loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 5 тоглолт боллоо.
“Кливленд” – “Сакраменто” – 117:110 (26:27, 34:29, 28:26, 29:28)
К: Мо Уильямс – 43 оноо + 8 самбар + 11 дамжуулалт. Л. Жеймс – 23 + 15 самбар.
С: Кев. Мартин – 35. Сэлмонс – 21.
Мо Уилльямс энэ жилийн Бүх оддын тоглолтонд оролцох томоохон алхам хийлээ. Сакраментогийн эсрэг хувийн дээд амжилт 43 оноо авч багаа тэргүүлэв. Дасгалжуулагчдын саналаар Бүх оддын нөөц тоглогчдыг нэрлэх бөгөөд Уилльямс нэрлэгдэх өндөр магадлалтай байна. Кливленд талбай дээрээ энэ улиралд 21 тоглож, 21 хожоод байна. Мөн ЛеБрон Жеймс 20 дахь удаагаа трипл-дабл хийв.
Кавальерсийн төвийн тоглогч З. Илгаускас Даваа гаригаас бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд Улаанбаатарын цагаар Баасан гаригт болох тоглолтонд оролцож магадгүй юм байна.
“Орландо” – “Индиана” – 135:111 (36:18, 32:32, 34:37, 33:24)
О: Пьетрус – 27 + 10 самбар. Льюис – 24. Дуайт Ховард – 22 + 10 самбар.
И: Форд – 23. Дэниелс – 16.
12 тоглолт дараалан өнжөөд байсан Микаель Пьетрус гэмтлээсээ эргэн ирж, багтаа үлэмж тус хүргэлээ. Тэрээр нөөц тоглогчоор тоглолтонд оролцож, 27 оноо, 10 самбараас авалт хийжээ.
“Тэд Дорнод бүсийн шилдэг баг. Дуайт Ховард бол Шакилаас хойшхи хамгийн доминант тоглогч” хэмээн хожигдсон багийн лидер Денни Грейнжер хэлсэн байна.
“Мемфис” – “Денвер” – 85:100 (25:24, 20:30, 23:21, 17:25)
М: Майо – 19. Гэй – 13. Лоури – 13. Д. Майлз – 13.
Д: Биллапс – 29. Жей. Ар. Смит – 20.
Мемфисийн шинэ дасгалжуулагч Лионел Холлинзийн гараа хожигдлоор эхэллээ. Чонси Биллапс 3-р үед 14 оноо дараалан авч, Мемфис 10 дахь дараалсан хожигдлоо хүлээж буй нь энэ. Мемфис эдгээр 10 тоглолтынхоо ердөө ганцад нь л 90-ээс дээш оноо авсан байна.
Харин Денвер 30-15 амжиллтай болж байгаа нь энэ багийн түүхэн дэх эхний 45 тоглолтын дараах 2 дахь хамгийн сайн амжилт болж байна.
“Юта” – “Сан-Антонио” – 100:106 (28:25, 21:25, 31:30, 20:26)
Ю: Р. Брюэр – 23. Окур – 22 + 17 самбар.
СА: Паркер – 24. Данкан – 24. Боннер – 20.
Ману Жинобили тоглолтын төгсгөлд торгуулийн шидэлтүүдээ амжилттай гүйцэтгэн, багийнхаа хожлыг баталгаажуулснаар Спэрс 30 дахь хожлоо авлаа. Харин Юта 4 дараалан хожигдож, одоогоор плей-оффын байрны гадна бичигдэж байна. Ютагийн довтлогч Карлос Бузер удаан хугацаанд тоглохгүй байгаа нь Жаззын амжилтанд сөргөөр нөлөөлж байна. Бузер 2 сарын дундуур эргэн ирэх төлөвтэй.
“Лейкерс” – “Шарлотт” – 110:117 2ОТ (16:23, 32:26, 22:27, 23:17, 17:24)
Л: Брайант – 38. Э. Байнум – 24 + 14 самбар.
Ш: Диао – 23. Фелтон – 22 + 11 самбар.
Лейкерс өнгөрсөн сарын хугацаанд Бостон, Кливленд, Спэрс зэрэг лигийн топ багуудыг талбай дээрээ итгэлтэй хожиж байсан ч энэ удаа Шарлоттыг барсангүй.
Шарлотт 2 нэмэлт цагт Лейкерсийг хожсон бөгөөд энэ 2 багийн сүүлийн 6 тоглолтын 5-д нь Шарлотт хожоод байна.
Эхний нэмэлт цагийн сүүлийн минутанд Коби Брайант 6 дахь алдаагаа хийн, тоглолтыг чөлөөлсөн бөгөөд Лейкерсийн од энэ улиралд анх удаа тоглолтыг дуусгаагүй нь энэ. Үүнээс гадна По Газолийн муу тоглолт Лейкерсийн хожигдлын нэг шалтгаан нь гарцаагүй. Газоль 16 шидэж, ердөө 4-ыг нь оновчтой болгосон байна. Лейкерсийн дасгалжуулагч Фил Жексон “По Лейкерсийн тоглогч болсноосоо хойш хамгийн муу тоглолтоо хийлээ” гэсэн байна.
Энэ тоглолт Лейкерсийн энэ улирлын анхны нэмэлт цагтай тоглолт болжээ. Мөн тэд ээ улиралд Дорнод бүсийн багуудын эсрэг 18 тоглож, 6-д нь хожигджээ. Харин Шарлотт Өрнөд бүсийн багуудын эсрэг энэ улиралд 15 тоглож, 9 хожсон ба Диау, Белл нарын Сансаас авснаас хойш 12 хожиж, 10 хожигдоод байна.
loading...






Felton бас тэсрэлттэй тоглогч юм шигээ. Boston-г талбай дээрээ хожиход их үүрэг гүйцэтгэсэн дээ. Сүүлийн үед Bynum эргэж ирж байх шиг байна.
loading...
Felton tesrelttei bishe.Ugaasa aimar toglogch shde…
North Carolina-d bhaasa l tasarhai toglogch bsan yum.Harin May n yeruusuu togloj chadku yum….Lakers muu bn shde iim bag hojij chadku bj yaj awarga bolnoo….
loading...
Bynum gej teneg gar uchigdur Gerald Wallace zuun uushigruu tohoigooroo tsohiod gemteechihsen gej bgaa. hervee Gerald Wallace bsan bol OT hiihku hojihgui yu./ Bobcats sain bag shu. Eriig byy bas gej yg bdag daa.
loading...
Lakers avarga bolj chadna .
loading...
ганц удаа муу багт хожигдонгуут аварга авч чадахаа байчихна гэж юу байхав дээ. Түрүү жил Бостон хамгийн анх Charlotte-д хожигдсон биз дээ. Тэгээд л түрүүлсэн
loading...
bynum teneg bol naad wallace chin erguu mal meduu
loading...
yu l yariad bna da ta hd, lakers ene jil uneher aimar bga shuu odo all star game-n dara baguud-n dund uneher gal garna da hen n hen be gdg n ter uyed l shidegdenee ugasaaa… ene jil urnudus lakers san antonia, dornodos boston cleveland ene 4 l awargin tulu uzeh bhaaaaaaaa
loading...