Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон формондоо оржээ

GD Star Rating
loading...

Өнөөдөр өглөө НБА-д 2 тоглолт боллоо. Өнгөрсөн улирлын аваргууд Орландотой, дэд аваргууд Вашингтонтой тоглов.

82991484FM017_CELTICS_MAGIC

“Орландо” – “Бостон” – 80:90 (19:24, 17:20, 18:21, 26:25)

О: Туркоглу – 22 оноо. Льюис – 20 + 10 самбар.  Нельсон – 17.

Б: Пирс – 27 + 10 самбар. Гарнетт – 16. Г. Дэвис – 16.

Бостон Селтиксийн хамгаалалт Орландог энэ улирлын хамгийн бага оноогоо авахад хүргэж, улмаар хожсоноор аваргууд Дорнод бүсийн тэргүүн байранд эргэн заларч байна. Бостон ийн 7 дахиа дараалан хожиж байгаа бол Орлондогийн 7 дараалсан хожил зогслоо.

Пол Пирс 27 оноо, 10 самбараас авалт хийн багаа тэргүүлсэн бол Глен Дэвис 16 оноо авчээ. Харин эсрэг багийн лидер Дуайт Ховард 11 оноо, 11 самбараас авалт хийсэн байна. “Бүх оддын тоглолт”-ын санал асуулгад лигийн түүхэнд анх удаа 3 сая гаруй санал цуглуулсан Ховардын хувьд энэ нь хангалтгүй үзүүлэлт гэхэд болно.

“Лейкерс” – “Вашингтон” – 117:97 (31:24, 41:23, 25:21, 20:29)

Л: Байнум – 23 + 14 самбар. П. Газоль – 18. Одом – 16.

В: Жэймисон – 19. Макги – 18. К. Батлер – 12.

Эндрью Байнум 2 үдэш дараалан лигийн хамгийн муу 2 багийн эсрэг гайхалтай сайн тоглолоо. Өчигдөр Клипперсийн эсрэг 42 оноо, 15 самбараас авалт хийж байсан тэрээр энэ удаа Вашингтоны эсрэг 23 оноо, 14 самбараас авалт хийжээ.

Лейкерс 32 хожил, 8 хожигдолтой болж байгаа нь 1971-72 оны улирлаас хойшхи хамгийн сайн амжилт болж байна.

Харин Визардс Эд Тапскоттоор удирдуулах болсноос хойш 8 хожил, 23 хожигдолтой, нийт 9-33 болж байна.

3-р үед Вашинтоны Лейкерст 36 онооны зөрүүтэй хожигдож байсан нь багийн түүхэн дэх хамгийн их зөрүү болжээ.

Өдгөөгөөс яг 3 жилийн өмнө Коби Брайант “түүхэн” 81 оноогоо авч байлаа. Мөн Кобигийн нэр энэ жилийн Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүнд нэрлэгджээ.

82991485NG007_WIZ_LAKERS

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Мэргэн Б says:

    Аризаг Коби яагаад байсан бэ? тойм үзсэн болохоор сайн харагдаагүй гэхдээ баярлаж бие биентэйгээ мөргөлдөж, түлхдэгээс өөрөөр уурлаад л нэлээн хүчтэй түлхэх шиг болсон

    GD Star Rating
    loading...
  2. SEke says:

    Бостон ч Ховард-г тоглуулсангүй шивдээ. Дээр нь Орландо-ынхан багаараа шидэлтийн хувь муу байлаа гэж …

    GD Star Rating
    loading...
  3. SEke says:

    Үгүй байлгүй дээ. Ингэхэд Lakers-ын Sixth man Ariza юу эсвэл Radmanovic уу?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: