loading...
Нэгдүгээр сарын 22-нд “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний нээлт боллоо. Алдарт гурван аваргын өлгий нутаг Хөвсгөл аймгийн харьяат улсын заан, Монгол Улсын гавьяат тамирчин С.Хүрэлбаатар санаачлан, нутгийн зөвлөл, бизнесмэнүүд дэмжсэнээр тус клубийн байр ашиглалтад оржээ. “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээ нь үндэсний бөх, жүдо болон чөлөөт бөхийн бэлтгэл хийх хоёр заал, чийрэгжүүлэх танхим, халуун ус, зоогийн газар гэх мэт иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байртайгаар ийнхүү үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо.
Нээлтийн ёслолын үеэр Хөвсгөлийн бөхчүүдээс төрийн баяр наадамдаа анхлан түрүүлсэн булган сүүлтэй аварга Ж.Цэвээнравдангийн зодог шуудгийг үндэсний бөхийн заалны хойморт залсан бол улсын наадамд тав дараалан түрүүлсэн дархан аварга Д.Дамдины дүр бүхий баримлыг дэвжээнд морилогсдыг угтах хэсэгт байрлуулжээ. “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээ БЗД-ийн XV хорооллын “Сэлэнгэ” зочид буудлын хойд талд байрлаж буй юм.
loading...




Amjilt hvsie Huvsguliin hvchtenvvddee
loading...
Iim goy devjeetei bolson yum chini ulam hicheej amjilt gargahiig husey.nutgiinhan chini harj baigaa shuu
loading...
odoo ovoohon chatstai shurmustei huuhduudiig ertnees beldeh heregtei dee tagjiisan tagjiisan yumnuud ch hol yavahgui dee
loading...