Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Хөлбөмбөгийн хачин жигтэй баримтууд – #2

GD Star Rating
loading...

(mudafootball@yahoo.com)

maldini1“Челси” 25 дугаараа хэзээ ч, хэнд ч өгөхгүй!
Зарим багт дархлагдсан дугаар гэж бий. Энэ нь тус багийн төлөө хэмжээлшгүй ихийг хийж, балиашгуудынхаа зүрхэнд мөнхөд хоногшсон тоглогчоо хүндэлж буй хэрэг юм. Хамгийн ойрын жишээ нь хөгширдөггүй Паоло Мальдиниг зодог тайлсны дараа “Милан” түүний гурав дугаарыг хэнд ч, хэзээ ч өгөхгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ. Гэвч одоо тус багийн өсвөрт тоглож байгаа Мальдинигийн хүү айхавтар хөлбөмбөгчин болчихвол “угсаа залгамжилж” энэ дугаарыг авах онцгой эрх эдэлнэ. Харин түүнээс бусад хэнбугайд ч “Милан”-ы 3 дугаар хэзээ ч олдохгүй ажээ. “Милан” мөн Франко Барезигийн 6 дугаарыг мөнхөлсөн билээ.
Бразилын “Васко да Гама” 11 дугаараа тахисаар л байгаа. Энэ дугаарыг Ромарио эзэмшиж байсан тул ийн ариун дээд эдэд тооцогдох болжээ. Тэгвэл Чехийн хөлбөмбөгийн од Карел Поборски ч анхны баг “Динамо”-доо 8 дугаараа тахичихсан яваа нэгэн. Жанфранко Золагийн уран чадварт биширсэн “Челси”-чүүд түүнийг мөнхөд дурсаж байхын тулд 25 дугаараа хэнд ч, хэзээ ч өгөхгүй байхаар шийдсэн. Домогт Ференц Пушкаш хаанаас төрөн гарсныг үргэлж сануулж байхын тулд Унгарын “Кишпешт” түүний 10 дугаарыг өөр хүнд олгодоггүй. Үүнтэй адил “Рома”-д одтой, адтай насаа өнгөрүүлсэн бразил хамгаалагч Алдаирийг хүндэтгэн 6 дугаараа тэд нандигнасаар байгаа билээ. Хэдийгээр харьж явахдаа ирсэн ч гэсэн Роберто Бажогийн алдрыг мөнхлөн “Брешиа” 10 дугаарыг талбайд дахин гаргахгүйгээ мэдэгдсэн. Мөн “Кальяри” Жижи Ривагийн 11, “Интер” Жачинто Факеттигийн 3, “Америка” Куаметок Бланкогийн 10 дугаарыг тус тус хэнд ч олгохооргүйгээр шийдсэн байдаг. Нисдэг Голланд хэмээх Йохан Круифф ч энэ хүндлэлийг зүй ёсоор хүлээж Амстердамын “Аякс” 14 дугаарыг нь хэнд ч өмсгөлгүй хайрладаг бол зөвхөн Диего Марадонагийн үед л тэнгэрт цойлсон агуу амжилтад хүрч явсан Неаполийн “Наполи” түүний гавьяаг үнэлэн өөр хэний ч нуруун дээр энэ багийн 10 дугаар байх ёсгүй гэж үзжээ. Хамгийн сүүлд хөлбөмбөгийн хаан Пелег хүндэтгэн АНУ-ын “Космос” баг 10 дугаараа мөнхөд зөвхөн түүнд өмсөх эрхийг нь олгосныг дурьдая.
Гэвч хөлбөмбөгчний алдар гавьяанаас гадна харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тоглогчдоо хүндлэн дугаарыг нь мөнхлөх тохиолдол бий. Тухайлбал, “Севилья” Антонио Пуэртогийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний 16 дугаарыг мөнхөлсөн юм. Мөн “Бенфика” зуурдаар өөд болсон Миклош Фехерийг мөнхөд дурсан гашуудаж 29 дугаарыг нь зөвхөн түүнийх байлгахаар шийдсэн байдаг. Харин ид сайхан тоглох насан дээрээ өөд болсон Камеруны хөлбөмбөгчин Марк-Вивьен Фоэ-гийн дурсгалд Францын “Лион”, “Ланс” баг хүндэтгэл үзүүлэн 17 дугаарыг үүрд түүнд зориулсан юм.

Мартин Здравков нэрээ сольж, Манчестер Юнайтед гэж дуудуулахыг хүсчээ
Балиашиггүй бол хөлбөмбөг юусан билээ?! Тэд л энэ тоглоомыг шоглоом болгож, амьдралын хамгийн “амттан” болгож хувиргадаг.
Английн “Шрюсбери Таун” багийн талбай голын эрэг дээр шахуу байрладаг. Энэ багийн үнэнч балиашиг Фрэд Дэвис 1986 онд тэтгэвэрт гарах хүртлээ даруухан цэнгэлдэхийг давуулан цөлсөн бөмбөг бүрийг голоос түүдэг байжээ. Тэр нэг улиралд л голоос 130 бөмбөг “аварч” байсан гэнэ.
Тэгвэл “Фейеноорд”-ын галзуу балиашиг Ян ван Коок багийнхаа улирлын тоглолтын бүхий л тасалбараас тус бүр хоёр хувийг авчээ. Мэдээж, нэгийг нь өөртөө авсан бол харин нөгөөхийг нь хайрт нохой Бо-доо зориулсан ажээ.
Евро-2000-ын үеэр Голландын цагдаа нар түрээсэлсэн байшингаа түйвээсэн хэрэгт сэжиглэгдсэн нэгэн эрийг баривчилжээ. Мань эр шигшээ багаа улайран дэмжиж, уусан шингэхийн тулд улбар шар өнгөөр байраа бүхлээр нь будсан байсан аж.
2000 онд Болгарын энгийн нэгэн иргэн Мартин Здравковын хүсэмжлэлийг шүүх хүлээн аваагүйд тэр тун их бухимджээ. Тэр унаган нэрээ Манчестер Юнайтед хэмээн солих хүсэлт тавьсан байж.
Аргентин эр Педро Гатика 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийнхаа тоглолтыг үзэхийн тулд Буэнос-Айресаас Мехико хүртэл дугуйгаа жийжээ. Нийт 7300 км замыг дугуйтайгаа туулсны дараа цэнгэлдэхийн үүдэнд хүрсэн ч харамсалтай нь тасалбар огт олдоогүй бөгөөд түүнийг тасалбар хайн явах зуур нь дугуйг нь хулгай авчихсан байсан гэдэг.

“Ювентус”-ынханд ягаарч явсан үе бий
1850 онд байгуулагдсан Английн “Шеффилд” дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн клуб гэдгээрээ зартай. Харин 1863 онд хөлбөмбөгийн анхны холбоо байгуулагдахад 12 клуб үүд хаалгаа нээсэн байжээ. Дэлхийд хамгийн олон балашигтай баг бол “Манчестер Юнайтед”. Тэдний төлөө албан ёсоор нэр усаа бүртгүүлсэн 152 мянган балиашиг байдаг бол тэдний 45 мянга нь улирлын тоглолтын бүх тасалбарыг бөөндөөд авчихдаг гэнэ. Мөн 2001/2002 оны улиралд “МЮ”-гийн тоглолтыг 50 сая хүн байнга үзэж, санаа тавьж байжээ.
Чехийн “Богемианс” баг “Уутат имж” хэмээх хочтой. Хэдийгээр хочны эзэн болсон амьтны амьдардаг Австрали тивээс энэ баг 13 мянган км алслагдсан ч эдүгээ хүртэл энэ нэрээ зүүсээр л явна. Учир нь 1927 онд тус багийнхан Австарлийн багуудтай цуврал тоглолт хийх явцад хоёр амьд уутам имж бэлгэнд авсан аж. Имжүүдийг Прага хотын амьтдын хүрээлэнд байрлуусан бөгөөд үүнээс хойш багийнхаа бэлгэ тэмдгэнд энэхүү амьтныг мөнхөлсөн юм байна.
Цуутай багуудын таних тэмдэг болсон өмсгөлийн өнгө өмнө нь ихээхэн өөр байжээ. Одоо “Ювентус”-ынхан хар-цагаан судлаараа зартай болсон бол цагтаа тэд ягаан өмсгөлтэй байсан гэдэг. Харин Английн хамгийн зартай баг “Ливерпуль” анхны таван жилдээ цэнхэр-цагаан судлаар гоёж байлаа. 1960-аад оны дунд үе хүртэл Английн “Лидс Юнайтед”-чууд цэнхэр-алтан шар өнгө сүлэлдсэн өмсгөлтэй талбайд гарч байсан бөгөөд шинэ менежер Дон Риви тэдэнд дан цагаан өнгийг анх санал болгожээ.

“Мексик давалгаа”-ны хурд 20 эгнээ/12 сек
1986 онд Мексикт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр цэнгэлдэхэд цугласан үзэгчид ээлж дараалан суудлаасаа босон гараа өргөцгөөн далайн давалгаа адил хэлбэр үүсгэн багаа дэмжиж байсныг “Мексик давалгаа” хэмээн нэрлэх болсон билээ. Энэхүү давалгаа Унгарын эрдэмтэн Тамаш Вичек тооцоолсны дүнд давалгааны хурд 12 секундэд 20 эгнээг туулж буйг тогтоосон байна.
1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт муутай тоглосон Бразилын шигшээ багийг эх нутагт нь тун “халуун дулаан” уур амьсгал хүлээж байлаа. Тиймээс ч шигшээ багийг дасгалжуулсан Висенте Феола эх орондоо харьж чадалгүй, Европт бүтэн сарыг өнгөрөөсөн түүхтэй.
“Рапид”-ын арван таван минут хэмээх зартай нэгэн зуршил бий. Австрийн Вена хотын “Рапид” багийн хөгжөөн дэмжигчид тоглолтын сүүлийн арван таван минутын турш өвдгөө цохин багаа дэмждэг уламжлалтай. Хэзээ, хэрхэн энэ уламжлал тогтосны мэдэх хүн одоо үлдээгүй бөгөөд олон арван жилийн турш “Рапид”-чууд энэ үйлдлээ эцэлт цуцалтгүй хийсээр байгаа юм.

Ромарио 13 удаа мэргэн буучаар тодорчээ
Гоол оруулалгүй өрсөлдөгчөө хожно гэж үгүй. Тиймээс ч байнга гоол оруулдаг хөлбөмбөгчид зах зээлд хамгийн үнэтэй, бас хамгийн хүндтэй байх нь дамжиггүй.
Бразилын Эдсон Арантес ду Насименту хэмээх нэгэн эр Хөлбөмбөгийн хаан Пеле хэмээн өргөмжлөгдсөн нь мөн л энэ гоолоос л шалтгаалсан. Тэрбээр хөлбөмбөгийн замналынхаа туршид 1324 тоглолтод оролцож 1282 гоол оруулснаар мөнхийн дээд амжилтын эзэн болсон билээ.
Бразилын өөр нэгэн од Ромарио де Соуза Фариа Бразил, Голланд, Испани зэрэг гурван улсын мэргэн буучаар тодорч байсан агаад нийтдээ дээрх гурван улсын аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар 13 удаа шалгарсан нь дээд амжилт юм.
Английн шигшээгийн тоглогч асан Алан Ширер 2004/2005 оны улиралд 50 гоол оруулсан амжилтаараа Английн Премьер лигийн түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.
1964 онд Мюнхений “Байерн” багийн дасгалжуулагч “Чика” Чайковски багийнхаа удирдлагуудтай багагүй зөрчилджээ. Учир нь удирдлагын зүгээс түүнийг Герд Мюллер хэмээх довтлогчийг багтаа авахыг зөвлөсөн аж. “Цэвэр цусны адуун дундаа би ийм зааныг авмааргүй байна” гэж “Чика” мэдэгдэж байсан ч аргагүйн эрхэнд багтаа элсүүлжээ. Гэтэл өнөөх “заан” багийн болон шигшээ багийн гоолын дээд амжилтыг эвдсэн төдийгүй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 гоол оруулан гайхалтай амжилтын эзэн босон билээ.
1961 онд Португалын “Бенфика”-г дасгалжуулж байсан Бел Гуттман үсчинд санаандгүй орж яваад ирээдүйн багийнхаа шилдэг тоглогчийг олж авчээ. Үсчинд түүнтэй тааралдсан нэгэн нөхөр тун давгүй тоглодог залуу байгаа тухай дурссан аж. Ингээд Гуттман өнөөх завгүй залуутай уулзахад өөрийгөө Эйсебио хэмээн танилцуулсан байна. Эйсебио энэ цаг мөчөөс хойш “Бенфика”-д зүтгэж, нийтдээ 317 гоол оруулсан юм.

Гоолоо тэмдэглэх гээд хүзүүгээ хугалсан нь
Дээхнэ үед гоол оруулаад гараа барилцах юм уу мөрөн дээр нь зөөлөн алгадах зэрэг албаны маягаар гоолоо гоёдог байлаа. Тэгвэл одоо гоол оруулсан тоглогчдын үйлдэл циркийн үзүүлбэрээс дутах зүйл огт үгүй болжээ. Эквадорын довтлогч Факунда Сава оймсондоо Зоррогийн баг хавчуулчихаад, гоол оруулах тоолондоо өнөөхөө өмсөн баяраа тэмдэглэдэг байжээ.
2001 онд Испанийн цомын тэмцээнд “Вильяреал”-ын бүрэлдэхүүнд тоглож байсан аргентин довтлогч Мартин Палермо нэмэлт цагт оруулсан гоолдоо баярлан үзэгчид рүү хар эрчээрээ гүйн очжээ. Гэтэл баярласан үзэгчдийн урсгал өмнөх хашлагыг нураан довтлогчийг дарснаар Палермо хөлдөө бэртэл ач, зургаан сар талбайд гарч чадаагүй юм.
1997 онд Английн “Челси”-г чимж байсан Селистин Бабаяро гоол оруулсныхаа дараа сальто эргэх гэж байгаад хүзүүндээ гэмтэл аван хэдэн сарын турш мөн талбайд гараагүй гунигт намтартай нэгэн.

“Ливерпуль”- орчин үеийн үлгэрийн баатар
Шотландын “Бон Аккорд” баг 1885 онд нутаг нэгт “Арброут”-ыг 36:0-ээр буулган авсан нь хамгийн хол хожилд тооцогддог. Харин Европын цомын тэмцээнд хамгийн хол хожил байгуулсан баг бол Голландын “Аякс”. Тэд 1984 онд Люксембургийн “Ред бойс дифферданж”-ийг 14:0-ээр “булшилж” байжээ.
2004/2005 оны Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтод Италийн “Милан” Английн “Ливерпуль”-ийг эхний үед 3:0-ээр илт давамгай хожиж яваад дараалан гурван гоол алдсанаар үндсэн, болон нэмэлт цагт тэнцэн улмаар пенальтийн цувралд ялагдан хожигдож байсан түүх бий.
Үүнтэй эн зэрэгцэх нэгэн гайхалтай тоглолт 1957 онд “Чарльтон”- “Хаддерсфилд”-ын хооронд болжээ. “Чарльтон”-ыхон 1:5-аар хол хожигдож явахдаа нэг нь талбайгаас хөөгдөж бүр баларсан юм болж. Гэвч тэд бууж өгөлгүй зүтгэсээр 30 минутын турш өрсөлдөгчөө бөмбөгдсөөр 7:6-аар ялалт байгуулж чадсан нь гайхалтай.

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгийн хачин жигтэй баримтууд - #2, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. seke says:

    Хаха. Лайтай гоё мэдээллүүд байна. Баярлалаа. Сүүлийн 2-ыг уншаад үхтлээ инээлээ.

    GD Star Rating
    loading...
  2. C.Ronaldo says:

    hehe ter babayaro yamar azguim be, daldagnaj bgad gemtsen bn shd. heheh

    GD Star Rating
    loading...
  3. carmelo says:

    goy medeelel blaa bayarlalaa. ter argentinii nohor ymar azguu ve dugigaa ch aldaad, bas togloltoo ch uzeegui hehe

    GD Star Rating
    loading...
  4. bayaraa says:

    alan shearer 04-05 oni ulirald 250 goal oruulsan gdg chn yu gsn ug ve ugui blgu dee unen ymu?

    GD Star Rating
    loading...
  5. Totti says:

    haha… Alan Shirer chin aguu toglogch shuu dee!

    GD Star Rating
    loading...
  6. Äàø says:

    Dugaar munkhulh ini buruu shuu dee

    GD Star Rating
    loading...
  7. Roma-Bayaraa says:

    хэх нэг улиралд 250 гоол оруулна ч гэж юу байхав …андуурал гарсан байх …Алан Ширер чинь 1988-2006 оныг хүртэл хөлбөмбөг тоглохдоо 559 тоглолтонд оролцож 283 гоол оруулсан хүн шүү дээ ….тэхээр нэг улиралд л бараг бүгдийг нь хийчихсэн болж байна уу

    GD Star Rating
    loading...
  8. äóãààð ìºíõëºõ íü áóðóó.Òýãâýë ýíý äýýð äóðüäñàí õ¿ì¿¿ñýýñ 25 äóãààðòàé Çîëà-ã
    ìºíõºëñºí íü óòãàã¿é.

    GD Star Rating
    loading...
  9. zochin says:

    dugaariig bid munkhluugui sh dee. material ni l iim yum bna. turiin tuluu ogotno gej end ug shideed yah ve dee. uursduu sain medej bgaa sh dee

    GD Star Rating
    loading...
  10. crusader says:

    Neg ulirald yaj ch sain togloloo geed 60 gooloos barag hetrehgui. iimerhuu aldaa bitgii gargaarai sportnews.mn – ee

    GD Star Rating
    loading...
  11. zochin says:

    50 goal yum bgaa biz dee. bugdiig ni unshchihaad gants aldaag ni l ontslood bh yum.

    GD Star Rating
    loading...
  12. LIverpool_fen says:

    Mash goe medeelel bna Sportnewsiinhendee mash ih bayarlalalaa.

    GD Star Rating
    loading...
  13. baatar says:

    50 gool arai ert xiisen baixaa 2004-2005 ond alen sherer xarichixsan bsan shuu dee barag zodog taildag jil ni bxaa

    GD Star Rating
    loading...
  14. LeSTaT says:

    yostoi ghaltai medeelel bna

    GD Star Rating
    loading...
  15. LeSTaT says:

    yostoi laitai mdelel bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: