Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Биатлоны дэлхийн цомын тэмцээний явцаас

GD Star Rating
loading...

Биатлоны дэлхийн цомын 6 дэх гараа Италийн Антолцод өндөрлөлөө. Энэ удаагийн гараа эмэгтэй 7,5 км-ын спринтээр эхэлж, эрэгтэй бөөн гараатаар өндөрлөсөн. Ингээд эрхэм уншигчиддаа Антолцын сонин хачин болон цомын нийт цуврал тэмцээний талаар мэдээ бэлтгэснээ хүргэе.

Эмэгтэй 7,5 км спринт.

Нийт цувралын хүснэгтийг тэргүүлж байгаа Оросын Слепцова ханиадны улмаас энэ удаагийн гарааг бүтэн өнжих болсон. Энэ боломжийг ашиглан араас нь нэхэгчид нь сайн үзүүлэлтээр дээш байр өгсөхийг хичээсэн нь лавтай. Гэвч 12 мянган үзэгчийн өмнө болсон спринтэд Юриева Жонсон 2 эхний 10-д ч ирсэнгүй. Харин Норвегийн Бергер спринтийнхээ карриерт 6 дэхээ түрүүллээ. Удаад нь 8 секундын хоцролттой Беларусын Домрачева, 21 секундын хоцролттой Германы Вилхельм нар орсон. Мэргэжилтнүүд карриерийнхаа түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Домрачеваг асар их ирээдүйтэй гэж үнэлж байгаа бол Вилхельм 3-д орсноор нийт дүнгээр хойноос хүч түрэн орж ирсэн.

Эрэгтэй 10 км спринт.

Ер нь бол спринтэд хэн алдаж буудна, тэр хойшоо шидэгдэнэ гэдэг бичигдээгүй хууль бий. Үүнийг эхний 6-д орсон тамирчид ягштал ойлгосон мэт бүх 10 буудалтаа цэвэр хийлээ. Эмэгтэй спринтэд эхний хэдэн байр нь бүгд адилхан нэг тойрог нэмж тойрсон бол эрэгтэйд байдал өөр байсан. Спринтэд хэвтээгээс нэг, босоогоос нэг бууддаг. Гулгалтандаа харин цувралыг тэргүүлж буй Норвегийн Свэндсен хамгийн шилдэг нь байлаа. Түүний дараа Шведийн Ферри, Польшийн Сикора нар 3,6 а 6,7 сек-ын хоцролттойгоор орсон. Энэ Ферри гэгч нөхөр сүүлийн үед гайхамшигтай формтой байгаа билээ.

Эмэгтэй 10 км-ын нэхэх гараа

Өдийг хүртэл манайхан энэ тэмцээний нэр дээр яг тэр энэ тогтсон хэллэгэн дээр  нэгдээгүй. Миний хувийн бодол бол элдэн хөөлт гэж заншмаар байгаа юм. Спринтийг бас хурдан гараа гэвэл тохирох байх.  Тэмцээнийхээ талаар ярья.

Нэхэх гараанд спринтэд орсон яг тэр цаг минут, секунд долиороо эрэмбэлэгдэн гардаг билээ. Хэвтээгээс 2, босоогоос 2 бууддаг. Хэн хэд алдана, тэр төдийчинээ торгуулийн тойргийг тойрно. Спринтэд маш сайн байсан Бергерийн өдөр биш байлаа. Тэр бүтэн 5 тойрог тойрох болсноор медалийн тавцанд гишгэхгүй нь тодорхой болсон. Спринтэд 4-т орсон Оросын Булыгина 2-хон алдаж, дээрээс нь гулгалтаа сайн хийснээр алтан медалийг хүртсэн юм. Спринтэд Булыгинагийн ард 5-хан секундээр хоцорч ирсэн Финляндын Мэкэрэйнен хэдий ганцхан алдсан ч түүний урд гишгэж чадсангүй. Мөнөөх Домрачева бас бага буюу 2 алдсан тулдаа 3-р байранд орлоо. Энэ 2-ын хэн нь өмнө нь орж вэ гэдгийг фотофинишээр тодруулсан юм. Шведийн Олофссон харин гайхамшигтай уралдсан. Тэр бүтэн минут гарангийн зайтай 22-р байрнаас хөдлөөд 4-д орж ирсэн юм. Спринтийн гуравлагч Вилхельм 3 алдаж буудаад 5-аар ирсэн.

Эрэгтэй 12,5 км-ын нэхэх гараа

Спринтэд түрүүлсэн Свэндсен 5 тойрог тойрсноор аваргын тавцанд ганцхан алдаж буудсан Ферри зогслоо. 2-р байранд орсон Австрийн Эдерийн хувьд тэр өдрийнх нь тэнгэр гийсэн мэт байлаа. Тэр эхний хүнээс минут 20 сек-ын дараа 19-р байрнаас гараад буудалтандаа нэг ч алдаагүйн хүчээр 2-т орж ирсэн юм. Свэндсен 3-т орсон бол мөн адилхан 5 алдсан Сикора 4-т ирсэн. Энд харин нэг харамсалтай юм болсон нь Германы Грайс бүх 4 буудалтын дараа 3-р байранд баттай явж байлаа. Хүрэл дээр буух нь дээ гэж байтал гэнэт уначихсан. Үүнийг бусад нь ашиглаад хажуугаар нь гарчихсан юм. Зургаагаар орж ирсэн тэр ирснийхээ дараа огт харамссан шинжгүйгээр, харин ч хөгжилтэйгээр гайхалтай уналт байлаа хэмээн хошигнож байлаа.

Эмэгтэй 12,5 км-ын бөөн гараа

Хачин юм гэж үүнийг л хэлэх байх. Германы Нойнер уг нь бол гулгалтаараа алдартай. Гэтэл өнөөдөр буудалтандаа ч бас сайн байлаа. Эхний 15 буудалтаа цэвэр хийгээд бусдаасаа 40 сек-ын өмнө ганцаараа сүүлийн буудалтан дээр зогссон. 2 алдсан ч хаашдаа түрүүлжээ гэж бодож байтал тавын тав алдчихдаг байгаа. Спортын хэллэгээр үүнийг блэкаут гэдэг. Итгэмээргүй юм. Нэг тойрог 150 метр байдаг гээд бодохоор тэр алт байтугай хүрэл ч үгүй нь тодорхой болсон. Ингэснээр араас нь зэрэгцэн орж ирсэн 3-аас хэн нь алт авах вэ гэдэг нь тодрох боллоо. Оросын Юриева сэтгэл хөдлөлөө илүү барьж чадсанаар бүгдийг цэвэр буудаж, үлдсэн зайндаа гайгүйхэн гулгах л юм бол түрүүлэх нь ойлгомжтой болсон. Жонсон 1 алдсанаар нэмэлт тойрог хийсэн ч Мэкэрэйнен 2 алдсан мөн бусад нь хол тул 2-р байранд орох болсон. 3-р байрын төлөө Мэкэрэйнен сүүлийн буудалтаа цэвэр хийсэн Вилхельм, Олофссон болон Хэнкел нартай ширүүн өрсөлдсөөр дараагийн хүнээсээ 0,4 сек-ын өмнө орж ирсэн юм. Харин Жонсонд Юриеваг гүйцэх тэнхээ байсангүй. Нойнер 5 тойроод 10-аар гарч ирсэн ч сайн гулгадаг гэдгээ баталж, 6-д ирсэн. Түүнийг орж ирэх үед дасгалжуулагч нь ув улаан царайтай харагдсан.

Эрэгтэй бөөн гараа, 15 км

Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Тиролд алт авна хэмээн дасгалжуулагчдаа ам гарсан Штефан хэлсэндээ хүрлээ. Германы биатлончдоос хамгийн залуу нь болох тэрээр(23) 20 буудалтаасаа ердөө ганцыг л алдсан юм. Түүний араас 3 алдсан Ландэртингер, 2 алдсан Оросын Черезов нар орсон. Энэ тэмцээн бас л халуун хөдөлгөсөн гараа болсон. Эхний 5 хүн нь ердөө 4 хүрэхгүй сек-ын дотор орж ирсэн. Ялагчийг нь бүр фотофинишээр тодруулсан. Алдарт Бьорндален буудалт болгондоо торгуулийн тойрог тойрсон ч 5-аар орж ирсэн юм. Удахгүй эхлэх дэлхийн аваргад бэлдээд энэ гараанд ороогүй, цувралын манлайлагч Свэндсены эзгүйг ашиглаад өрсөлдөгчид нь хэд хэдэн оноо нэмээд авлаа.

Цомын тэмцээн ийнхүү урт замынхаа 2/3-ыг ардаа хийлээ. 2 сарын 13-22-ны хооронд Солонгост дэлхийн аварга болсны дараа цомын долоо дэх гараа 3 сарын 11-нд Канадын Ванкуверт эмэгтэй 15 км-ын ганцаарчилсан төрлөөр эхэлнэ. Бид та бүхэнд тухай бүрд нь тэмцээний талаар мэдээлж байх болно. Харин одоо цомын тэмцээний нийт дүн ямар байгааг танилцуулья.

Эмэгтэй

1 Ekaterina IOURIEVA (RUS) 567
2 Kati Wilhelm (GER) 520
3 Magdalena NEUNER (GER) 502
4 Helena JONSSON (SWE) 486
5 Svetlana SLEPTSOVA (RUS) 481
6 Albina AKHATOVA (RUS) 443
7 Tora BERGER (NOR) 437
8 Andrea Henkel (GER) 421
9 Darya DOMRACHEVA (BLR) 412
10 Xianying LIU (CHN) 393
11 Martina Beck (GER) 389
12 Kaisa MÄKÄRÄINEN (FIN) 342
13 Eva TOFALVI (ROU) 336
14 Anna Carin OLOFSSON (SWE) 332
15 Olga Zaytseva (RUS) 302
16 Natalia LEVTCHENKOVA (MDA) 294
17 Olga Pyleva (RUS) 284
18 Chunli WANG (CHN) 269
19 Oksana Khvostenko (UKR) 262
20 Simone Hauswald (GER) 243

Эрэгтэй

1 Emil Hegle SVENDSEN (NOR) 568
2 Tomasz Sikora (POL) 554
3 Carl Johan BERGMAN (SWE) 456
4 Ole Einar Bjoerndalen (NOR) 448
5 Maxim TCHOUDOV (RUS) 446
6 Björn FERRY (SWE) 428
7 Christoph Sumann (AUT) 420
8 Michael Greis (GER) 407
9 Ivan TCHEREZOV (RUS) 398
10 Alexander OS (NOR) 357
11 Daniel Mesotitsch (AUT) 322
12 Halvard HANEVOLD (NOR) 319
13 Michael ROESCH (GER) 301
14 Christoph STEPHAN (GER) 269
15 Simon FOURCADE (FRA) 268
16 Dominik LANDERTINGER (AUT) 260
17 Alexander Wolf (GER) 257
18 Nikolay KRUGLOV (RUS) 251
19 Christian DE LORENZI (ITA) 227
20 Jean Philippe LEGUELLEC (CAN) 204
GD Star Rating
loading...
Биатлоны дэлхийн цомын тэмцээний явцаас, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Ganbaatar says:

    Saihan nydend haragdtal bichjee. Bitgii taslaarai. Delhiin tsomoo duusgarai

    GD Star Rating
    loading...
  2. mgl says:

    ¿íýõýýð ñàéõàí áè÷ñýí áàéíà. 7 ð ãàðààã öàã àëäàëã¿é áè÷ýýðýé. õàìãèéí ñàéõàí ñïîðò ø¿¿. ýíä ýð çîðèã, õóðä õ¿÷, îí÷ ìýðãýí, òýñâýð õàòóóæèë á¿ãä øààðääàã. áè áàéíãà ¿çäýã ëäýý. ãýõäýý îðîñûí òàìèð÷äûã èõ äýìæäýã õàðàìñàëòàé íü Þðüåâà, Àõàòîâà, ßðîøåíêî íàðûí äîïèíãèéí àñóóäàë ãàðëàà. õàðàìñàëòàé ë áàéíà äàà. Ãåðìàíû á¿ñã¿é÷¿¿ä ñàéí ø¿¿. go go
    Ñâåíäñîíûã ã¿éöýõ õ¿í áàéõã¿é áàéõàà. ãóëãàëòààð Ñëåïöîâà ¿íýõýýð ãàéõàëòàé

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: