Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Хоккей » Овечкин цолоо хамгааллаа

GD Star Rating
loading...

http://www.ticketentertainment.com/images/nhl_all_star_game.jpgДуулиан дагуулсан NHL -н ”Бүх оддын тоглолт” -н арга хэмжээ бямба гарагт ”Супер ур чадвар” -н өрсөлдөөнөөр эхэллээ. Дэлхийн хамгийн эртний клуб ”Канадиенс” -ийн 100 жилийн ойг тохиолдуулсан ”All star game” -ыг зохион байгуулах эрхийг Монреаль хотод өгсөн. Гэтэл тус хотын хоккеи сонирхогчид өөрийн дэмждэг багийнхаа тоглогчдыг дээрх арга хэмжээнд оролцуулах үүднээс компьютерт мэргэжсэн хакеруудын тусламжтайгаар ”Канадиенс” -ийнхээ дөрвөн хоккеичны нэрийг гарааны тавтад багтаан бөөн будлиан тарьсан юм. Үүнд олон хүнд дургуйцсэний дотор лигийн комиссар Гэри Беттмэн байлаа. Тэрбээр энэ шударга бус байдлыг зогсоох үүднээс интернетээр авсан санал асуулгын дүнг эргэн харах шийдвэрийг хүртэл гаргасан. Гэсэн ч нэгэнт тодорхой болсон зүйлийг богинохон хугацаанд өөрчлөх аргагүй тул бүх зүйл анх зарлагдсан байдлаар өрнөх болсон. инхүү хоккеин ертөнцийнхний хүсэн хүлээсэн мөч иртэл NHL -н нүүр царай болсон лидер тоглогчид бэртлийн улмаас ”Бүх оддын тоглолт” -д оролцохгүй болсон тухай мэдээ ар араасаа хөврөв. ”Детройт” -ын Павел Дацюк оддын өдрүүдийг гэртээ үдэхээс аргагүй болсон сураг гараад удаагүй байтал түүний багийн анд Никлос Лидстрем бэртсэн гэх мэдээлэл ирсэн. Уг нь чухам швед легионер л Монреаль дахь үйл ажиллагааны гол баатар болох байв. Учир нь тэрбээр ”All star game” -ын гарааны тавтад арав дахь жилээ дараалан сонгогдоод байсан юм. Гэтэл бямба гарагийн ”Супер ур чадвар”ын өрсөлдөөн зохиогдож байх үед хоккеин вебсайтууд ”Питтсбург” -ийн Сидни Кросби өвдөгний гэмтлийн улмаас Монреальд очоогүй болохыг дуулгалаа. Тэр яг ийм шалтгаанаар өнгөрсөн оны ”Бүх оддын тоглолт”-ыг өнжиж байсан тул дээрх мэдээ супер клубынхээ 100 жилийн ойг тэмдэглэж буй канадчуудад хүнд туслаа. ”Superskills” -н тухайд өгүүлэхэд хамгийн хурдан хоккеичныг тодруулах тэмцээнээр эхэлсэн. Талбайг богино хугацаанд тойрох уралдаанд 14.31 секундын амжилт үзүүлсэн ”Эдмонтон”-ы Эндрью Кольяно түрүүллээ. Харин өвөрмөц байдлаар буллит гүйцэтгэх төрөлд Александр Овечкин өнгөрсөн онд аваргалсан цолоо хамгаалав. Тэрбээр ковбой малгай өмсөн , нарны шил зүүж , Канадын далбааг намируулж байгаад торгуулийн цохилтоо хийсэн нь үзэгчдийн сэтгэлд гойд нийцсэн байна. Тэгвэл бас нэг орос легионер Евгений Малкин хаалганы дөрвөн буланд байрлуулсан тавгийг хамгийн олон онож , шилдэг мэргэн буучийн шагнал хүртлээ. Тэрбээр дээрх өрсөлдөөнд Дэнни Хитли , Илья Ковальчук нарыг ялсан байна. Тэгвэл хүчирхэг цохилттой хүнээр 105.4мл/цагийн хурдтай цохисон ”Бостон”-ы Здено Хара торорч , буллит хаах шилдэг хаалгачаар ”Финикс”-ын Шеин Доун шалгарав. Дээрх ур чадварын тэмцээнүүдийн ялагчдыг үзэгчдийн SMS -ээр тодруулсан байна. Энэхүү санал асуулгыг NHL -ын шилдэг шинэ тоглогчдын тоглолтын үеэр явуулжээ. Тус тоглолтонд шинэ тоглогчид NHL -д нэг жил тоглосон ах нарыгаа 9 : 5 -аар хожсон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ganzorig says:

    Bullet haasan haalgach yahaaraa dovtlogch baidag bilee? Shane Doan chini right winger shdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: