loading...
Италийн Сери А -н хорьдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн гол тоглолт бол мэдээж Нарны дерби буюу Рома-Наполи багуудын тулаан байсан. 125 дахь дербийн өмнө Рома багийн ахлагч Тотти өнгөрсөн 12 сард авсан бэртлээсээ эргэн ирж тоглоно гэж байсан ч Спаллетти түүнийг амраажээ. Харин Наполигаас Марек Хамсик торгуультай учир багтаа тусалсангүй. Сүүлийн үед сайн формтой байгаа Ромчууд тоглолтын эхнээс л илүүрхсэн бөгөөд 18, 32 дахь минутад Мексес, Хуан нар мөргөж гоолдсон байна. Хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн Акуйланигийн дамжуулалтаар Мирко Вучинич эцсийн цэгийг тавьснаар Мөнхийн хотынхон ээлжит ялалтаа авлаа. Ийнхүү тэд 33 оноотой болж 6-р байр луу дэвшлээ.
Рома: Дони, Кассетти, Мексес, Хуан, Рийзе, Таддей (82′ Перротта), Де Росси, Бриги, Пизарро (46′ Акуйлани), Вучинич (69′ Менез), Баптиста
Болонья 1 : 4 Милан (Ди Вайо 10′), (12′ Сидорф , 15′ 43′ Кака , 60′ Бекхем )
Миланы “супер одод” хүснэгтийн доод хагаст бичигдэж буй Болоньягийн талбайд зочилж бут ниргэлээ. Эзэн багийн дасгалжуулагч Синиша Михайлович тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн нь үүнд нөлөөлсөн байх.
Эхний гоолыг Ди Вайо оруулсан ч хоёрхон минутын дараа Зеедорф, Кака хариуг нь барьж тоог холдуулсан. Эхний хагас өндөрлөхөөс өмнө Кака дахин нэг гоол оруулж, Бекс төгсгөлийн гоолыг хийснээр Россонерри улирлын 12 дахь ялалтаа авлаа. Италид ирээд анхныхаа гоолыг оруулсан ноён Бекс тоглолтын дараа “Надад энд сайхан байна, би гараанд гарч гоол оруулж байна. Үүнийг л би хүсэж байсан. Юу ч гэсэн 3 сар хүртэл хүлээж энд үлдэх эсэхээ шийднэ. Харин одоохондоо тоглолтоос өөр бодох юм надад алга” хэмээжээ.
Милан: Аббиати, Замбротта (67′ Антонини), Сендерос, Малдини, Фавали, Бекхэм, Пирло, Амброзини , Зеедорф , Кака (71′ Инзаги), Пато (71′ Роналдиньо)
Ювентус 1 : 0 Фиорентина (21′ Марчисио)
Раньеригийн хувьд Фиорентинатай муу тоглоод байдаг уламжлалтай. Энэ удаа тэр хар цувралаа зогсоож чадлаа. 21 дахь минутад Дель Пиерогийн дамжуулалтыг Марчисио хүлээн авч хоёр хамгаалагчийг хуураад хожлын гоолыг багтаа бэлэглэжээ.
Энэ тоглолтонд ганцхан гоол орсон нь довтлогчдын буруу бус харин хаалгачдын сайных байлаа. Удаан хугацааны бэртлээс эргэн ирсэн Жижи Буффон, Виолагийн хаалгач Фрей нар үнэхээр гайхалтай байж олон аюултай довтолгоог зогсоосон юм. Ямар ч байсан Хуучин ноёд авах ёстой оноогоо авч Интерийн араас нэхсээр байна.
Буффон: “Манингер намайг бэртэлтэй үед сайн байсан болохоор би нэг их яараагүй сайн эдгэж байгад ирье гэж бодсон.
Фиоренинатай бид үргэлж л хэцүү тоглолт хийдэг, энэ удаа ч гэсэн. Ялсандаа баяртай байна, цаашид энэ амжилтаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа“
Ювентус: Буффон, Григера, Мелльберг, Легротагли, Де Цегли, Марчионини, Занетти (88′ Поульсен), Марчисио, Недвед, Дель Пиеро (75′ Жиовинко), Амаури
Интер 1 : 0 Сампдориа (Адриано 46′)
Хэрвээ ялж чадахгүй бол ардаа яваа Ювед оноо алдана гэдгээ тэд мэдэж байсан. Тиймээс ч тун хичээж тоглолоо. Моуриньо гол довтлогч Ибрагимовичгүй тулалдсан бөгөөд түүний оронд гарсан Адриано муугүй тоглож хожлын гоолыг хийжээ. Ийнхүү Нерразурри 46 оноотойгоор лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Интер (4-4-2): Хулио Цезар , Майкон , Самуел (46′ Кордоба) , Киву (84′ Максвэл) Сантон , Занэтти , Кабиассо , Мунтари , Станкович , Манчини (78′ Фигү) , Адриано
Сампдориа : (3-5-1-1): Кастеллаззи , Рагги ,(60′ Зиеглер) , Паломбо , Гасталделло (49′ Падалино) , Станкевисиус , Дессана , Саммарко , Франчесчини (63′ Белуччи) ,Пиери , Делвиччио , Паззини
Режжина 1 : 0 Киево (92′ Италиано)
Женоа 1 : 1 Катанья (74′ Д.Милито) , (67′ Мартинез)
Лацио 1 : 4 Кальяри (3′ Рокки) , (5′ , 9′ Жеда , 21′ Акуафрешка , 41′ Матри)
Хөлбөмбөгт тэр бүр тохиолдоод байдаггүй сонирхолтой явдал энд тохиолдлоо. Ердөө зургаан минутын дотор гурван гоол орж үзэгчдийн цөсийг хөөргөсөн байна. Улирлыг дажгүй эхлүүлсэн Бүргэдүүд энэ ялагдлыг амссанаар есдүгээр байр руу уналаа.
Леччи 3 : 3 Торино (12′ , 46′ Мунари, 73′ Кастилло) ,(47′ Самуель, 56′ Деллафиоре, 77′ Натали)
Палермо 3 : 2 Удинезе (17′ 54′ Симплисио , 57′ Кавани) , (2′ Пепе , 63′ Ди Натале)
Сиена 1 : 0 Аталанта (44′ Фрик)
loading...




ibra yasiin zugr bzde
loading...
inter ene ulirald turuulehgui bha da
loading...
Èíòåð ýíý æèë òýðã¿¿ëíý . Á¿ð æèíõýíý òýðã¿¿ëíý
loading...
Kaka-n 2 dahi gool ni bol unen tasarhai bsan shuu. Di vaio sn togolson
loading...
Inter turuuleh bhaa. Aa gehdee haa bsiin harj l baiy. milan suuld sn bolj bna. onoo aldkuu bna
loading...
beks miland uldwel mun ch goydoo milan tegwel ligee terguulendee
loading...
beks.iin ch hereg bhgui l bag l daa olon oduud neg dor gylalzdagguin ulgeriig medne bizdee milan barag ododiin shigshee braziliin shigshe bolohneee…………… inter.iin hubid adireno garaand garch togolson n ih setgel hudlugluu adirenogoo haraagui udjeee gehdee interiiin suuliin toglolt nadad taalagdsangui eee toglolt bish zodoon bolj baileee……………
loading...