоглогч. Португалчуудын хувьд 2001 онд Луйш Фигу дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байв.
Португалийн шигшээг 2004 оноос хойш түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрээр шигшээ багтайгаа Европын дэд аварга, Дэлхийн цомын дөрөвдүгээр байрт шалгарч байв.
Тэрээр дөнгөж 24 нас хүрч байна. Түүний амжилтын яруу алдарт зам цаашид улам тод зурайна гэдэгт МанЮ-гийн фэнүүд төдийгүй дэлхий нийтээрээ итгэж байгаа билээ.
Криштиану Роналду Дос Сантос Авейро: Тиймээ тэр бол СУПЕРМЭН !!!
Гавъяа шагналууд
- Premier League: 2006–07, 2007–08
- FA Cup: 2003–04
- League Cup: 2005–06
- FA Community Shield: 2007
- UEFA Champions League: 2007–08
- FIFA Club World Cup: 2008
- UEFA Euro 2004 Team of the Tournament
- FIFPro Special Young Player of the Year: 2004–05, 2005–06
- Portuguese Footballer of the Year: 2006–07
- UEFA Team of the Year: 2003–2004, 2006–07
- FIFPro World XI: 2006–07, 2007–08
- PFA Young Player of the Year: 2006–07
- PFA Players’ Player of the Year: 2006–07, 2007–08
- PFA Fans’ Player of the Year: 2006–07, 2007–08
- PFA Premier League Team of the Year: 2005–06, 2006–07, 2007–08
- FWA Footballer of the Year: 2006–07, 2007–08
- Barclays Player of the Season: 2006–07, 2007–08
- Barclays Player of the Month: November–December 2006, January 2008, March 2008
- Barclays Golden Boot: 2007–08
- Barclays Merit Award: 2007–08
- European Golden Shoe: 2007–08
- UEFA Club Forward of the Year: 2007–08
- UEFA Club Footballer of the Year: 2007–08
- FIFPro World Player of the Year: 2007–08
- Ballon d’Or: 2008
- FIFA World Player of the Year: 2008
- FIFA Team of the Year: 2008
- Officer of the Order of Infante Dom Henrique
- Medal of Merit, Order of the Immaculate Conception of Vila Viçosa (House of Braganza)
loading...





Za tegeheer fenuudee namaig bolj ugvul bitgiii cr7 gej bai bi ymar robot ymuu. Bas minii shutdeg toglogch Figo bish Gerrard shuu. Ankh Liverpool namaig avtsan bol odoo ingej nadad hojigdoj suuhgui bhgui yu. Muu teneg dasgaljuulagchaas ni bolj bgaa ym. Chadvald Liverpoold ochih sanaatai. Bi Kakag amjihgui ym bna lee. tuuniig bas shutehees uur argagui. Azaar ene jil hed gurvan hahuul ugch bj shildeg toglogch bolson. Bi ene jil muu togloltiig uzuulj Gerrarddaa bolomj olgonoo. Bi neeree gomoshd. Fernando Torrest hairtai. Oird Rooneytei taarahgui bgaa ene talaar medeelel timesonline.com deer bichsen bna lee. Bi delhiin od namaig shutetsgee!!! nadruu mail bicheerei ronaldo@yahoo.com
loading...
t1 al
loading...
manchester_ddj@yahoo.com ene mail haygaar hi5.com deerees Ronaldo toi hamt zurgaa avhuulsan MAN UNITED iin fan zaluugiin zuragnuudiig taalan suuj tuhlan uzeerei.Rooney and Ronaldo those are real stars of great football
loading...
holbombogt shine uur amisgal oruulj irsen toglogch do
loading...
Eniig chin huleej bsimda, Sportnews-niihne minee. Tiimee Cristiano Ronaldo dos santos aveiro chaimaig shutej amidaryaaa, chi unheeer delhiin hulbumbugiin od n yumaaa, Chi unheer aguu shu, bi chinii ulaan nogoon tsagaaan fan chin shu, chinii togloltiig uzeh gj bi tesen yadan huleedeg dee, tiimee ter bol superman
loading...
t1 bugs
loading...
C.Ronaldo chini balai shde. hulbumbugig utgagui bolgod bdgin. yahav tehnik, huuralt n gaigui lde tegehde ter n medremj bish bainga davtsan trickud l bdgshd. balai toglogch
loading...
zarim neg ym bichij uldeesen humuus ymar teneg ym be. ara uuruur setgeech hereldeed bhiin.
loading...
Hamgiin ehend bichsen ronaldo gj ymar teneg ologchin be. Ingej bichlee gd chamd humuus itgene gj bodson uu erguu dagz min….. hen ch itgehgui ulger bichtsen bhiin.
Sportiin tsonhiinhondo bayarlalaa. Shan taniltsuulga blaaaa.
loading...
Mundag toglogch shu!
loading...
Бидний сэтгэлээрээ хийж буй үйлсийг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлаж явдаг шүү.
хэний талаар танилцуулга мэдээлэл авмаар байгаагаа бичиж үлдээж болно шүү. Чадах ядахаараа оруулж байхыг хичээнээ.
loading...
Manai Bujingiin talaar 10 tsuwral oguulel bicheech! Sportnewsiinhaaan?
loading...
Үнэхээрийн гоё нийтлэл болжээ. Баярлалаа. C.Ronaldo үнэхээрийн шилдэг шүү. Үүнийгээ тоглолт болгон дээр батлаж харуулах байх.
Одоо харин Chelsea-ийн Frank Lampard болон алдарт Zizu буюу Zidane-ийн талаар танилцуулга, мэдээлэл оруулж өгнө үү.
loading...
Gabriel Omar Batistuta-iin tuhai niitlel oruulj uguuch adminaa…
loading...
sak bailaa odoo chinhene mandaj bga oduudiig ushuu ihk bicheerei Thanks
loading...
Neere quaresma-n huviin amidral, huuhed bhdaa hna togloj bsan nteriig oruulj ogooch. Laadag toglogch shuu deee
loading...
Munkhuu -d :
Batistuta -n tuhai niitlel orj baisan .. …toglogchid gesen kategor dotroos haigaad ol
loading...
C.Ronaldo-n tuhai Bombogtei Hun nertei nom internom-d hudaldaalagdaj baina
loading...
Ene yhav sainl toglogchildoo gehdee ma RONNI-g barahguie Wahhaahhahahhahahahahhahahahaah
loading...
Yugaa yriad bgan bee ? Ronaldo chin Yu bilee, Xen bilee, Odoogoor bol WORLD number #1 shtee Xen ch margaxgy shte. Ter Exnii Mangar bol Estoi Xuldyy Shaatsan xaxa Yxsenii chin KAKA g Shutex we?
loading...
tanai sited thanks shan taniltsuulga blaa my shuteen mandan badrag
loading...
CRISTIANO RONALDO aguu aguu. kaka giin fanuud dandaa iim t1 uud bhiin oortein ijil
loading...
ter show taldaa toglolttoi.holbombogchin shig bish sagschin shig toglolttoi.esvel aguu ene sportiig temtsel tulaan bish show bolgoj bgaa ehlel uu?tuund bi durguia.jinhene uhaan,temtsel Messi,Kaka 2oos l haragdah yum.busad n sanaa baivch sachii n hurehgui yum.harin C.Ronaldo sachii n hureh ch tegj togoldoggui,amia bodson.
loading...
Za tegeheer minii tuhai humuus yanz buriin yum bihcdeg yum bn lee. (Ter tusmaa ter hamgiin ehnii nuhur). Bi bol bol gomoo bishee. Nadad olon ohin bn, bi gomo bolj yahiin tegeed ch Torres muuhai sevhtei. Aan Ter hahuuliin tuhaid gevel bi hahuuldsan unen gehdee Kaka urid jil hahuuldsan yum chini bi yagaad boldoggui yum aan. Minii hairtai hul bumbugchin Gerrard ch bish Figo ch bish mongold bdag yum ldaa. Tgehdee bi neriig ni helmeergui bn ldaa. Er World of the number 1 mun bizdee ta hariugaa setgegdleeree uldeegeeree. Ta nariig hundlen yosolson Cristiano Ronaldo Dos Santos Avario.
loading...
Ene asshole-n orond ManU-n domogt “7″-uudiin tuhai bich l dee admin aa ene “7″ bol tednii derged unendee nus shuu dee.
loading...
cristiano ronaldo bol mundag toglogchoo, yarih yum bhgui. uneheer shildeg ni. harin MANU bol zailaa, muusain anglichuud.
FORZA JUVE E SQUADRA AZZURRI
loading...
сайхан нийтлэл болсон байна. Агуу тогогч шүү. Харин одоо миний шүтээн Gerrarddiin тухай нийтлэлийг оруулж өгнө үү
loading...
yahav sain toglogchildoo huuralt sprint gd dajgui ghdee denduu alialagch shig salbagnaad bdagshde bagaa gesen setgel bhgui Goy bichsen bnaaa buur olon toglogch nariig oruulaarai
loading...
yu geed ter hagiin ehniih yu genee ? alii shuu ! huur meduu ! muu boojgoi ! C.Ronaldo shildeg za ! muu suuguud Ter KAKA’ Gerarrd Figo Ed nar bugsunduu chih za yu ! muu alnuud
loading...
Gaihaltai toglogch awyas gj baidag bol zvgeer tsul awyas bhaa gehdee Kaka bas vneheer sain toglogch shdee 2 laa l sain Burhan tedniig harj bgaa amjilt Ronaldo, Kaka
loading...
zssss cr7 yag togtson heden huuralt l hdeg biz dee. hajuud ni R9 Ronnie 2 bol buh l huuraltiig l hdeg. cr7 chadvartai gehdee ene chini bagiin sport bolohoos huvi hunii sport bish biz dee. talbai dr ternii bagiinhaa tuluu gj temtseldej bsaniig bi lav 1 ch togloltoos harj bgagui. terend aviyas hedii zayasan ch tuund uhaan zayagaagui ni haramsaltai. hrn en humuust helehed KAKA’-d bol buh zuiliig zayasan ter bol zgr l gaihaltai toglogch.
loading...
aguu aguu zugeer liatai onoo tsagiin shildeg zaluu toglogch yun kaka yun messi sda
loading...
yooy ene amjilt n ymar aimar ih yumbe 23 han nastaim baij, sainlda sain gehde R9oog guitsehkui gej bodjin ronuud dundaa 3t l oroh bbhda 1stR9, 2nd Roni, 3rd R7, 4thRoberto, 5thRobinho aa tiin romerio gej aimar zda bgashd
loading...
tiim eee ter manchester united iin od ni yumaa
loading...
Bi cr7-iin ulaan fenn suten bishregch n bn. Bi ooriinhoo amdarliig football-guigeer tosooloshgui. Cr7 uneheer gaihalta yum aa! Terenguigeer manu tsaashid hol yavahgui ee!!!!!!!!!!!!!!!!!
loading...
sain toglogchidiig aliig ter geh vee. heniig ni uguisgej, muulj, uuluj chadahgui ni dee. Bugd l sain. Bi bol Messi-g iluud uzdeg. Mun kaka, Gerrard nar ene zaluu-s iluu uzuushtei, hamtach bagiin toglolt uzuuldeg gej boddog. C.Ronaldo-n dutagdaltai tal amarhan unjiidag, amia hicheedeg… uur medehgui ee. sain sain
loading...
ronaldo bol aguu toglogch blj chadsan hun dee
loading...
Uguie yahvee sain toglogch muulah heregguie
loading...
bi ronnig muulkueldee ter sn toglogch gehdee nadaa taalagddagui ym
loading...