loading...
Чансааг тэргүүлэгч Рафаел Надаль шөвгийн наймд Францын Гиллес Симонтой тоглож 6-2 7-5 7-5 – р ялснаар хагас шигшээд шалгарлаа. Түүний хувьд тэмцээн эхэлснээс хойш ганц ч сет алдаагүй явна. Өнгөрсөн жил ч Рафа мөн ийм амжилтыг үзүүлж , хагас шигшээд үлдсэн ч ”гэнэт цоорсон” Цонгад дийлдэж тэмцээнээ дуусгаж байсан билээ. Одоо Надаль түрүүлэхийн тулд нутаг нэгт Фернандо Вердоскаг ялах шаардлагатай болж байна. Вердоскагийн хувьд тэмцээний гол фаворит гэгдэж байсан Энди Мюррэйг буулган авч шуугиан тариад байгаа. Тэр эрчээрээ Францын ”үлэмж биет” Цонгаг дөрвөн сетэд 7-6 (7-2) 3-6 6-3 6-2 -р өвдөг шороодуулсан болохоор , Надалийг ч ”нугаслахийг” үгүйсгэх аргагүй.
Ер нь жил бүрийн эхэнд болдог Мельбурны опенд ”томчууд” бүдэрч шуугиан тарих нь олонтои. Учрыг нь тайлбарлавал , шинэ жилийн амралтаа ихдүүлсэн ”топ” -ууд , формоо хэдийнэ алдчихсан байдаг болохоор , чансаа доогуур , ур чадвар муутай тоглогчид биеийн хүчний бэлтгэл дээрээ тулгуурлан ”сенсаац” дэгдээдэг ажээ.
Сонирхуулахад талбайн теннисний нээлттэй эрин гэгддэг 1969 оноос хойш хоёр Испани теннисчид Их Дуулгын хагас шигшээд таарч буй анхны тохиолдол нь энэ гэнэ.
Хэрвээ Надаль , Вердоскаг ялаад финалд гараад ирлээ гэхэд мөнхийн өрсөлдөгч Фед-тэйгээ тулах магадлал өндөр байна. Роддик хэдий сайн тамирчин ч , Новакыг ялах гэж ”хамаг хүчээ” гаргачихсан. Харин Рожер аргагүй л дэлхийн топ гэсэндээ Аргентиний Дель Потрог бараг сүрээрээ л ялчихсан. Ердөө л 6-3 6-0 6-0 гээд шүү дээ. Дээрээс нь Австралид өмнө нь гурав түрүүлчихсэн туршлага байна. Миний бодлоор ямар ч гэсэн энэ жилдээ Рожер шийр заагаад финалд шалгарчих байх.
оноолт
(1) Рафаел Надаль – (14) Фернандо Вердоска
(7) Энди Роддик – (2) Рожер Федерер
Одоо эмэгтэйчүүдийн талаар ярья.
Өмнө нь дурдаж байсанчлан Сербийн ”хоёр лаг” хагагдсанаар Орос бүсгүйчүүдтэй тэмцчих хүн үлдсэнгүй. Ганц ”сондгой” үлдсэн нь , дүү Виллиамс л байна. Тэрээр их шөвөгт Кузнецо́ватай таарч 5-7 7-5 6-1 -ээр ялснаар хагас шигшээд орох эрхээ өвөртөлсөн аж.
Бусад тоглолтуудын тухайд Сафина , Дементьева тэргүүтэй хойд хөршийнхөн тус бүрийн өрсөлдөгчдөө хичээл зааж гэрт нь хариулсан байна. (Мариан Бартоли – Звонарева 3-6 0-6 , Д.Сафина – Елена Докич 6-4 4-6 6-4 , Суарез Наворро – Дементьева 2-6 2-6)
Ингээд хагас шигшээн оноолт
(7)Вера Звонарёва – (3) Динара Сафина
(4)Елена Дементьева – (2) Серена Виллиамс
loading...




ur chadvar muutai tennischid gesen chin arai l gaviagui bna shu.
aldaagaa zasaarai amjilt
loading...
Man-U uragshaa ali n ymar bag we gedeg n onii daraa 1 sariin suuleer haragddag ym daa.odoo title-aa har sugarsan chelsea liverpoolchuudee title champions league-n awragiig tsugt n awna gedeg liv chelseagiin zuudend ch orohgui amjilt.Man-U bol minii medehin 2 dahia awjee.Yaj dooshoo hiisen statistic standingee harj dugnelt ogj bai ta nariin meddeg Premiere league gej yu baisiin.hezee tiim ih liverpool chelsea gedeg bolchoow.Chelsea-g demjdeg batsaanuud bol football sonirhood ihedleel gehed 3-4 jil bolj bgaa nushainuud baigaa daa chaawaas. sayhaan naad chelsea chin osorood l odoogiin everton west-ham-n zeregleliin bag baisan shuudee zailuul.talbai deeree man-u tai tentscheed hoorj bsniig todhon sanaj bn.Amid domog n hen geech medehuu odoogiin west-hamiig dasgaljuulsan bolj bgaa Zola.Zola shuu ha ha ha huurhii.Liverpool bol bur amjihgui 18 jil ulsiin awragadaa turuulj uzeegui turuuleh bitii hel oiriin 5 jil lav 4t arai chuu togtoj bgaa ym hoorhii.Hemjeegee medej hen gedegee urgel sanaj ywah heregte.tegehgui bol arsenaliin araas orn shuu.Bi itgej bn Abra bagaa zarwal chelsea zuudneesee serj huuchin bairandaa ochnodoo.
loading...