Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Тоглогчид, Челси » Лампс

GD Star Rating
loading...

http://soccerlens.com/wp-content/uploads/2008/05/frank_lampard.jpgТовч танилцуулга

Нэр: Франк Жэймс Лампард

Байрлал: Хагас хамгаалагч

Төрсөн газар: Ромфорд, Лондон, Англи

Төрсөн огноо: 1978-6-20

Өндөр: 183 см

Жин: 90 кг

Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоал оруулсан хагас хамгаалагчийн тухай ярихад Мэтью Ле Тиссиетэй хамт дурсагдах нэгэн эрхэм бол “Хөхүүдийн” хагас хамгаалалтын цөм Франк Лампард билээ.

Лампардын эцэг нь Вестхэм Юнайтедын бүрэлдэхүүнд 1960-аад оны төгсгөлөөс 1980-аад оны дунд үе хүртэл 551 тоглолт хийж, 18 гоал оруулсан зүүн жигүүрийн хамгаалагч, ФА цомын эзэн Франк Ричард Жорж Лампард гэгч эрхэм билээ. Мөн Тоттенхэм хотспарын дасгалжуулагч Харри Реднапп түүний авга ах бол үеэл Жэми Реднапп нь хотон шувуунуудын төлөө 12 жил зүтгэж, Английн нэрийн өмнөөс 17 тоглолтод оролцсон авъяаслаг нэгэн байв.

Лампс Эссексийн тусгай сургалттайсургууль болох Брентвүүдийн сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд дунд сургуулиа төгсөхдөө GCSE үнэлгээ А+ байсан нь түүнийг чамгүй сайн сурагч байсныг илэрхийлдэг.

1994 оны долдугаар сард Вестхэм Юнайтед клубт элсэн орж, тэдний залуу тоглогчийг бэлтгэх системээр нь хичээллэх болжээ. Алхнууд үеийн үед Английн шилдэг тоглогчдыг төрүүлдэг уламжлалтай.

Алхнуудын бүрэлдэхүүнд нэг жил тоглосны дараа хоёрдугаар дивизионы Свонсий Сити багт зээлэгдэв. Тэнд найман тоглолтод оролцож, нэг гоал оруулсан байна.

Эцгийгээ Вестхэмийн ерөнхий дасгалжуулагч байх үед Аптон паркт анх хөл тавьсан Франк таван улирлыг тоглож, 148 тоглолтод оролцон, 38 гоал оруулсны эцэст тэрээр багийн анд Рио Фердинандыг Лийдс рүү явахад дасгалжуулагч, авга Харри Реднаппын хамтаар Аптон паркыг орхисон билээ.

Ийнхүү 2001-2002 оны улирал эхлэхэд Алхнуудын залуу тоглогч Лампард Челсид хүчин зүтгэхээр болов. Түүний өртөг 11 сая паунд. Тухайн үедээ чамгүй өндөр үнээр Челсид ирсэн Лампард гайхалтай тоглолтуудаараа түүнээсээ ч илүүг багтаа бэлэглэсэн билээ.

http://usoccers.com/wp-content/uploads/2008/07/lampard11.jpgЕвро 2004 тэмцээнд маш сайн тоглосон Лампард Английн шигшээ багийн оны шилдэг тоглогчоор шалгарав.

Энэ эрчээрээ 2004-2005 оны улирлыг гайхалтай үдэж, хүчирхэг алсын буудалтуудаараа үхлийн цохилт хийж, багаа Премьер лигийн аварга болоход гүн туслалцаа үзүүлсэн билээ. Лигийн тоглолтод 13 гоал, нийтдээ 19 гоал оруулсан нь премьер лигийн хагас хамгаалагчдыг тэргүүлэхүйц үзүүлэлт байв. Ялангуяа Болтоны хаалганд оруулсан гайхамшигт гоалын ачаар баг нь лигийн тэргүүллийг олж, улмаар аварга болсон хэмээн үнэнч фэнүүд нь өнөөдөр ч дурсан санадаг

2005 оны арванхоёрдугаар сар. Франк лигийн 164 тоглолтод дараалан тоглосон нь Премьер лиги хэмээн нэрлэгдснээс хойших рекорд амжилт юм.

Челсид ирсэн эхний улиралдаа 7 гоал оруулсан бөгөөд 2003-2004 оны улирал гэхэд Англи төдийгүй Европт нэр нь цууриатсан хагас хамгаалагч болоод байв. Тэр жил Английн хөлбөмбөгийн шилдэг тоглогчийн номинацид Тиерри Анритай хамгийн хүчтэй өрсөлдсөн тоглогч нь Лампс байв. Энэ амжилтаараа Спортын сэтгүүлчдийн холбооны оны жилдэг хөлбөмбөгчөөр шалгараад зогсохгүй, дараагийн улирал багийнхантайгаа хамтаар премьер лигийн аварга цолыг хүртсэн нь 2005 оны Европ болон Дэлхийн шилдэг тоглогчийн хоёрдугаар байрт шалгарах гол нөхцөл болсон билээ. Уг улиралд 20 гоал оруулсны 16 нь лигийн тоглолтынх байв.

http://www.footballpictures.net/data/media/4/Frank_Lampard_1_Footballpictures.net.jpg2006 оны дэлхийн аваргын тэмцээнд торгуулийн цохилт алдаж, харамсалтайгаар хасагдсан дурсамж түүнд бий. Энэ явдлаас шалтгаалан хэвлэлийн шүүмжлэлүүд түүнд чиглэгдэх болж, хүнд байдалд орж байв.

2006-2007 оны улирал, Тэрээр 62 тоглолтод оролцсон нь Челсигийн нэрийн өмнөөс тоглож байсан ямар ч тоглогч хүрээгүй амжилт билээ. Хэдийгээр өмнөх улиралд нь гэмтэл бэртэлд ээрэгдэн, ойрхон хоёр удаа гэмтэл авч байсан ч эргэн ирэх бүрдээ улам эрч хүчтэй, дайчин хичээнгүй болдог байв.

Энэ улиралд тэрээр 21 гоал оруулсан нь түүний ямар гайхалтай чадвартай, гандан буурашгүй тоглогч болохыг харуулсан юм. Энэ амжилтаараа Премьер лигийн мэргэн буучийн өрсөлдөөнд Тиерри Анри, Дидье Дрогба нарын дараа гуравдугаар байрт орсон юм. Ийнхүү гурван улирал дараалан мэргэн буучидтай өрсөлдсөн нь хагас хамгаалагчийн хувьд төдийлөн тохиолдоод байдаггүй амжилт билээ.

Жозе Моуриньогийн ялагдашгүй Челсигийн түлхүүр тоглогч нь Франк Лампард байсан бөгөөд хэнээр ч орлуулагдашгүй хэмээн үнэлэгддэг байжээ.

2007-2008 оны улирлын эхний сарыг гэмтлийн улмаас өнжсөн ч улирлын эхний хагаст 11 гоал оруулж, лигийн аваргын төлөө итгэл төгс өрсөлдөж байлаа. Харамсалтай нь зулсарын шахуу тоглолтуудын нэгэнд нь гуяандаа гэмтэл авч зургаан долоо хоногийн турш талбайд гарч чадсангүй.

http://img.metro.co.uk/i/pix/2008/05/lampardEPA_450x349.jpg2008 оны дөрөвдүгээр сард түүнд хүнд гарз хохирол тохиож, түүний ачлалт эх Пэт нь уушигны үрэвслээр нас барав. Энэ явдлын дараахан болсон тоглолтод гоалдсан Франк эхийнхээ дурсгалд зориулж, мөнх хөх тэнгэр өөд өргөл өргөж байгаа мэтээр хүндэтгэл үзүүлснийг бид бахархал , харамсал зэрэгцүүлэн харж байсан цаг саяхан.

Хүнд үеийг сэтгэлийн хатаар даван туулж, Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод мөнхийн өрсөлдөгч Ливерпулийн хаалганд торгуулийн цохилтоо амжилттай оруулан алтан Москваг зорих эрхтэй болсон юм.

Энэ улирлын эхэнд таван жилийн хугацаатай шинэ гэрээг клубтэйгээ байгуулсан билээ. Энэ оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал 10 тоглолт дараалан гоал оруулж чадаагүй ч Фүлхэм, Вест Бромвич клубын хаалганд 3 гоал оруулсан билээ.

Франк өнөөдөр Челсигийн бүх цаг үеийн шилдэг хагас хамгаалагч төдийгүй багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучдын долдугаар байранд жагсдаг. Мөн Челсигийн нэрийн өмнөөс Европын тавцанд 50-аас дээш тоглолтод оролцсон хоёр дахь тоглогч бол Франк Лампард. Өнөөдрийн байдлаар Челси клубын төлөө 258 тоглолтод оролцож, 79 гоал оруулаад байна. Харин Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 67 тоглолтод оролцож, 16 гоал хийгээд байна.

Тэрээр ихэвчлэн box-to-box midfielder буюу талбайн дунд шугамыг бүрэн хяналтандаа байлгаж, хамгаалалт болон довтолгооны аль алинд нь идэвхитэй оролцдог тоглогчийн байрлалд тоглодог боловч цөөнгүй тохиолдолд цэвэр довтолгооны хагас хамгаалагчаар талбайд гардаг билээ.

Лампсыг бөмбөг таслалт, дамжуулалт, талбайг мэдрэх чадвар, алсын болон ойрын цохилтуудын аль алиныг нь хослуулж чадсан ховорхон тоглогчдын нэг хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг билээ.

Тэрээр үзэсгэлэнт Испани бүсгүй Элен Ривестэй хамтран амьдардаг бөгөөд тэд Луна, Исла гэх хоёр хүүхэдтэй. 2006 оны наймдугаар сард өөрийн амьдралын түүхээр Totally Frank хэмээх ном гаргасан юм. 2000 онд Киприйн Айяа Напа амралт сувиллын цогцолборт багийн анд Рио Фердинанд, Киерон Дайер нарын хамтаар “том хүний кино” үзсэн нь хожим томоохон сенсаац дэгдээсэн гэдэг.

Ямартай ч Франк Лампард бол хөлбөмбөгийн түүхэнд өөрийнхөө нэрийг мөнхлөн үлдээх амжилт гаргасан, цаашид гаргах тоглогч гэдэгт хэн ч эргэлэхгүй биз.

Гавъяа шагнал

Вестхэмд

  • UEFA Intertoto Cup: 1999

Челсид

  • Premier League: 2004-05, 2005-06
  • FA Cup: 2007
  • Football League Cup: 2005, 2007
  • FA Community Shield: 2005

International

  • 2004 FA Summer Tournament: 2004

Хувийн амжилтаараа

  • FWA Player of the Year: 2005
  • FIFPro World XI: 2005
  • PFA Premier League Team of the Year: 2004, 2005, 2006
  • UEFA Club Midfielder of the Year: 2007-08
  • Chelsea Player of the Year: 2004, 2005
GD Star Rating
loading...
Лампс, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

23 Сэтгэгдэл

  1. Lampard sh de ene. says:

    Odoo tsagiin shildeguudiin 1. Ene hunii togloltiig haraad bi chelseag demjdeg bolsiiin. Uragshaa lampard.

    GD Star Rating
    loading...
  2. P#24 says:

    Nadad ch gsn Lampardiin toglolt mash ih taalagddag.Chelseagiin fanat bolson bas 1 tom shaltgaan maani ene!Chi bol shideg n go go Lampard#8

    GD Star Rating
    loading...
  3. BI says:

    Hey admin aa ene shaldir buldar batsaanuudiin tuhai bichesnees manai Bujin Ronaldog hed heden tsuwarlaar hurgchih sachii chamd baina uu?

    GD Star Rating
    loading...
  4. dark terror says:

    shaldar bulidar genuu lampardiig hen ch tegj helj zurhlehgui shoo tanai ter muu ronni yu yum beee lampard hajuudni togtvortoi sain toglogch shooo

    GD Star Rating
    loading...
  5. SEke says:

    Баярлалаа. Лайтай тоглогч шүү.

    GD Star Rating
    loading...
  6. SEke says:

    Тэр BI гээд нөхөр хүний хийсэн хөдөлмөрийг үнэлэж мэдэхгүй бол дуугүй унш за юу. Lampard бол манай үеийн шилдэгүүдийн нэг яахын аргагүй мөн шүү.

    GD Star Rating
    loading...
  7. carmelo says:

    Tiimee lampard gaihaltai toglogch. StevenG, Lampard 2 bol england-n tsom ni shuuu…. Goy niitlel bna bayarlalaaa.
    BI gj erguu nuhur zail!!!

    GD Star Rating
    loading...
  8. Mourinho says:

    Òýð óã íü Èíòåðò èðýõ áàéñàí þì . Äààí÷ ýíý èõ ×åëñèãèéí ìºí㺠¿¿ . Ò¿¿íèé òîëãîéã ýðã¿¿ëæ îðõèæ.

    GD Star Rating
    loading...
  9. Æîçå ìîóðèíüî ìàíàé ÷åëñèéã áàëëàæ õàÿ÷èõààä îäîî èíãýæ ãîìäëîîä õýðýãã¿é ë áàéõ ø¿¿.ìàíàé Ëàìïàðä ×åëñèãèéí òºëºº òºðñºí.
    Ìîóðèíüî , Ìóðàòòè õî¸ð Ëàìïàðäûã àâìààð áàéâàë ÑÀÍÀÑÀÍÛ ×ÈÍÜ ÃÀÐÇ

    GD Star Rating
    loading...
  10. Dashka says:

    Gaihaltai aguu tamirchin. Ter hezeech jvjeglej unadagvi tvvnd iim zan baihgvi ter bol tomor hvn. Chelsea-n bolon England-n aguu ni Laps shvv. Daraagiin dugaaraa Ballack-r beltgeerei pls.

    GD Star Rating
    loading...
  11. carmelo says:

    querasma-g niitleed ogldoo. tsonhiinhoon tehuuu

    GD Star Rating
    loading...
  12. Batu says:

    lampard ter bol barag l chelseagiin neriin huudas shde uneher goy toglogch

    GD Star Rating
    loading...
  13. davka says:

    lampard uneheer goy toglogchoo yah argagui sain n. aa neeree neg yum guiyaa manai zizou g ontslood ug tehu. Zinedin zidane gd ter aguu toglogchiin tuhai iluu ihiig medmeer bn bagaa gantsaaraa delhiin awarga evropiin awarga bolgono gdg her bargiin aawiin huugiin hiideg ajil bishe te. say l gehed barag l gantsaaraa mungun medal hurtel chirleeshd ter muu teneg materazzi bgagui bol penaltaar france zizou maani dahin awarga boloh baisaaan te. Italy iig odoo harlda hog shig l togolj bga bidde france ch gsn zizou g zodog tailsnaash hoish hojil awbu aan hulbumbug bagiin sport ch gsn neg hunii manlailal zuw joloodlogo haa hol hurgedgiig zizou aas harj bolno

    GD Star Rating
    loading...
  14. seka says:

    lampard chelsea-d baihgui bsan bol chelseagiin fanat 50% buurah bh

    GD Star Rating
    loading...
  15. anha says:

    steven gerardiin tuhai niitleed ogooch

    GD Star Rating
    loading...
  16. real says:

    beckhamiin daraa oroh angliin hagas daa

    GD Star Rating
    loading...
  17. fc_viva says:

    90kg arai bish bailgui de 80 baihaa ain

    GD Star Rating
    loading...
  18. jagaa says:

    lampard bol unuu tsagiin delhiin shildeg hagas mun bilee muu mulgui gerrard yu yum be

    GD Star Rating
    loading...
  19. lampard says:

    bayarlala zaluusaa saihan bodoltoi yvdag um bna jaahn az dutaad bga um ene jil cl-dgartsaagyi tyryylne

    GD Star Rating
    loading...
  20. Gj says:

    Lamps bol jinhene er hun.Talbai deer biee avch bgaa bdal zereg togloltiin hev mayg ur chadvar zidane shig bish ch gesen midfield maestro shuu dee.Bi chamaig harj hulbumbugt uruu tatagdsan…

    GD Star Rating
    loading...
  21. Frankie says:

    Chelsea-s Lamp yavbal bi zurhee 2 huvaana gesen ug

    GD Star Rating
    loading...
  22. zorigoo says:

    lampsiig bi demjdeg uragshaa

    GD Star Rating
    loading...
  23. namnan says:

    lampard bol idol shd aguu tamirchin shuuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: