Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Бүх оддын тоглолт”-ын гарааны тавт тодорлоо

GD Star Rating
loading...

http://scottsdalepartys.com/images/AZAllStarGameLogo.jpgNBA-гийн 2008-2009 оны улирлын “Бүх оддын тоглолт”-д  оролцох “Өрнөд”, “Дорнод” конференцийн гарааны таван тоглогчийн нэрс тодорлоо. NBA сонирхогчдын дунд явуулсан санал асуулгын үр дүнд “Дорнод” бүсийн гарааны тавтад хамгаалагчаар Аллен Айверсон (Детройт), Дуэйн Уэйд (Майами), довтлогчоор Леброн Жеймс (Кливленд), Кевин Гарнетт (Бостон), төвийн тоглогчоор Дуайт Ховард (Орландо) нар шалгарчээ.

Эдгээрээс хамгийн олон саналыг Д.Ховард авсан байна. Түүний төлөө нийт 3.150.181 санал NBA.com сайтад ирснээр гурав дахиа “All star game”-д оролцох эрх өвөртлөв. Түүний дараа Л.Жеймс 2.940.823, Д.Уэйд 2.741413, К.Гарнетт 2066833, А.Айверсон 1804649 санал авсан.

Харин “Өрнөд” конференцийн  гараанд  хамгаалагчаар Крис Пол (Нью-Орлеан) 2.134,798, Коби Брайанд (Лейкерс) 2.805,397, Тим Данкан (Сан-Антонио) 2.578,168, Амаре  С таудмайер (Финикс) 1.460,429, Яо Мин (Хьюстон) 2.532,958 саналаар шалгарсан байна. “Өрнөд”-ийн дасгалжуулагчаар Фил Жексон (Лейкерс) ажиллах нь тодорхой болсон бол “Дорнод”-ынх хараахан тодроогүй байна. Дээрх тоглогчдоос хамгийн олон удаа “Бүх оддын тоглолт”-д оролцож байгаа нь Кевин Гарнетт юм.

Тэрбээр 12 дахиа “оддын тоглолт”-д оролцох гэж байгаа. Түүний дараагаар адилхан 11 дэх удаагаа шалгарсан К.Брайант, Т.Данкан нар орж байна. Тэдний ард 10 дахиа шалгарсан А.Айверсон бичигдэх боллоо. Мөн “өрнөд”-ийн гарааны тавтад хятадын легионер Яо Мин долоо дахиа дараалан багтав. Сэлгээний тоглогчдыг уламжлал ёсоор NBA-гийн дасгалжуулагчдын санал асуулгаар тодруулах юм.
Мөн энэ удаагийн “Бүх оддын тоглолт”-ын эхний өдөр ”Шиноковууд” ”хал цэргүүд”-тэй тулдаг уламжлалтай ”Хал цэргүүд”-ийн гараанд хамгаалагчаар Родни Стаки (Детройт) , Кевин Дюрант (Оклахама сити) , довтлогчоор Эль Торнтон ((Кливленд) , Жефф Грин (Оклахама сити) , төвийн тоглогчоор Эль Харфорд нар гарах аж. Тэдний сэлгээнд Таддеус Янг (Филадельфи) , Дикуан http://www.nbaloud.com/images/dwight-howard-superman-dunk1.jpgКүк (Майами) , Карл Ландри (Хьюстон) , Жоаким Ноа (Чикаго) нар сууна. Харин ”Шинэ цэргүүд”-ээс гараанд хамгаалагчаар Дэррик Роуз (Чикаго) , Ой.Жеи Майо (Менфис) , довтлогчоор Майкл Бисли (Майами) , Кевин Лав (Миннесота) ,төвийн тоглогчоор Брүк Лопез (Нью Жерси) , нар тоглоно. Сэлгээнд Грег Оден (Портленд) , Марио Чалмерс (Майами) , Руди Фернандес (Портленд) , Рассель Уэстбрүк (Оклахама сити) нар байгаа. Слэм Данкт өнгөрсөн оны аварга Дуайт Ховард (Орландо) , давжаа биет Нэт Робинсон (Нью Иорк) , ”Менфис”-ийн лидер Руди Геи нар оролцох нь тодорхой байв. Тэдэнтэй өрсөлсөх эрхийг ”Бээжин 2008”-ын нээлт испани залуу Руди Фернандес авсан. Тэрбээр мөн санал асуулгын дүнд энэ эрхийг авсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. uuganaa says:

    haluuhan yum boloh n dee 2sariin dund hurdan boloosoi. tesen yadan hyleeye.

    GD Star Rating
    loading...
  2. B@tun@W says:

    west gombo shaachij harvaas

    GD Star Rating
    loading...
  3. eba says:

    ene jiliin rookie nuud last year’s draft s boloh ah naraa shaachij harvaas sain bna sh de rose,beasley ,lopez,mayo,chalmers,fernandoz odoo togloj bagtaa l evgui garuudiin toond oroh baagiinuud nodningiinhon stuckey yahav davgui durant sain oshoo neh nerlechih hun bhgui bn do

    GD Star Rating
    loading...
  4. sunsun says:

    West
    C- Shaquille O’Neal, Al Jefferson
    PF- David West, Pau Gasol
    SF- Carmelo Anthony, Ron Artest
    SG- Brandon Roy
    PG- Tony Parker, Chauncey Billups, Deron Williams

    East
    C- Emeka Okafor,
    PF- Chris Bosh, Al Harrington
    SF- Paul Peirce, Danny Granger
    SG- Ray Allen, Joe Jonhson
    PG- Devin Harris, Mike Bibby
    naizuudaa ene zuvhun minii l bodol shuu, sanalaa huvaaltsaarai. Zamin ni shuu

    GD Star Rating
    loading...
  5. carmelo says:

    West-d nowitzki oroosoi…

    GD Star Rating
    loading...
  6. boss says:

    T-Mac Paul-g orondoo oruulsan turuu jil; bas tegsen!!!

    bas umnu ne Jordan-g Wizards-t ergen irsen jild bas sanalaar garaand garah bsan ch Jordan-g hundleed garaand gargaj bsan!!!

    Ene T-Mac ymr setgeliin tenehetei saihan setgeltei zaluu we!!!

    Bertel geechees bolj formondoo orj chadahgui bna.. andaas sain togloj bgaa ne oroh yostoi gej ayriltslaga ugsun bsan uneheer aguu yumaa!!!

    GD Star Rating
    loading...
  7. Энэ жилийн Рүүкий нар сайн байгаалдаа гэхдээ л Халцэргүүдийг бардаггүйшүүдээ. 2004 онд яаалаа Аймар Рүүкий нар байсаншдээ. Леброн, Мело,Вайд, Бош, Ховард гээд л тэгтэл ганц Амари, Яао 2г л бараагүйшдээ. Угаасаа бүх тоглолтонд л Хал цэргүүд ялдаг биздээ. За тэр ч яахав удахгүй Айверсонгоо зодог тайлахлаар Майяог дэмжиж эхэлнэ гэж байгаа. Мелогийн гар эдгэж байгаа юм шиг байналээ. Дараагийн 2 дахид болох SAS ийн эсрэг тоглолтонд оролцоно гэж байналээ.

    GD Star Rating
    loading...
  8. sunsun says:

    boss jaahan anduursan ym shig bna. Jordang Carter hundleed garaand gargasan sanagdaad bna. Tegleech T-mac odoo hetsuu boltson shdee. Cp3 aas yugaara iluu garch bgaam bee. Arai tegj hamaagui yrij bolohgui baihaa.

    GD Star Rating
    loading...
  9. kratos says:

    melo mvp awaasai melo goy shuu denver nuggets champion of the NBA 2009

    GD Star Rating
    loading...
  10. eba says:

    melo hezee ch nba bolku ee

    GD Star Rating
    loading...
  11. eba says:

    i mean mvp keke

    GD Star Rating
    loading...
  12. real says:

    tmac carter maani hna yvna olin shaasan

    GD Star Rating
    loading...
  13. bilguunhangal says:

    wade mvp boloosoi 1.allen iverson,2.dwyane wade,3.Michael beasley,4.derrick rose,5.rodney stuckey nar minii demjdeg humuus yum

    GD Star Rating
    loading...
  14. wade3 says:

    wade mvp avuul goe l bn aaaa daanch lebron gai bolood bga shdeeee miami ene jil tasarhai bga tee

    GD Star Rating
    loading...
  15. real says:

    kobe avna meduu yun wade

    GD Star Rating
    loading...
  16. bat says:

    ene jil lebron avna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: