loading...
2006 оноос хойш Италийн Сери А -н нэр хүнд нилээдгүй унасан нь нууц биш. Дээрээс нь цэнгэлдэхийн аюулгүй байдал , хулигаануудын өдөөсөн гэмт хэрэг зэргүүдээс болж үзэгчдийн тоо ч жил ирэх тусам цөөрч байсан. Харин энэ улиралаас байдал өөрчлөгдөж , лигийн нэр хүнд эргэн сэргэх боллоо. Үүнийг олон жишээгээр нотлож болно. Саяхан л гэхэд Хөлбөмбөгийн түүх статистикийн холбооноос Сери А -г Премьер лигийн дараа хоёрт жагсааж байсан. Үүний хажуугаар лигийн дундаж үзэгчдийн тоо ч нэмэгдэж байна. Өнгөрсөн улиралд 24470 байсан дундаж тоо он гараад 24895 болсон байна.
Мэдээж үүнд нөлөөлсөн зүйлүүд нь Бекс , Ронни , Моуриньо зэрэг одуудаас гадна италидаа томоохон хотын баг Болонья дээд лигт гарч ирсэнтэй холбоотой байх.
Багуудын Цэнгэлдэхүүд үзэгчдийн дундаж тоогоор:
Милан 60 067
Интер 51 637.
Рома 41 225
Лацио 36 407
Наполи 38 658
….
Хуучин ноёдын хувьд 25 000 хүний суудалтай Олимпийн цэнгэлдэхэд тоглодог учир дундаж тоо нь 22 251 буюу бусдааса харьцангүй бага байна.
Сиена баг 10 630 хөгжөөн дэмжигч гэсэн үзүүлэлтээр мушгижээ.
loading...




medeej shdee AC Milan gj aguu bagiinh yum chini
loading...