Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Элтон Брэнд эргэн ирлээ

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 6 тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.

Knicks 76ers Basketball

“Филадельфи” – “Нью-Йорк” – 116:110 (36:30, 27:34, 23:17, 30:29)

Ф: Игудала – 24 оноо. Миллер – 21. Янг – 17.

Н: Робинсон – 26. Д.Ли – 20 + 10 самбар. Дюхон – 18.

Сар гаруй гэмтэлтэй байж, 16 тоглолт өнжсөн Элтон Брэнд эргэн ирлээ. 12 сарын 17-нд баруун мөрөө гэмтээсэн тэрээр өнөөдөр Никсийн эсрэг нөөц тоглогчоор оролцохдоо 6 оноо авлаа. Харин Андре Игуодала 24, Андре Миллер 21 оноогоор багаа тэргүүлцгээсэн байна.

Филли 21-21 амжилттайгаар бүсдээ 7-д бичигдэж байгаа бол Никс 18-25 амжилттайгаар 10-т бичигдэж байна.

“Майами” – “Орландо” – 103:97 (32:29, 24:23, 27:16, 20:29)

М: Уэйд – 27 + 8 самбар. Чалмерс – 20. Хаслем – 12.

О: Д.Ховард – 22 + 10 самбар. Льюис – 21 + 8 самбар. Тюркоглу – 18.

Майами Орландод 10 дараалан хожигдсоны эцэст сая нэг хожлоо. 2006 оны 2 сарын 15-нд л Хит Мэжикийг хожиж байв. Уэйд 27, Чалмерс 20 оноогоор багаа тэргүүлсэн төдийгүй Хит бүх л тоглолтын турш ердөө 4 удаа бөмбөгөө алджээ. Энэ нь тус багийн дээд амжилт болж байна.

Харин Орландо 2 дахиа дараалан хожигдлоо. Уг нь тэд энэ долоо хоногийн эхээр лигийн хамгийн олон хожилтой баг байсан ч одоо 33-10 амжилттайгаар бүсдээ 3-р байранд бичигдэж байна. Харин Хит 23-19 амжилттай бүсдээ 6-д бичигдэж байна.

“Мемфис” – “Нью-Жерси” – 88:99 (17:25, 23:22, 30:25, 18:27)

М: Майо – 23. Уоррик – 13. Гэй – 12.

Н: В.Картер – 23. Харрис – 17 + 8 дамжуулалт. Андерсон – 12 + 9 самбар.

Нетс 5 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоож чадлаа. Харин Мемфис долоо хоногийн дундуур дасгалжуулагч Марк Иаварониг халсан бөгөөд орлон дасгалжуулагч Жонни Дэвисийн удирдлаганд 2 дахь тоглолтоо хийж байгаа нь энэ. Харамсалтай нь түүний удирдсан 2 тоглолтонд 2-ууланд нь Мемфис хожигдлоо. Тэд Ням гаригт Леонил Холлинсийг ерөнхий дасгалжуулагчаар томилж байгаагаа албан ёсоор танилцуулах юм байна.  Холлинс энэ улиралд Милоукигийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байлаа.

Мемфис эхний үед 20-оос доош оноо авсан энэ улирлын 17 тоглолтондоо бүгдэд нь хожигдож. Нетсийн эсрэг эхний үед 17 оноо авсан бөгөөд энэ уламжлал ч эвдэгдсэнгүй. Тэд 9 дараалан хожигдоод байна.

“Милуоки” – “Сакраменто” – 106:104 (33:36, 29:27, 22:19, 22:22)

М: Р.Жефферсон – 20. Виллануэва – 18 + 10 самбар. Редд – 14. Сешнс – 14.

С: Мартин – 20. Гарсия – 19. Томпсон – 16 + 9 самбар.

Эндрью Богут 6 дахь тоглолтоо дараалан өнжиж байгаа бол Майкл Редд 3-р үед өвдгөө гэмтээн, тоглолтыг орхив. Гэвч Бакс лидерүүдийнхээ эзгүйд Кингзийг хожиж чадлаа.

Кингз Кенни Наттыг түр дасгалжуулагчаар томилсноос хойш хийсэн 20 тоглолтынхоо 16-д нь хожигдоод байна. Мөн энэ улиралд Дорнод бүсийн багтай 17 тоглож, бүгдэд нь хожигджээ.

“Портленд” – “Вашингтон” – 100:87 (22:17, 17:14, 34:24, 27:32)

П: Рой – 22 + 10 бөмбөг таслалт. Оден – 18 + 14 самбар. Олдридж – 18 + 8 самбар.

В: К. Батлер – 31 + 10 самбар. Жэймисон – 19. Диксон – 13.

Грег Оден энэ долоо хоногт 2 дахь сайн тоглолтоо үзүүлж, багийнхаа хожилд хувь нэмрээ орууллаа. “Дараагийн тоглолтонд, тэрний дараа ч гэсэн, бас тэрний дараа ч дахин сайн тоглохыг хичээнэ” хэмээн 2007 оны драфтын тэргүүн энэ тоглолтын дараа хэлжээ.

Мөн Брэндон Рой 10 бөмбөг таслалт хийж, Портлэндийн дээд амжилттай зэрэгцжээ. Клайд Дрекслер, Лэрри Стил нар өмнө нь мөн ийм амжилтыг үзүүлж байсан байна.

Cavaliers Jazz Basketball

“Юта” – “Кливленд” – 97:102 (23:33, 26:14, 24:34, 24:21)

Ю: Миллсэп – 24 + 15 самбар. Уильямс – 17 + 16 дамжуулалт. Корвер – 15.

К: Л.Жеймс – 33 + 14 самбар + 9 дамжуулалт. Уильямс – 25. Варежао – 14.

Нэг өдрийн өмнө ЛеБрон сүүлийн мөчид амжилттай шидэн багтаа хожил авч ирж байсан бол энэ удаа ч гайхалтай тоглон, 33 оноо, 14 самбараас авалт, 9 оновчтой дамжуулалт хийж, баг нь Ютаг талбайд нь хожлоо. Ингэснээр Кливленд лигийг Лейкерсийн хамт хожлын хувиараа тэргүүлж байна.

Харин Юта талбай дээрээ 7 дараалан хожоод байсан ч энэ удаа хожигдлоо. Тэд энэ улиралд талбайдаа нийт 5 хожигдоод байгаа бөгөөд өнгөрсөн улирлын турш ердөө 4 хожигдож байлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. MB says:

    1 ch gesen toglogch irgej irj baigaan ashgui dee

    GD Star Rating
    loading...
  2. seke says:

    Тэгэхдээ Elton Brand хүсэн хүлээж байсан амжилтыг үзүүлж чадахгүй л байна.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: