loading...
Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд аврагаа хамгаална гэсэн асуудал байхгүй боллоо. Өнгөрсөн жилийн аварга Мариа Шарапова бэртлийн улмаас тэмцээнийг өнжсөн , дээрээс нь эрэгтэй эмэгтэй хос төрлийн аврагууд аль хэдийнэ хасагдсан энэ үед Новак Жокович бас л цомоо хамгаалж чадахгүй боллоо. Тэрээр Америкийн ”хатуу самар” Энди Роддиктой таарч гурван үеийн турш 6-7(3) 6-4 6-2 гэж дээрэлхүүлсний эцэст биеийн байдлаас болж ‘бууж өгсөн байна’. Хоёр цаг , хагас үргэлжилсэн энэ тулааны үеэр целсийн +35 орчим хэмийн халуу шатаж байсан нь ч Новакыг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн биз. Эхний үеүүдэд Серби эр муугүй тоглож , өрсөлдөгчийнхөө хүчтэй цохилтын хариуг барьж байсан бол сүүл рүүгээ хэтэрхий хайнга гэмээр алдаа олны гаргаснаар ийн ялагдлаа.
Роддик ‘Үнэнийг хэлэхэд тусламж авах хүртэл нь Новакын бие муу байгааг анзаараагүй , харамсалтай байна’ , би түүний төлөө санаа зовж байна , тэр аврагаа хамгаалах гэж их хичээж байсан ч ийм зүйл тохиолдсонд нь харамсаж байна ‘ гэжээ.
Роддик өмнө нь гурван удаа Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдэж байсан ч , цааш явж байгаагүй. Энэхүү хар цувралаа төгсгөл болгох боломж түүнд ойрхон байна. Гэхдээ хагас шигшээн өрсөлдөгч нь Федерер-Дель Потро хоёрын ялсан нь байх болно гэдгийг мартаж болохгүй.
loading...




goy doo roddick hojchloo. GEhdee ahial tsaash shalgarch chadkuunedee. FED bga shuu dee omno ni
loading...
Nadal turuulne shuu.
loading...
Federer Nadaliig odoo amjihgui shuu.
loading...
federerin gemtel zgr boltson nadal ch turuu jil shigee bish l haragdaad bn fed avah bizdee goe toglogch shuu odoo ingeed pete-tei tentsle shd
loading...