loading...
Оны эхний “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн сонирхолтой шатандаа ороод байна. Шөвгийн 8-д шалгарахын төлөө энэ тэмцээний чансааны номер 1-т бичигдсэн Испаний Рафаель Надаль 13 дахь чансаатай Чилийн Фернандо Гонзалесыг 3 сет дараалан хожлоо. Надаль дараагийн шатанд Францын Жилл Саймонтой тоглоно.
Харин Рожер Федерер Чехийн Томас Бердыхтэй шөвгийн 16-д тааран, хүнд хэцүү тоглолтын эцэст буулгаж авлаа. Бердых эхний 2 сетийг хожиж, Федерерийг “нуман тулгуурт” оруулсан ч Швейцарь эр туршлага заан, 3 сет дараалан хожиж, шилдэг 8-д үлдэв. Түүний дараагийн учраа нь Аргентиний Хуан Мартин Дель Потро.
Энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан Их Британий Энди Мюррей шөвгийн 16-д Испаний Фернандо Вердаскотой 5 сет тоглосны эцэст хожигдлоо. Ийн тэрээр 1985 онд Жон Ллойд Мелбурнд шөвгийн 8-д хүрснээс хойшхи анхны Британи теннисчин болж чадсангүй. Вердаско энэ тэмцээнд Мюррейтэй тоглохоос өмнөх 3 тоглолтондоо нийтдээ 12-хон гэйм алдсан нь шинэ зуун гарснаас хойшхи хамгийн шилдэг үзүүлэлт болоод байв. Вердаскотой Америкийн Жеймс Блейкийг хожсон Францын Жо Вильфред Цонга тоглоно.
Мөн Энди Роддик, Новак Жокович нар шөвгийн 8-д учраа таараад байгаа.
Харин эмэгтэйчүүдийн хувьд:
Марио Бартоли (Итали) – Вера Звонарева (ОХУ)
Динара Сафина (ОХУ) – Елена Докич
Карла Суарез Наварро (Испани) – Елена Дементьева (ОХУ)
Светлана Кузнецова (ОХУ) – Серена Уилльямс (АНУ) гэсэн оноолтоор шөвгийн 8-л тоглох юм.
loading...





Fed goy hojson shuu. chi turuulneee
loading...
del potro yum duulgana shu. goy bolj bna aa ene jil
verdascogin anna ni xojigdtson balaa yumaa 2uulaa sain togloson bol goy bxgui yu.
loading...