loading...
АНУ-ын хамгийн том баярын нэгэнд зүй ёсоор тооцогддог, тухайн өдөр нь зөвхөн Талархлын баярын өдрийн дараагаар орох хэмжээний хүнсий хэрэглээ үүсдэг тийм нэг баяр бол өөрсдийнх нь хөлбөмбөг хэмээн нэрлэдэг, харин бид америк хөлбөмбөг хэмээн нэрлэдэг спортын хамгийн хүчирхэг лиг болох NFL-ийн шувтаргын тоглолт юм.
2009 оны 2 сарын 2-ны өглөө (АНУ-ын цагаар 2 сарын 1-ий орой) энэ баяр болж Америкчууд бүх нийтээрээ баярлана. Нэгдсэн улсын Флорида мужийн Тампа хотноо энэ тоглолт явагдаж ба Америкийн хөлбөмбөгийн конференц буюу AFC-ийн аварга Питтсбург Стилерс, Үндэсний хөлбөмбөгийн конференц буюу NFC-ийн аварга Аризона Кардиналс нар хүч үзнэ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед нэгдэжүзсэн энэ хоёр баг эдүгээ хоорондоо аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байгаа нь энэ. Мөн өмнө нь Super Bowl хүртэж байсан хоёр куортербэк хоорондоо хүч үзэж байгаа нь тоглолтыг улам сонирхолтой болгож буй. Аризонагийн куортербэк Курт Уорнер, Стилерсийн куортербэк Бен Ротлисбергер нарын хооронд уг дуэл явагдана.
Super Bowl-ийн үеэр бас нэгэн өөр зүйл анхааралд их өртдөг. Угийн аливаа юмыг шоу болгож, бизнес болгож чаддаг Америкчуудын энэ онцлогийн хамгийн том илрэл нь энэ арга хэмжээ гэж хэлж болно.
Энэ үеэр телевизийн зар сурталчилгааны үнэ дэлхийн хамгийн өндөр үнэ хүрч, пиццаны орлого, бусад олон нийтийн үйл ажиллагаанууд оргилдоо хүрнэ.
Энэ жил 30 секундын зар сурталчилгаа 3 сая долларт хүрч байна. Энэ нь бас зүгээр ч нэг сурталчилгаа байхгүй. Дэлхийн хамгийн сор болсон рекламнууд явагдана.
Хэдийгээр Питтсбург Стилерсийн хувьд энэ жил боломж их байгаа, AFC нь NFC ээсээ хүчирхэг байгаа ч юу ч болж, юу ч өөрчлөгдөж магадгүй юм.
2 сарын 2-ны өглөө Монголд америк хөлбөмбөгийн сонирхогч хүмүүс нийлэн анх удаагаа Super Bowl-ийг шууд дамжуулан Grand Khan Irish Pub-д үзүүлэх гэж байна. Энэхүү арга хэмжээг Ийгл Телевиз, Irish Pub, Таван Цагариг сонин, www.sportnews.mn онлайн сэтгүүл, МССХ хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү том арга хэмжээг хамтдаа үзэхийг урьж байна. 
loading...




mongold neg uyee bodvol yum goyo boljee. Ta buhend amjilt husii
loading...
Хар эрт яаж босно оо
loading...
Steelers-iin suuliin touchdown ch ergelzeetei bsan shuu. Aztai hognuud 40 secunded amjaad hiitsiishuu
loading...
HEY IRISH PUB PEOPLE,
NHL PLAYOFF UZUULEECHEE…. UDAHGUI EHLENE, TEGVEL OCHIJ UZNE SHUU
loading...
za yunii umnu ta buhendee ene udriin mendiig hurgii gd hurgedgeeree hurgiiy neg ym asuuj lawlah gesiimaa fanatuudiin hoorondoh temtseenen hezee hediid haana yaj boloh ym bl herwee bolohoor bl bi yaj medeh bolomjtoi wee
loading...