Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Хоккей » Ковалёв MVP болов

GD Star Rating
loading...

http://habsinsideout.com/files/hio/img/0kovy1000.gifNHL-ийн 57 дахь удаагийн “Бүх оддын тоглолт” өнгөрөгч ням гаригт боллоо. Эхний шайбыг “Өрнөд” конференцийн шигшээ баг оруулсан ч түүнийхээ дараа удаан хугацааны турш санаачлагыг алдсан. Үүнийхээ уршгаар хаалгаа дөрвийн дөрвөн гоолоор мялаалгуулав. Эдгээр гоолын эзэд нь “Дорнод”-ын Овечкин, Стаал, Ковалёв, Марков байлаа. Харин хоёрдугаар үед “Өрнөдийнхөн” илт сэргэж, 8:8 болгон тэнцүүллээ. Тэд хамгаалалтдаа тун сайн тоглосны үрээр сөрөг довтолгоонд амжилттай шилжиж, хүссэн амжилтдаа хүрэв.

Төгсгөлийн үед хоёр тал харилцан өгөө аваатай тоглосон. Гэхдээ 55 дахь минутад Кейний ачаар “Өрнөд” баг тоглолтыг тэргүүлсэн. Үүнээс улбаалан үзэгчид хожил тэднийх болно хэмээн дүгнэж суутал тоглолт дуусахаас гурван минутын өмнө Боумистер Овечкиний дамжуулалтаар тэнцээний (11:11) шайбыг хийжээ. Ингэснээр өрсөлдөөн нэмэлт цагт үргэлжилсэн. Гайхалтай нь, овертаймын хоёр үед хаалганд нэг ч аюултай довтолгоо хийгдсэнгүй.

Үзэгчдийн хардаж байсанчлан тоглогчид буллит цохих үүднээс тэнцээний дүнг хадгалжээ. Ялалтыг тодруулах буллитийг “Дорнод”-ын Ковалёв, Нэш, Овечкин нар ончтой гүйцэтгэснээр тус баг ялалт байгуулав. Харин “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор хоёр гоол, нэг дамжуулалт хийсэн Алексей Ковалёвыг нэрлэсэн. Шилдгийг тодруулахад ч тохироо орсон нь илт байлаа. Учир нь ижил үзүүлэлттэй дөрвөн тоглогч байхад тэднээс хамгийн тааруу тоглосон Ковалёвт MVP-г өгсөн юм.

100 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Монреаль Канадиенс” клубийн хоккейчныг шалгаруулах нь шударга хэмээн зохион байгуулагчид үзэн дээрх шийдвэрийг гаргасан гэнэ лээ. Эцэст нь зарим баримт дурьдахад Монреальд болсон “Бүх оддын тоглолт” овертаймд үргэлжилсэн тав дахь тохиолдол болов. Мөн 22 шайб оруулсан үзүүлэлтээрээ түүхэнд хоёрдугаарт бичигдлээ. Дээд амжилтыг 2001 онд Колорадод зохиогдсон “All Stars game” (26 гоол) эзэмшдэг билээ. Харин нэг үед оруулсан 10 шайбаараа рекорд тогтоосон байна. Ковалёвын тухайд MVP-ээр нэрлэгдсэн хоёр дахь орос хоккейчноор тодорлоо. Түүний өмнө Павел Буре (2000 он) дээрх шагналыг хүртэж байв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. noomoo says:

    Man-U uragshaa ali n ymar bag we gedeg n onii daraa 1 sariin suuleer haragddag ym daa.odoo title-aa har sugarsan chelsea liverpoolchuudee title champions league-n awragiig tsugt n awna gedeg liv chelseagiin zuudend ch orohgui amjilt.Man-U bol minii medehin 2 dahia awjee.Yaj dooshoo hiisen statistic standingee harj dugnelt ogj bai ta nariin meddeg Premiere league gej yu baisiin.hezee tiim ih liverpool chelsea gedeg bolchoow.Chelsea-g demjdeg batsaanuud bol football sonirhood ihedleel gehed 3-4 jil bolj bgaa nushainuud baigaa daa chaawaas. sayhaan naad chelsea chin osorood l odoogiin everton west-ham-n zeregleliin bag baisan shuudee zailuul.talbai deeree man-u tai tentscheed hoorj bsniig todhon sanaj bn.Amid domog n hen geech medehuu odoogiin west-hamiig dasgaljuulsan bolj bgaa Zola.Zola shuu ha ha ha huurhii.Liverpool bol bur amjihgui 18 jil ulsiin awragadaa turuulj uzeegui turuuleh bitii hel oiriin 5 jil lav 4t arai chuu togtoj bgaa ym hoorhii.Hemjeegee medej hen gedegee urgel sanaj ywah heregte.tegehgui bol arsenaliin araas orn shuu.Bi itgej bn Abra bagaa zarwal chelsea zuudneesee serj huuchin bairandaa ochnodoo.

    GD Star Rating
    loading...
  2. P#24 says:

    Chi yasan hiih bh yumaa ilj yadsan novsh ve!!!

    GD Star Rating
    loading...
  3. muugii says:

    rturtfuhj

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: