Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Хөлбөмбөгийн хачин жигтэй баримтууд – #1

GD Star Rating
loading...

(mudafootball@yahoo.com)

Роналдогийн экс амраг – жонглёрын хатан хаан

sw0131995 онд Бразилын нэрт хөлбөмбөгчин Роналдогийн гэргий асан Сюзен Вернер 9 цаг 6 минутын турш бөмбөгийг газарт унагалгүй жонглёрдсоноор дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Харин Ганын од Ферди Адобе 30 секундын дотор бөмбөгөнд хамгийн олон хүрсэнээрээ дээд амжилтын эзэн болсон түүхтэй. Тэрбээр 1993 онд америкын “Тoday” телевизийн шоунд оролцохдоо 30 секундэд 141 удаа бөмбөгөнд хүрчээ.

Ромын хамба ч хөлбөмбөгчин

Шерлок Холмсыг амьдруулсан Артур Конан Дойл 1880-аад оны үед АС Смит нэртэйгээр хөлбөмбөг хөөж явжээ. Тэрбээр Английн “Портсмут” багийн хаалгач байсан аж.
Испанийн нэрт дуучин Хулио Иглесиас бүр Мадридын “Реал”-ын хаалгач байж. Гэвч авто осолд орсны улмаас хөлбөмбөгөөс хөндийрөхөөс өөр аргагүй болжээ. Ослын улмаас бэртсэн хөлөө эмчлүүлж байх хугацаанд нь түүнд нэгэн сувилагч гитар бэлэглэснээр хөгжмийн ертөнц рүү хальтарсан гэдэг.
Мөн зохиолч Альбер Камю 1920-оод оны үед Алжирын шигшээ багийн үндсэн хаалгачаар талбайд гарч байсан удаатай гэнэ.
Дуучин Род Стюарт Английн “Брентфорд” багийн хүүхдийн дугуйланд суралцаж байсан ч түүнийгээ дүүргэлгүй хаяжээ.
Мөн Папын хамба лам агсан Иоанн Павел II төрөлх Польшийн Вадовиц хотынхоо шиггээ багийнхаа мөн л хаалгач байсан аж.

Сугалааныхаа хонжвороор Роналдог авья
1899 онд Английн хөлбөмбөгийн холбоо багууд тоглогч худалдаж авахдаа 10 фунтээс илүүгүй мөнгө төлж байх тухай дүрэм баталж байж.  Гэтэл эдүгээ зодог тайлаад буй Зинедин Зиданыг Италийн “Ювентус”-аас авахын тулд Мадридын “Реал” фунт сая фунт стерлинг төлсөн нь хөмбөмбөгийн хүн наймааны дээд үнэ болоод байгаа билээ.
Зарим нэгэн сонирхолтой түүхээс дурьдвал 1963 онд Английн аваргын алдрыг хүртэхэд нь “Эвертон”-г хэвлэлүүд “Чекийн дэвтрээр аваргалсан баг” хэмээн бичиж байжээ. Учир нь тэд 1962 оны зун 100 мянган фунтыг хөлбөмбөгчид худалдаж авахад зарцуулан ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Энэ цагаас хойш эдүгээ хүртэл хамгийн их мөнгө нэг улиралд шинэ тоглогч авахад зарцуулсан баг бол Роман Абрамовичийн “Челси” юм. 2004/2005 оны улирлын турш тэд 200 сая фунтыг шинэ тоглогчдод “хандивлажээ”.
Мөн зарим нэгэн хошин хэрнээ үнэн түүхээс дурьдахад, Италийн Пескичи хэмээх жижиг тосгоны нэгэн эр үндэсний сугалааны тохирлоос 23 сая фунт хожсоныхоо дараа Роналдог мөнгөөр зодон тосгоныхоо багт авахаар хөөцөлдсөн удаатай.
2000 онд Миланы “Интер” багийн менежер Фредди Адуд 500 мянган фунтын тохироо бүхий гэрээ үзэглэх хүсэлт тавьсан ч гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэр үед Аду ердөө 10 настай байжээ.
Харин Албаничууд харам сэтгэлээрээ ертөнцийг ихээхэн гайхуулсан. Тэд үндэсний шигшээ багийнхаа хөлбөмбөгчдөд тоглолтын дараа өрсөлдөгчтэйгээ өмсгөлөө солилцохгүй байхыг хатуу сануулжээ. Учир нь өмсгөлийн үнийг нөхөж гаргаж дийлэхгүй байсан аж.

Мөхөөлдөс дүүрэн хөргөгчөөр багаа сольсон
Хөлбөмбөгчид багаас багт шилжихдээ багагүй мөнгөн дүнгийн хэрүүл үүсгэх нь бий. Тэгвэл зарим тоглогчид тэгж төвөг учруулалгүй гарын доорхи зүйлсээр л ая эвээ олоод өөрт багт шилжчихдэг.
Тухайлбал, 1979 онд Даниель Альенде Уругвайн Рентистас хотын “Сентрал Эспаньол” багтай жигтэй гэмээр гэрээ хийжээ. Тэрбээр 550 ширхэг бифштексээр тэдний төлөө тоглоход бэлэн байгаагаа мэдэгдэж улмаар гэрээнд нарын үсгээ зуржээ. Альендегийн тооцоогоор тэр долоо хоногт 25 бифштекс идэх учиртай байсан гэнэ.
Ирландын нэрт довтлогч Тони Каскарино цагтаа цэнгэлдэхийн дэлгэцний оронд “Крокенхилл”-ээс “Желлингем” рүү шилжиж байсан аж. Тэрбээр хожим “”Астон вилла” , “Марсель” зэрэг нэрт багуудад тоглож ихэд нэрт гарсан билээ.
Английн “Манчестер Юнайтед” 1927 онд хагас хамгаалагч Хью Макленаханыг мөхөөлдөсөөр дүүргэсэн гурван хөргөгчөөр багтаа элсүүлж байсан түүх бий.

Хаан Пеле бус хариуцлагагүй Лоренцо 10 дугаарыг алдаршуулсан
Хөлбөмбөгийн бичигдээгүй хуулийн нэг нь багийн хамгийн шилдэг тоглогч 10 дугаарыг эзэмших явдал. Тэгвэл яагаад энэ дугаар тэгтлээ нэр хүндтэй болсныг түүхэн сөхөн үзье. Энэ хэргийн гол буруутан нь Пеле гэгддэг. Гэвч үнэ хэрэгтээ хэргийн эзэн нь Лоренцо Вилиццио хэмээх уругвай эр аж. Тэрбээр 1958 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Бразилын шигшээ багийн мэдүүлгийг хариуцах албанд томилогджээ. Гэтэл Бразилын хөлбөмбөгийн холбоо тамирчдадаа дугаар ногдуулахаа таг мартаад ирсэн тул богино хугацаанд энэ алдааг засах үүрэг Лоренцод ногдсон аж. Хөлбөмбөгөө ч сайн мэдэхгүй тэрбээр үл таних бразил тоглогчдын нэрний ард тааралдсан тоогоо л зоогоод байж. Үүний үр дүнд хаалгач Жильмар 3 дугаарыг авсан бол харин домогт Пелед 10 таарсан хэрэг. Ингэж л албаа гүйцэлдүүлэх гэж адгасан уругвай эр 10 дугаарыг Пелед ногдуулснаар хөлбөмбөгийн хамгийн шилдэг тоглогчид зөвхөн энэ дугаар руу тэмүүлэх болсон ажээ.

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгийн хачин жигтэй баримтууд - #1, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. BI says:

    Adminaa mash ih bayarllaaa. Sonirholtoi saihan medeelluud baina. Ene bujingiin ex n tasartsan hairhan bna sh dee. yah gej saldag baina aa

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    goy medee bna albanichuud arai l denduu nariiljde

    GD Star Rating
    loading...
  3. Totti says:

    whaha goy medeelel bn xaxaxa

    GD Star Rating
    loading...
  4. El nino says:

    Thanks goe medeelel bna

    GD Star Rating
    loading...
  5. beckhem says:

    Shan medeelel hurgesend bayrlalaaaaa

    GD Star Rating
    loading...
  6. real says:

    ter 10 dugaar ih goy ym

    GD Star Rating
    loading...
  7. XAP says:

    Ирландын нэрт довтлогч Тони Каскарино цагтаа цэнгэлдэхийн дэлгэцний оронд “Крокенхилл”-ээс “Желлингем” рүү шилжиж байсан аж. eniig oilgodoggui ee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: