loading...
Товч танилцуулга
Нэр: Рикарду Андраде Куарэжма Бернардо
Байрлал: Вингэр
Төрсөн газар: Лиссабон, Португал
Төрсөн огноо: 1983-9-26
Өндөр: 173 см
Жин: 67 кг
Цыган гаралт хөлбөмбөгчдөөс хамгийн алдартай нь магадгүй Португалийн авъяаслаг залуу оддын нэг Рикарду Куарэжма юм.
Олноо “мустанг” нэрээрээ алдаршсан Куарэжмаг мэргэжилтнүүд маш авъяаслаг, асар хурдтай, бие даасан зоримог шийдвэрүүд гаргадаг онцгой чадварлаг тоглогч гэдэг бөгөөд ногоон талбайд үзүүлж буй гайхалтай тоглолтууд, өрсөлдөгч нь тааварлашгүй гайхам хөдөлгөөнүүд, ид шидийн гэмээр гоёмсог дамжуулалтууд, цохилтын онцгой хэв маягаар (хөлийн гадар хэсгээрх) нь “Харри Поттер” хэмээн хочлох болжээ.
Түүний тоглолтын хэв маягийг хурд, гоёмсог байдал, эрч хүч хэмээн тодорхойлж болох бөгөөд Куарэжма талбай дээр “чөлөөт тоглогчоор” тоглодог.
Куарэжмаг нутаг нэгт анд Роналдутай харьцуулах нь элбэг. Учир нь тэд хоюул Спортингийн академийн бүтээгдэхүүнүүд бөгөөд хурд, техник, тоглолтын хэв маягаараа маш ойролцоо байдаг. Куарэжма чөлөөт цохилт, хөндлөн дамжуулалт, алсын цохилт хийхдээ “тривела” буюу хөлийн гадар хэсгээр бөмбөгийг эргүүлэгтэйгээр цохидог өвөрмөц техникийг маш сайн эзэмшсэн байдаг.
Авъяас билгийн дундаршгүй эх булаг Спортингийн академид суралцаж, 2000-2001 оны улирал мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлжээ. Уг улирал Спортингийн Б багт 15 тоглолтод оролцов. Дараагийн улирал нь клубын менежер Ласло Белени нэгдүгээр багтаа Куарэжмаг багтаасан бөгөөд 28 тоглолтод 3 гоал оруулж, улмаар баг нь лигийн аварга болон цомыг хамтад нь хүртэв. 2002-2003 оны улиралд Спортинг лигийн гуравдугаар байранд орж, Куарэжма ч багаа солихоор шийдэв.
Барселон клуб зургаан сая еврог Спортингд төлснөөр Куарэжма Каталаны нэр төрийн төлөө зүтгэхээр болов. Гэвч Камп Ноуд идээшсэнгүй. Эхний улиралдаа 10 тоглолтод гараанд гарч, 11 тоглолтын сэлгээний тамирчин байв. Энэ хугацаанд ганцхан гоал оруулсан бөгөөд лигийн хамгийн сүүлийн тоглолтод оролцож байхдаа баруун хөлөндөө хүндэвтэр гэмтэл авч, 21 хүртлэх настны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг алгасахаас өөр аргагүйд хүрсэн билээ.
Евро-2004 тэмцээний үед Франк Райкаардын удирдсан Барсад тоглохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн нь олон багуудын сонирхлыг татаж эхэлсэн байна.
Порту клубээс Декуг сонирхож байсан Барса 2004 оны зун нэгэнт сэтгэлгүй болсон Куарэжма дээр 6 сая евро нэмэн солилцохыг санал болгов. Энэ наймаа хэн хэндээ ашигтай байсан нь бидний нүдэнд ил байгаа билээ.
Нутагтаа ирсэн Куарэжма маш сайн тоглолтыг үзүүлж, 2004 оны УЕФА супер цомд дебют гоалоо оруулж, Португалийн супер цомд Бенфикагийн хаалганд шийдвэрлэх гоал оруулан ялалтыг өөрийн багт авчирсан билээ. 32 тоглолтод оролцож, 5 гоал оруулж, УЕФА-ын аваргуудын лигийн нокаут раундад оролцлоо. 2004 оны ФИФА Интерконтиненталь цомын финалд сэтгэл хөдлөм ширүүн тэмцэл өрнүүлэн алдар хүндийн оргилд хүрэв.
Портуд 4 улирлыг үдэхдээ 114 тоглолтод оролцож, 24 гоал оруулсан юм.
2008 оны есдүгээр сарын 1-нд буюу цонх хаагдах сүүлийн өдөр Интер Милан клубтэй Порту тохиролцоонд хүрэв. Куарэжмаг авсныхаа төлөө Интер өөрийн ирээдүйтэй залуу хагас хамгаалагч Пеле болон 18.6 сая евро өгсөн юм. Локарнотой хийсэн нөхөрсөг тоглолтод Интер дэх дебютээ хийж, зүүн вингэрээр тоглосон байна. Уг тоглолт 2-2 –оор өндөрлөж, шилдэг тоглогчоор нь Куарэжма тодров.
Гэвч тэрээр Сери А-д маш хязгаарлагдмал, цөөхөн тоглолтод оролцоод байна. Шигшээ багтаа өнөөдрийн байдлаар 24 тоглолтод оролцож, 3 гоал оруулжээ.
Куарэжма Интерийн гарааны 11 тоглогчид багтаж чадахгүй байгаа тухай Жозе Моуриньо:
“…Тэр бол авъяас билгийн эх булаг. Гэвч тэр Ибрахимовичтой адил багийн тоглолтод улам илүү уусах хэрэгтэй байна. Одоохондоо миний гарааны бүрэлдэхүүнд Куарэжма байхгүй. Тэр суралцах хэрэгтэй, үгүй бол тэр тоглохгүй. Би түүнийг миний тактикийн тоглолтод илүү зохицдог болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр бөмбөгийг хөлийнхөө гадар хэсгээр цохих дуртай. Хэрвээ та нар надаас хэсэг хугацааны дараа түүний талаар асуувал би тэс өөр Куарэжмагийн талаар ярьж суух болно гэдэгтээ итгэлтэй байна...”
хэмээсэн байдаг.
2008 оны “Golden Bin” буюу Сери А-ийн оны хамгийн муу тоглогчоор Куарэжма тодорсон байна. Гэхдээ энэ шагнал нь өөрийн боломжит чадвараа хамгийн муу харуулж байгаа тамирчинд олгогддог гэдгийг сануулах юун.
Гавъяа шагнал
- Шигшээ багийн хамтаар
UEFA European Under-17 Championship (1): 2000
- Клубын түвшинд
Intercontinental Cup (1): 2004
Portuguese League (4): 2001/02, 2005/06, 2006/07, 2007/08
Portuguese Cup (2): 2001/02, 2005/06
Portuguese SuperCup (3): 2002, 2004, 2006
- Хувийн амжилтаараа
Portuguese Footballer of the Year (2): 2005, 2006
Portuguese Golden Ball (1): 2007
loading...




173 sm ene chin iim jijighen yumu gaigui undur hargdaad bdg shde
loading...
jijighen sh de 2 davhart bol muu harin huliin gadraar bol ch uneheer tasarhai tsohidog sh de kaka c.ronaldo ch tegej tsohij chadku de
loading...
óäàõãóé Ìàíñèíè ,Êóàðýæìà õî¸ð ãàðààíû 11-ò áàãòääàã áîëíî
loading...
ХӨЛИЙН ГАДРААР САЙН ӨШИГЛӨДӨГ ГЭДЭГ НЬ САЙН ХӨЛБӨМБӨГЧИН ГЭСЭН ҮГ БИШ ШҮҮ ДЭЭ. ҮНДСЭН СОСТАВТАА БАГТАЖ ЧАДАХГҮЙ КУАРЭЖМА МУУ Л БАЙНА ДАА. ХАЙРАН ЗАЛУУ НАС
loading...
quaresma odoohondoo Italid sain ideeshij uguhgui bna 3 saraas ehleed uuriinhuu undsen togloltiig gargah bolnoo ter bol hamgiin shildeg wingeruudiin neg. bagiin togloltod jaahan daschihval alnadaa
loading...
inter neeree ene toglogchiig alj bna aa uuruu bagt ochoosoi
loading...
naadhiig chini bas milan avna ntr surag bsan iterd ochihoos omno.
loading...
Maash ih bayarlalaa. Huselt biyluulsend. queresmabol uneheer gaihaltao toglogch!!!!!
loading...
c.ronaldotoi jishegdedeg toglogch sh de oird l toglolt n sain garku bga bolohoos
loading...
Äàðààãèéí äóãààðòàà Ëóèñ Ôèãó – ãèéí òóõàé áè÷èæ ºãíº ¿¿
loading...
uuul n ih avyastai dan ch neg l bolj uhku enenii umnuus haramsahiimdaa real barca metin bagt odoo bol hamgin heregtei toglogchshd liverpool d ch gesen, ene manci avaaasai eniig
loading...
liverpool bi liverpooliin hogjoon demjigch gehdee liverpoold quaresma-aas iluu tehniktei toglogch bgaa bolu bodood uzeerei hogshoo Ricardo quaresma bol sain toglogch undsen bagt bdag toglogchdoos iluu selgeenii tamirchid baijil bdag yagaad gevel setgel sanaanaas l boljiigoo bhguiyu baruun zuun ali jiguureer ch guichihne gantshan huliin gadaraar sain cohidog gejiin ter chin hul bombogiin medremj shuudee gantshan gadar hesegeer cohij chaddag gejiigaa hun liverpooliin hugjuun demjigched tohirohgui l hun bndaa bagiin panatiin ner baastaad messi 170cm shd gehdee galzuul bgaa bizdee ymar gozgor n messi-g zogsooh ve chadku l bhguyu
loading...
en medrel muutai jijighen zaluu chin galzuu Mustang, id shidten Harry poter shuu dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...