loading...
2009 оны 1 сард Формула 1ийн зургаан баг шинэ машинаа танилцуулаад байна.
Феррари нь 2009 оны улиралын шинэ машинаа танилцуулсан эхний баг болов.Италчууд энэ загвараа F60 гэж нэрлэв. Урд далавч өргөн бөгөөд намхан болжээ.Ард хитэгээ нарийсгаж, өндөр болгожээ.Аэродинамикийн нэмэгдэл жижиг далавчууд үгүй болов.
Ферраригийн дараа Тоёота баг машинаа танилцуулав.Toyota TF109 мөн л аэродинамикийн огцом өөрчлөлтийг хийжээ.
Макларен Мерседесийнхэн шинэ мөнгөн сум MP4-24 ийг Уокинг хотод үзүүллээ.
Рено шинэ машинаа танилцуулсан дөрөвдэхь баг болсон.R29 ийн хажуугийн хайрцаг нь хойд талруугаа налуу болж ,”аварга загасны сэрвээ” нь хэвээр үлджээ.
Уильямс баг нь Ренотой адил Португалийн Портимод машинаа танилцуулав.FW 31 ийн шинэ төрхийг 2008 онд Валенсиагийн туршилтанд харж байсан.Түүнээс хойш онцын өөрчлөлт ороогүй байна.
БМВ Заубер баг Испанийн Валенсиад F1.09 ийг танилцууллаа.Тус баг шинэ машиныхаа бэлтгэл ажилыг бусад багуудаас түрүүнд хийж эхэлсэн гэдэг.Машиных нь хамар өргөн ,өндөр болжээ.
Дүрмийн өөрчлөлтөөс үүдэн машинуудын аэродинамикт огцом өөрчлөлт орсон нь тодорхой харагдаж байгаа билээ.Нэмэгдэл далавч ,салхи зүсэгчүүдийг ашиглахаа болив.Ховилгүй дугуйг хэрэглэх болсноор урд дугуйны барьц ,тэнцвэрт илүү ачаалалтай болж байгаа аж.Машинуудын ерөнхий дүр адилхан харагдаж буй ч өөр өөр гибрид технологийн системийг буюу KERS ийг бүтээн хэрэглэж байгаагаас шалтгаалж хамар ,далавч ,ард хитэгт ялгаатай зүйлүүд бий.Зарим багууд машиныхаа арлыг бүхэлд нь сольжээ.Харин хувийн жижиг багуудад ийм боломж үгүй гэжээ.
Гадаад төрхөнд орсон өөрчлөлтийг энэ зургаас харна уу.Баруун гар талд нь шинэ F1.09 .Зүүн гар талд 2008 оны машин .
Хоёрдугаар сард Ред Буллынхан машинаа танилцуулна.Харин Форса Индиа баг гуравдугаар сарын эхээр шинэ машинаа бэлэн болгох төлөвлөгөөтэй гэнэ.
Хонда багийн талаар одоогоор мэдээлэлгүй байна.
loading...














ene jil ursulduun nileen shiruusne bh daa. reno mashin sn bval alonso sn uzeh bh. vettel-g ireeduitei gd bdag biz dee. tgd ferrari-n 2 hamiltontoi ursuldunu biz dee. er ni bol hamiltong avchih bh gj bodood bga shd
loading...