Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Мельбурн дахь халуун өдрүүд

GD Star Rating
loading...

http://www.australianopen.com/images/pics/large/b_Bartoli_25_2.jpgОйрдоо Мельбурн хотноо тун халуун бүгчим өдрүүд үргэлжилж байгаа. Үүний хажуугаар Австралийн нээлттэй тэмцээний халуурал хүмүүсийг цусыг улам ч хөөргөж байна. Ингээд тэмцээний сонин сайнаас хүргэе.
Сербичүүдийн хувьд Австралийн нээлттэй тэмцээн ээл муутай байна. Чансааны тавд эрэмбэлэгдсэн Ана Иванович , оросын залуу од Клейбановад дийлдэж тэмцээнээ дуусгасан бол өчигдөр Елена Янкович бас хасагдчихлаа. Дор хаяж хагас шигшээ , цаашлаад аврагын төлөө тэмцэнэ гэгдэж байсан Янкович ялагдсанаар Динара , Дементьева , Кузнецова тэргүүтэй Орос бүсгүйчүүдэд сайхан боломж гарч ирлээ.
Елена -г буулган авсан хүн нь Францын 24 настай Марион Бартоли хэмээх бүсгүй бөгөөд 2007 оны Уймблдонд үзүүрлэж байснаас өөр , гавьтай амжилт гаргаагүй нэгэна ажээ.
Елена  тэмцээнээс хасагдсаныхаа дараа ”Харамсалтай байна , мэдээж хэн ч ялагдахыг хүсдэггүй шүү дээ, өнөөдөр миний хувьд хүнд өдөр байлаа , өрсөлдөгч маань надаас илүү байсан учраас л ялсан , ер нь би тэмцээний эхнээс л нэг сул байгаагаа мэдэрч байсан , гэхдээ яагаад гэдгээ сайн мэдэхгүй байна , анхаарлаа төвлөрүүлэх тал дээр би муу ажилласан байх , магадгүй би чансааны тэргүүн байраа алдах байх л даа , гэхдээ энэ нэг их сонин биш байна , жил дөнгөж л эхэлж байна шүү дээ , би эргүүлж авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ,
яаж эхэлсэн нь чухал биш , хэрхэн дуусгаж байга нь л чухал гэж би боддог
” хэмээжээ.
Сербич бүсгүйчүүд эхнээсээ ийн хасагдаж байхад манай хойд хөршийн теннисчид гайхалтай амжилтыг үзүүлж байна. Одоогоор шөвгийн 16-д шалгарсан теннисчдээс зургаа нь Орос бүсгүйчүүд ажээ.  Мөн энэ шатанд Петрова-Звонарева хоёр л хоорондоо таарсныг эс тооцвол бүгд шөвгийн наймд шалгарах боломжтой.
Ингээд та бүхэнд оноолтыг хүргэе. (Шөвгийн 16)

1. Янкович (Серби) :  М.Бартоли (Франц) 1-6 4-6
2. Надья Петрова (ОХУ) : В.Звонарева (ОХУ)
3. Динара Сафина (ОХУ) : А.Корнет (Франц)
4. Елена Докич (Австрал) : Клейбанова (ОХУ)
5. Суэрез Наворро (Испани) : Медина Гарригуес (Испани)
6. Цибулкова (Словак) : Е.Дементьева (ОХУ)
7. Кузнецова (ОХУ) : Зен Жи (Хятад)
8. Азаренка (Беларус) : Серена Виллиамс (АНУ)

http://img.skysports.com/09/01/800x600/Australian-Open-Rafael-Nadal-action-shot_1828713.jpgЭрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд дуулиан багатай байна. Рафа, Рожер , Новак гээд бүх шилдэгүүд шөвгийн 16-д шалгарч амжилттай урагшилсаар байна. Ямар ч байсан чансааны эхний 10 дотроос өвдөг шороодсон залуу алга.
Харин 10 , 11 , 15 , 16- д бичигдсэн Налбандиан , Давид Феррер , Вавринка (Швеицарь) , Сёдерлинг (Швед) нар хоёр , гуравдугаар шатнаас хасагдсан билээ.

Өнөөдөр Quarterfina буюу шөвгийн наймд шалгарах хариуцлагатай тулаанууд явагдана.
Ингээд оноолт

1. Рафаел Надаль (Испани) : Ф.Гонзалез (Чили)
2. Гаел Монфилс (Франц) : Гилс Симон (Франц)
3. Энди Мюррэй (Их Британи) : Фернандо Вердоска (Испани)
4. Жеимс Блеик (АНУ) : Цонга (Франц)
5. Энди Роддик (АНУ) : Томми Робредо (Испани)
6. Маркос Багхдатис (Кипр) : Новак Койкович (Серби)
7. Хуан Мартин Дель Потро (Аргентин)  : Марин Цилич (Хорват) 5-7 6-4 6-4 6-2
8. Томас Бөрдич (Чех) : Рожер Федерер (Швеицарь)

Та бүхний харж байгаачлан Испани , Францаас тус бүр гурван тамирчин энэ шатанд үлдсэн нь тухайн улсын теннисний чансааг харуулж байгаа байх. Францын гурвалаас дор хаяж хоёр нь л дараагийн шатанд үлдэх боломжтой бол , Ялагдашгүй Армадачууд хичээвэл бүгдээрээ ч шөвгийн наймд үлдчих боломж бий. Аргентиний хурц од Дель Потро энэ шатны эхний ялалтыг авсан бөгөөд өнгөрсөн жил 19 настай бужигнуулж байсан энэ залуу одоо жинхэнэ ид ирэн дээрээ иржээ.
Өдгөө 28 настай Чулуун гар Гонзалез ч Надальд тийм амар ялагдахыг хүсэхгүй , мөн Сафинийг ялах гэж нилээн хүч зарсан Рожерийг , Чех залуу сандаргах төлөвтэй харагдаж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. bayaraa says:

    tennisni jild niit hdn tom jijg temtseen boldog hdn hun oroltsog shagnalin san hd bdg rating chansaa gd buh oilgolti n niitleed uguuch.

    GD Star Rating
    loading...
  2. Nomer 10 says:

    4 том тэмцээн байдаг. Тэднийгээ гранд слам гэж хэлдэг. 1 сард Австралид, 6 сард Францад, 7 сард Англид, 9 сард Америкт болдог. Хамгийн нэр хүндтэй нь Английн нээлттэй тэмцээн буюу Уимблдон. Энэ 9-ийн дараа чансаагаараа 9 том тэмцээн ордог. Бусад зүйлсийн тухай спортньюсын спортпедиад дараа орох болно. Жаахан хүлээгээрэй.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: