loading...
Мельбурн хотноо Австралийн нээлттэй тэмцээн үргэлжилсээр. Одоогоор 2-р шатны тоглолтууд бүрэн дуусч 3-р шатанд шалгарах тамирчдын нэрс тодроод байна. Маргаашнаас эхлээд бүсээ тэргүүлэхийн төлөөх ширүүн тулаанууд эхэлнэ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
Надаль : Испани залууд одоохондоо асуудал алга. 2-р шатанд учраа таарсан Хорватын Каранусичыг буулган авахад тэр ердөө л 97 минут зарцуулжээ. (6-2 6-3 6-2)
Энэ ялалтынхаа дараа Надаль : “Каранусич хүчтэй байлаа. Урд гараар сайн цохидог ийм хүмүүстэй тоглоход ер нь хүнд байдаг. Мельбурнд миний хувьд бүх зүйл сайхан байна. Цаашдаа энэ хэвээрээ байна байх” гэжээ.
3-р шатанд Рафа Германы Томми Хаастай таарлаа. Хаас чансааны 79-д эрэмбэлэгдэж байгаа.
Федерер : Рожер 2-р шатанд Оросын залуу од Евгений Королёвтой таарсан. 3 сет үргэлжилсэн энэ тулаанд Швейцарь эр 6-2 6-3 6-1-р өрсөлдөгчөө илүүрхжээ.
Гуравдугаар шатанд Рожер дахиад л манай хойд хөршийн тамирчинтай тоглохоор болж. Энэ удаа хашир чоно Марат Сафин. Нэгэн цагт дэлхийг эзэгнэж явсан энэ хоёрын тулаан сонирхолтой болох нь тодорхой.
Энди Мюррэй : Мельбурнээс цом хүртэх зорилго тээж буй Шотланд залуу урагш ахисаар. Хоёрдугаар шатанд тэрээр Испаний Гранолерстэй таарч 6-4 6-2 6-2 р ялсан байна. Эндигийн ээлжит өрсөлдөгч бол Австрийн Юрген Мелзер. Мелзер тэмцээний 31-т эрэмбэлэгдэж байгаа аж.
Новак Джокович : Францын Жереми Чардитай юм болголгүй хожлоо. 1-5 6-1 6-3. Гайхалтай үр дүн биш гэж үү. Гуравдугаар шатны өрсөлдөгч нь Амер Делич (Америк) гэх сураггүй эр байна. Джокович ч төвөггүй ялах биздээ.
Францын гурвал гэгдэх Цонга, Симон , Монфилс гурав ч ээлжит шатанд шалгарлаа. Гэхдээ ялалт тэдэнд тийм ч амар ирээгүй. Бүгд л зовж байж дараагийн шатанд оржээ.
Тэмцээний хамгийн эхний шуугианыг Давид Налбандьян тарилаа. Аргентин залуу Тайваний Ен Шун Луд ялагдсан ажээ. Сүүлийн үед эрс дээшилж байгаа Азийн тамирчдын амжилт тохиолдлынх биш гэдгийг Шун Лу нотоллоо.
Мөн чансааны 16-д эрэмбэлэгдсэн Шведийн Содерлин Киприйн Багдатист ялагдсаны дуулиан гэлтэй. Багдатистын хүвд 2006 оны Австралийн нээлттэй тэмцээний шигшээд үлдэж байсныг та бүгд санаж байгаа байх.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл
Бүсгүйчүүдийн хувьд дуулиан шуугиан харин ч нэг тасрахгүй байна. Чансааны 6-д эрэмбэлэгдсэн Венус Уильямс , Испаний Суарез Наворрод 6-2 3-6 7-5 -р дийлдсэн нь хамгийн том нь. Суарезын хувьд энэ жил 20 хүрч яваа ирээдүйтэй бүсгүй юм.
Мөн Патти Шнайдер (14) тэмцээнээс хасагдсан нь ч дуулианд орно. Түүнийг мулталсан хүн нь Францын Виржинья Раззано ажээ.
Тэмцээний сонирхол татаж буй хүн бол Амела Моресмо. Энэ жил 29 настай алдарт теннисчин маань урьдын сайхан тоглолтоо үзүүлэх болсонд нь фенүүд нь баяртай байгаа билээ. Тэрээр “орчин үед бүх л өрсөлдөгчид хүнд болсон би байдгаараа л хичээж байна, ер нь Их дуулгын тэмцээний эхлэл үргэлж л хүнд байдаг” хэмээжээ. Тэрээр 3-р шатанд Беларуссын залуу теннисчин Азеренкотой таарсан. Өрсөлдөгчийнхөө талаар “Өнгөрсөн жил тэр намайг хөнгөхөөн ялчихсан, хүнд тоглолт болно доо, гэхдээ би бүх хүчээрээ л тэмцэнэ” гэжээ.
Бусад шилдгүүд бүгд 3-р шатанд шалгарчээ. Ана, Серена, Дементьева, Янкович гээд л .
Елена Янкович (Серби) – Кирстэн Флипкерс (Бельги) 6-4 7-5
Динара Сафина (ОХУ) – Е.Макарова (ОХУ) 6-7 6-3 6-0
Ана Иванович (Серби) – Алберто Брианти (Итали) 6-3 6-3
Дементьева (ОХУ) – Бенесова (Чех) 6-4 6-1
Кузнецова (ОХУ) - Татьяна Малек (Герман) 6-2 6-2
Серена Уильямс (АНУ) – Жисела Дилко (Аргентин) 6-3 7-5
loading...




Djokovic-g ilt demjdeg hun bichsen ni ilt bna hehe. huurhuu muu amer delic gj zaluu djokovictoi taarsniihaa toloo ene bayrsaihan gdgees suraggui er gsn ug sonsoh gj dee. bas ingej bolohgui sht. Zugr l americ-n amer delictei taarsan bna gehed l boliisht
loading...