Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Их дуулга – 5 дахь өдөр

GD Star Rating
loading...

_45407202_ivanovicgetty_416 Энэ өдрийн эрэгтэйчүүдийн тоглолтод ямар нэгэн сенсаци үүсэлгүйгээр Рожер Федерер үзэгчдийн дуртай тоглогчдын нэг Австралийн Их Дуулга Цомыг нэгэнтээ хүртэж байсан Марат Сафиныг 3:0 мөн Анди Роддик Францын 35 настай хашир бурхи Санторо-г 3:0 харьцаагаар хожлоо..Өнөөдрийн эрэгтэйчүүдийн онцлох үйл явдал өнгөрсөн жилийн уг тэмцээний аварга Сербийн тоглогч Новак Жокович Америкийн тоглогч Босниа-д төрсөн Амир Делич нарын тоглолт байлаа.. 3:1-ийн харьцаагаар Новак хожсоны дараа Серби болон Босниан хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон эхэлж, сандал ширээ шидэлцэн багахан дайн болсны үр дүнд 1 эмэгтэй хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдэн 2 хөгжөөн дэмжигчийг баривчлан 30 хөгжөөн дэмжигчдийг тэмцээн үзэх эрхийг бүрмөсөн хассанаар 2 орны багахан дайн өндөрлөлөө.. Эмэгтэй теннисчдийн хувьд дэлхийн теннисний чансааг тэргүүлж буй Янкович өрсөлдөгч Япон улсын тоглогч Сугяамаг 2:)-ийн харьцаагаар, сүүлийн хэдэн сарын турш хамгийн өндөр үзүүлэлттэй тоглож буй Марат Сафины дүү Динара Сафина өрсөлдөгчөө мөн л 2 үеийн турш давамгайлан яллаа..Өнөөдрийн гол шуугиан өнгөрсөн жилийн аваргын тоглолтод ялагдсан Францын Их Дуулгын тэмцээний аварга, чансаагаараа 5-д бичигдэж буй Сербийн залуу од Анна Иванович 7-5 6-7 6-2 харьцаагаар Оросын шинэ залуу тоглогч Алиша Клибанова-д хожигдлоо. Ингээд спорт сонирхогч та бүхэндээ өнөөдрийн бүх тоглолтын дүнг хүргэж байна.

Эрэгтэй:

Дел Потро (Аргентин) 6-7 7-5 6-3 7-5 Мюллер (Люксембург)

Бердич (Чех) 4-6 6-1 6-3 6-4 Вавринка (Швеицарь)

Силич (Хорват) 7-6 6-3 6-4 Феррер ( Испани)

Жокович (Серби) 6-2 4-6 6-3 7-6 Делич ( Америк)

Роддик (Америк) 6-3 6-4 6-2 Санторо (Франц)

Федерер (Швеицарь) 6-3 6-2 7-6 Сафин (Орос)

Багдатис (Кипр) 6-2 6-4 6-4 Фиш (Америк )

Родредо (Испани) 6-1 6-3 6-2 Лю (Тайвань)

Эмэгтэй:

Бартоли (Франц) 3-6 6-2 6-1 Сафарова (Чех)

Корнет (Франц) 4-6 6-4 6-2 Хантучова (Словак)

Сафина (Орос) 6-2 6-2 Канепи (Естони)

Янкович (Серби) 6-4 6-4 Сугияма (Япон)

Петрова (Орос) 6-1 Воскобоева (Казакстан)

Докич (Австрали) 3-6 6-1 6-2 Возниаки (Дани)

Звонерова (Орос) 6-4 6-1 Эррани (Итали)

Клебанова (Орос) 7-5 6-7 6-2 Иванович (Серби)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    good bye ivanovic hehe. chi turuuleh bsimidaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: