Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » ВДВ: Би багийнхаа чухал тоглогч болохыг хүсэж байна

GD Star Rating
loading...

vaart

2009 оны 1 сарын 24 нд Ван Дер Ваарт Реал Мадридын сүүлийн үеийн байдлын талаар Испанийн нэгэн радиод ярилцлага өгснийг хүргэж байна.


Танай баг сүүлийн таван долоо хоногийн турш сайн байж олон хожил авч чадлаа. Нууц нь юундаа байна вэ?

Гол нууцыг нь бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бид өдөр болгон бэлтгэлээ илүү сайн хийж, тоглолт бүрийн дараа хэрхэн сайжирч байгаагаа мэдэрч байна.  Хамгийн гол нь нэг баг шиг тоглох нь л чухал.

Та Осасунагийн эсрэг гоол оруулах шахсан. Ер нь тоглолт ямар болсон бэ?

Би өөрийгөө дажгүй тоголсон гэж бодож байна.  Тоглолтын дараа надад маш сайхан мэдрэмж төрж байлаа. Ийм зүйл мэдрээгүй нилээд хэдэн долоо хоног болсон байсан юм. Ер нь л хэцүү тоглолт болсон ч бид хожил авч чадсан.

Эдгээр дөрөв дараалсан хожил та бүгдийн өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлж байгаа байхдаа?

Бид хожно, ялна дийлнэ гэсэн хүсэл бодол, итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй.  Бид бүгд Барселонаг оноо алдаж байж бидэнд боломж гарна гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс өөрсдийнхөө тоглолтонд л гол анхаарлаа хандуулах чухал.  Хүлээгээд  харж л байя.

Лигийн сүүлийн хагасын эхний тоглолтонд та Депортивотой тоглох гэж байна. Тоглогчид Риазорт хожигдсон хариугаа авахыг хүсэж байгаа нь мэдээж биз?

Тийм. Бид хожно гэж бодож байна.  Гэхдээ би Риазорт болсон тоглолтонд оролцож чадаагүй юм. Учир нь би өмнөх тоглолтонд нь улаан хуудас авчихсан байсан.

Үлдсэн тоглолтуудыг та хэрхэн төсөөлж байна?

Би илүү их минутыг талбай дээр өнгөрөөж, багийнхаа чухал тоглогч байхыг хүсэж байна.  Бид бүгд өдөр бүр маш эрчимтэй бэлтгэл хийж байгаа. Учир нь бид бүхэн энэ улирал цом авахыг хүсэж байна.

Багийн сүүлийн үеийн амжилтын нэг гол хүчин  зүйл нь өөртөө итгэх итгэл биз?

Мэдээж шүү дээ.  Энэ бүгдийг та манай тоглолт бүрээс л харж болно.

Та энд ирээд таван сар л болж байна. Гэхдээ олон нөхцөл байдлыг үзлээ. Энэ бүгдийн талаар?

Манай баг сайжирсаар л байна.  Бид Шустертэй улирлыг сайн эхлүүлсэн боловч  удалгүй бүх зүйл төвөгтэй болоод ирсэн. Гэхдээ байдал одоо эргээд сайжирч байна.

Сүүлийн саруудад яг юу сайжирсан бэ?

Тийм, ийм гээд яг хэлчих хэцүү байна. Гэхдээ миний бодлоор хамгаалалт байх. Одоо бүх багаараа хамгаалалтандаа анхаарал тавьж байна. Бид улирлын эхэнд 4-3, 4-2 гэсэн оноогоор хожил авч байлаа. Бид олон гоол алдаж байсан.

Та дөрвөн тоглолтонд дөрвөн гоол оруулаад улирлыг сайхан эхэлсэн. Гэвч…?

Би багийнхаа бусад тоглогчидын адил улирлыг сайн эхэлсэн. Гэхдээ эхнэр маань Германд, би энд буудалд амьдарсаар байсан. Гол нь тоглолтондоо төвлөрөхөд хэцүү байсан юм. Одоо бүх зүйл сайжирч, би гэр бүлийнхээ хамт энд, гэртээ байна.

Таны Испани гарал шинэ багт, шинэ оронд дасахад тус болж байна уу?

Тийм шүү. Шинэ багт, шинэ оронд дасахад үргэлж хэцүү байдаг бол би энд маш сайхан, жаргалтай амьдарч  байна. Ганц бэрхшээл нь хэлний асуудал. Гэхдээ  би хурдан сурахыг хичээж, зарим өдөртөө ганцаарчилсан хичээл заалгаж байгаа.  Би Англи болон Германаар ярьж чадна.  Тун адахгүй Испаниар бас ярьдаг болно байх.

Испаниас юу нь хамгийн их таалагдав?

Гарцаагүй цаг агаар нь хамгийн их таалагдаж байна. Энэ нь амьдралыг маш сайхан, дулаахан, тайван болгодог.  Мөн энд амьдралын хэмнэлээс эхлээд бүх зүйл нь асар хурдтай. Энэ нь ч бас их таалагддаг.

Танийг анх ирэхэд юу хамгийн их гайхшруулсан бэ?

Клуб бүхэлдээ намайг алмайруулж байлаа. Ямар том гээч… Би хэдхэн жилийн өмнө Раул, Икер, Гүти нарыг зурагтаар хардаг байлаа. Тэд бол гайхалтай хүмүүс санагдсан.  Мөн олон Голланд тоглогчид байгаа нь багтаа дасахад илүү амар болгож байна.

Удахгүй болох Реал, Ливерпүүлийн тоглолтыг та хэрхэн төсөөлж байна?

Энэ тоглолт бол тоглогч бүрийн амьдралд ховорхон тохиолдох агуу тулаан юм. Энэ сугалааг сонсоход бидэнд их сайхан байсан шүү. Гэхдээ бид одоо лигитээ илүү анхаарлаа хандуулах ёстой.

Эцэст нь фэнүүддээ хандаж юу хэлэх бол?

Би та бүгдийн хүлээж байгаагаас илүү ихийг хийх болно.  Олон гоол оруулж, дамжуулалт өгч багийнхаа чухал тоглогч байхыг хүсэж байна. Мөн бидэнд одоо ч боломж байна.  Бид цом авна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. CaskeT says:

    Uragshaa ta nariin unench fan shuu gogogo

    GD Star Rating
    loading...
  2. messi says:

    medkun da gaigui toglogch shig sanagdaad bdiin yamar surhii yum yaridiin be ongiroo ch yum shig

    GD Star Rating
    loading...
  3. Batu says:

    ene zaluu bagiinha shildeg bj chadahguie

    GD Star Rating
    loading...
  4. R10 says:

    Hollandiin ene toglogch gots bish ch haaya gagui toglolt uzuulchikhdeg yum er ni saijirch magadgui

    GD Star Rating
    loading...
  5. MUFC says:

    braziliin aldart ronaldo, rivaldo, roberto carlos nariin tuhai oruulj ogohiig erhem hundet setguulch admin ta bugdeesee guiyaa.

    GD Star Rating
    loading...
  6. Mucia says:

    Van der Vaart helsen ug unen bgasa bile.Livirpool tiim amar boortsog bishde

    GD Star Rating
    loading...
  7. carmelo says:

    Tiimee ta nar chadna. ta nart itgej bgaa… ongiroodoo bish oortoo itgeltei bna. iim humuus l amjil gargana. 3 dahia turuulnee real… \

    Barca ehnii 19 togloltond uneheer gaihaltai bj erduu 7 onoo l aldsan. Ene bol onoo tsagiin holbombogt uneheer gaihamshig. gehdee dahiad 19 toglolt bga gdgiig sanah heregtei. en e 19 bol barca yg onoonuudaa aldaad dundaj tovshnii bag shig bolj irne (onoo uyiin bag nariin adil). Odoo bal harin esregeeg real yg uzuuleh togloltoo uzuulj onoo aldaj bgaa. ene sn hereg. ulirliin togsgol havid real jigd yvsaar, barca ulam buursaar bh bolno

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    chi dajgui shuu odoo ligtei anharlaa handuulj bgad liv iig husah hergtei ta nar chadna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: