Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ярилцлага » Самуэль Это`О: Цагаан арьстнуудтай адилхан амьдрахын тулд тэнэг юм шиг гүйдэг байлаа…

GD Star Rating
loading...

(mudafootball@yahoo.com)

20051030ligabarcellonaetoo“Барселон”-д тоглож буй Камерун довтлогчийн тухай мэдэхгүй хөлбөмбөг сонирхогч үгүй биз ээ. Тэр бол ганцаараа тоглолтын хувь заяаг эргүүлчихэж дөнгөхөөр сайн хөлбөмбөгчин. Тэгээд ч Испанийн Ла-лигийн мэргэн буучийн жагсаалтад тэрбээр толгой цохиж явна. Ингээд энэ авьяаслаг тоглогчийн ой тойнд юу хоногшин үлдсэн байдаг тухай асуултаар эхэлсэн нэгэн ярилцлагыг танд хүргэе.

-      Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Барселона” – “Арсенал”-ыг 2:1-ээр хожсон тоглолтыг та сайн санадаг уу?

-      Саналгүй яах вэ. 2006 онд шүү дээ. Би Английн багийн хаалганд тэр хоёрын гоалын нэгийн оруулсан юм чинь. Тэр үед төрж байсан мэдрэмжийг бүрэн илэрхийлж хэлэхэд одоо хүнд байна . Парист болсон тэр тоглолтод надтай хамт байсан бяцхан хүүг би сайн санаж байна. Харин үүнээс хэдэн жилийн дараа би хүүдээ тэр том тоглолтод аав нь гоал оруулж, чи үзэж байсан юм шүү дээ гэж хэлэх үнэхээр сайхан байсан. Тэр мөч сэтгэлд минь үүрд хоногшин үлдсэн байх аа. Хүүгээ аавынхаа тэр хүндтэй цомыг өргөн зогсох үе ирнэ гэж найддаг.

-      “Стад де Франс”-т та бас тоглолтын шилдгээр шалгарч байсан …

-      Тэр тоглолтын өмнө би стадионд ирэхдээ “Аль хувцас солих өрөө нь оногдох болоо” гэж бодож билээ. Учир нь өмнө нь 2003 онд Холбооны цомын тэмцээнд Камеруны шигшээ багтайгаа мөн цэнгэлдэхэд тоглож хожигдож байсан  юм л даа. Харин “Арсенал”-тай тоглоход бид талбайн эзэн багаар тоглох болсон нь хожих юм байна гэсэн зөн совин төрүүлсэн. Тэгээд ч бид хожсон. Бурхан надад гоал оруулахад тусалж, бид ч ялалтад хүрсэн.

-      Аваргуудын лигийн аварга болсон нь хөлбөмбөгчний хувьд хамгийн чухал үе байсан гэж хэлж болох уу?

-      Испанийн лигт хийсэн анхны тоглолтоо би хамгийн чухал гэж боддог. Анхны тоглолтдоо “Реал”-тай таарснаа сайн санадаг. Тэр тоглолтын эхний 10 минутад би 15 удаа бөмбөгөө алдаж билээ. Дөнгөж насанд хүрэгчдийн багт тоглож эхэлж байгаа жаалд маш их ачаалал, догдлол мэдрэгдсэн нь тэр л дээ. Тэгээд л сэтгэлзүйн хувьд балмагдалд орсон хэрэг. Азаар хэдэн жилийн дараа хувь заяа надад дахин тийм боломж олгосныг би сайн ашигласан.

-      “Барселона” Аваргуудын лигт түрүүлсэн нь Камеруны шигшээ Дэлхийн аваргын шигшээ тэмцээнд шалгарч чадаагүйг нөхөж, сэтгэлийг тань тайтгаруулсан гэж ойлгож болох уу?

-      Яалаа гэж дээ. Дэлхийн аварга гэдэг чинь тэс өөр зүйл шүү дээ. Дэлхийн аваргаас эрхэм, хүндтэй зүйл хөлбөмбөгчинд байдаг гэж үү? 2006 оны Дэлхийн аваргын шигшээ тэмцээнд бид шалгарч чадаагүй нь маш харамсалтай. “Бурхан бүгдийг улам сайн болгохын тулд бүхнийг хийдэг” гэж би хэлэх дуртай. Тэр үе хүнд байсан. Гэвч тэр таагүй дурсамжаа би аажим аажмаар үлдэн хөөж, харамслаасаа жаахан ч гэсэн ангижирч чадсан.

-      Та хөлбөмбөгт анх хэрхэн хөл тавьсан юм бэ?

-      Би Камеруны Нкон хэмээх жижигхэн тосгонд төрж, өссөн. Цагаан арьстнууд шиг амьдрахын тулд багаасаа л тэнэг юм шиг гүйх хэрэгтэй гэдгээ ойлгосон гэх үү дээ. Ингээд 16-настайдаа миний аз дайрч би Испанид ирж “Реал”-тай гэрээ байгуулсан. Гэвч “Реал”-д байр сууриа олж чадахгүй байсаар “Эспаньол”, “Леганьес” багт хоёр жил зээлээр тоглолоо. Дараа нь “Реал”-д эргэн ирсэн ч гуравхан удаа цагаан цамцтай тоглоод л “Мальорка” руу дахиад зээлээр одсон. Ингээд 2003 оны Испанийн лигийн цомын шигшээ тоглолтод “Рекреативо”-г “Мальорка” 3:0-ээр хожиход хет-трик хийж байж хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг анх татаж эхэлсэн дээ. Ингээд дараахан нь “Барселона”-гаас урилга хүлээн авсан.

-      Тэгвэл шигшээ багийн тань амжилт хэр байв?

-      1998 онд Францад болсон Дэлхийн аваргад Камеруны шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан очсон. Бүр Италийн эсрэг тоглолтод нөөц тоглогчоор талбайд гарч, тэр тэмцээний хамгийн залуу хөлбөмбөгчнөөр нэрлэгдэж байлаа. Тэгэхэд би 17 нас 3 сартай байсан. Гэвч 2000 оны Сиднейн Олимпод манай шигшээ баг алтан медаль хүртэхэд л би үндсэн бүрэлдэхүүнд баттай багтаж чаддаг болсон байлаа. Харин “Барселона”-тай 2004 оны наймдугаар сарын 12-нд гэрээ хийж, тэд намайг 24 сая еврогоор үнэлж авч билээ.

-      Багийнхныхаа тухай юу хэлэх вэ?

-      Энэ бол маш өндөр зэрэглэлийн баг. Би энд л хөлбөмбөгчний хувьд өөрийгөө бүрэн нээж, боломжоо бүрэн ашиглаж эхэлсэн. Тэгээд ч би 2010 он хүртэл гэрээгээ сунгасан байгаа. Шинэ гэрээний дагуу би жилдээ 5 сая еврогийн цалин авна.

-      Гэвч та зун өөр баг руу явах тухай яриад байсан биш үү?

-      Гэхдээ л би багтаа үлдчихсэн шүү дээ. Миний гэрээг сунгах үед үүсч байсан нөхцөл байдал миний гайхшралыг үнэхээр их төрүүлснийг энд хэлмээр байна. Би хэзээ ч “Барселона”-гаас явмаар байна гэж шууд хэлж байгаагүй. Тэгээд ч сүүлийн хоёр жилийн турш би байнга гэмтэж, хүссэндээ хүрч тоглож чадаагүй. Баг маань ч хоёр жилийн турш томоохон ялалт байгуулаагүй. Би өөр газар хүчээ соримоор байна гэж хэлэхдээ Испаниас өөр газар тоглох хүсэлтэй байгаагаа л хэлсэн санаатай. Харин Испанид бол би “Барселона”-гаас өөр зөвхөн “Мальорка”-д очиж болно гэж боддог. Шулуухан хэлэхэд Мадридын “Реал”-ын өмсгөлийг би дахин хэзээ ч өмсөхгүй гэдгийг л танд баттай хэлье.

-      “Барселона”-гийн дасгалжуулагчид та гомдоогүй гэж үү? Тэр таны тус хэрэггүй гэж хэлж байсан шүү дээ…

-      Явна гэж хэлэхэд минь ч гэсэн хэн нэгэн гомдсон байж болохыг би үгүйсгэхгүй. Гэвч бүх зүйл сайн сайхан болсон. Би “Барселона”-гийн хэнд ч гомдол тээж явдаггүй, ялангуяа дасгалжуулагч Гвардиолад. Энд би жаргалтай байна. Гвардиола л намайг хэвлэлхийн бага хурлын үеэр ийш тийшээ явуулж магадгүй гэж хэлснийг би мэднэ. Гэхдээ энэ үгийнх нь төлөө гомдоод яваад байх шаардлага байхгүй ээ. Түүний уучлаад байх ч юм зүйл үгүй. Энэ бол энгийн л ажил хэргийн асуудал шүү дээ.

-      За, Испанийн лигийн шилдэг мэргэн буучаар шалгарахыг хүсдэггүй гэдэг. Энэ үнэн гэж үү?

-      Тийм шүү. Би багийнхангүйгээ бол хэн ч биш шүү дээ. Тэд л гоал оруулах боломж олгож, амжилтад хүрэхэд минь тусалдаг. Үнэнээ хэлэхэд, би мэргэн бууч энэ тэр болохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь баг маань л зорилгодоо хүрэх ёстой. Багийнхан маань тоглолт бүр хичнээн их хичээж байгааг би байнга харж, мэдэрч байгаа. Тиймээс амжилт ойрхон байна гэж хэлье. Би ч бас олон гоал оруулж багтаа туслахыг бодолгүй яах вэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. koka says:

    Это сайн довтлогч шүү. Ро байсан бол бүр л сайн хамтрагчид байх байсан даа даанч…

    GD Star Rating
    loading...
  2. monster says:

    ymar ch ih tsalin awdiin udurt l 13700 evro awdiin bnshd

    GD Star Rating
    loading...
  3. Muctang says:

    Eee Eto chi hudlashde.Realas Barcad irched odoo bolohor.Herve chi reald bsan bol yah baisiin.Bi hezee ch Barcagiin omsgoliig omsohgui bsan geh bsan yum ?
    ain buuni nohoi be?

    GD Star Rating
    loading...
  4. Nbr says:

    Eto’o

    GD Star Rating
    loading...
  5. messi says:

    real humuuseer togloj sursan bag sh de ugaasaa eto’o-g yaaj baisniig bugd l medne sh de dahij reald ochihgui bolgoson sh de

    GD Star Rating
    loading...
  6. jsjf says:

    srfgsd

    GD Star Rating
    loading...
  7. carmelo says:

    Tiisht ymar muuhai gar vee. anh real-d hun bolsiin bishuu (bi ter uyiig medehgui). tgsn hernee odoo bolhoor olon yum yriad muuhai gar bna daa chi

    GD Star Rating
    loading...
  8. Амартүвшин С says:

    реалын скаут анх харж, Испанид авчирсан ч гарааны бүрэлдэхүүнд тоглох боломж түүнд олдоогүй. өөрөөр хэлбэл байр суурь эзлэж чадаагүй харин Барса түүнийг од болгосон юм даа.

    Нэг ч буруу үг алга. Эль Классико гэж юу байдгийг мэддэг хүн бол Барсагийн тоглогч байсан хүн Реалд очих нь туйлын ховор байдгийг мэдэх биз. Энэ бол зүгээр өрсөлдөөнөөс гадна үндэстэн хоорондын сөргөөцөлдөөний илрэл болж байсан багууд шүү дээ

    Фигу, Савиола нар л эвгүй зан гаргасан даа.

    GD Star Rating
    loading...
  9. Cobra says:

    Jinhene dovtlogch shig dovtlogch bol Eto

    GD Star Rating
    loading...
  10. bayaraa says:

    real barca 2 hoyula toglogchdiig ashiglaad haydag esvel zgr zevruuleed haychdag baguud shd. yalanguya barca bol romario rivaldo ronaldinho gd l oduudig shan setgegdel uldeelgeegu l yvuultsan bizdee. ylanguya ronaldinho -g shuteh yostoi ymsan zgr l yvuulchdiin snin. hamag ymig n hiij uguu bizdee

    GD Star Rating
    loading...
  11. messi says:

    hezee ch real shig tegej hayaad bdagui

    GD Star Rating
    loading...
  12. uugii says:

    yund hereggui yuman dr margaldsan yum dee. tuhain bag heregtei bol ter toglogchiig avna hereggui bol yavuuldag l biz dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: