Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Сакраменто 0-20

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 12 тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.

Raptors Nets Basketball

“Индиана” – “Милуоки” – 107:99 (38:22, 25:29, 19:27, 25:21)

И: Форд – 34 оноо. Данливи – 14. Жек – 14. Нестерович – 14.

М: Виллануэва – 28. Р. Жефферсон  – 19.

Денни Грейнжерийн эзгүйд Ти.Жей.Форд багаа тэргүүлэн тоглож, гол тоглогчдоо гэмтлийн улмаас алдсан Милоукиг талбай дээрээ хожлоо. Тэд ийнхүү сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь, талбай дээрээ бол 6 дараалж хожив.

Харин Милоуки хэдий плей-оффын байранд бичигдэж байгаа ч Майкл Реддийг улирал дуустал алдсан болохоор энэ байраа хадгалж үлдэнэ гэхэд хэцүү нь тодорхой.

“Бостон” – “Сакраменто” – 119:100 (28:30, 40:19, 24:29, 27:22)

Б: Хаус – 28. Рондо – 24.

С: Сэлмонс – 22. Томпсон – 21 + 11 самбар.

Эдди Хаус талбайд ердөө 20 минутыг өнгөрөөхдөө холын зайнаас 8 удаа оновчтой довтолж, нийт 28 оноо аван хувийн дээд амжилтаа тогтоов. Кевин Гарнетт тоглолтын дараа  ”Түүнд одоо Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн тэмцээн хэрэгтэй байна” гэжээ. Селтикс 9 дэх дараалсан хожлоо авлаа.

Сакраменто Дорнодын багуудын эсрэг энэ улиралд 20 тоглолт хийхдээ нэг ч хожоогүй хэвээр үлдэж байна.

“Майами” – “Вашингтон” – 93:71 (18:23, 23:16, 29:17, 23:15)

М: Бизли – 16. Кук – 16. Дуэйн Уэйд – 14. Хаслем – 14.

В: Жэймисон – 21+ 12 самбар. Батлер – 18.

Уэйд 4-р үеийн турш амарсан бөгөөд талбайд байсан хугацаандаа 14 оноо, 9 самбараас авалт, 9 оновчтой дамжуулалт хийж, түүний Хит лигийн хамгийн муу баг Вашингтоныг хялбархан хожлоо. Мөн Хит 2005 оны 3 сараас хойш анх удаа 2 тоглолт дараалан өрсөлдөгч багтаа 80-аас бага оноо алдав. Өмнөх тоглолтонд тэд Атлантад 79 оноо алдсан юм.

82994505DS015_PISTNS_TWOLVS

“Миннесота” – “Детройт” – 89:98 (24:22, 28:28, 20:21, 17:27)

М: Эл Жефферсон – 24. Лав – 17 + 10 самбар.

Д: Р. Уоллес – 25 + 10 самбар. Айверсон – 19.

Рашид Уоллес өнөөдөр хуучныг санагдуулам сайн тоглож, Детройт Миннесотаг талбайд нь хожлоо. Рашид 25 оноо авсан бол Айверсон 19 оноо авч багаа тэргүүлэв.

Миннесотагийн “бигменүүд” болох Жефферсон, Лав нар сайн тоглоцгоосон ч Уоллес тэднээс илүү байсан. Миннесотагийн дасгалжуулагч Кевин МакХэйл өөрийн багийн Кевин Лавыг Бүх оддын тоглолтын шинэ тоглогчдын багт нэрдэгдээгүй явдлыг “инээдтэй” хэрэг хэмээсэн байна.

“Нью-Жерси” – “Торонто” – 106:107 (27:21, 27:29, 23:34, 29:23)

Н: Картер – 27 + 10 самбар. Харрис – 25 + 10 передач.

Т: Паркер – 21. Бош – 18. Кальдерон – 17 + 11 самбар.

Хосе Кальдерон дахин гарааны бүрэлдэхүүнд гаран 17 оноо, 11 оновчтой дамжуулалт хийж, Торонто Нетсийг талбайд нь хожлоо. Нетсийн хамгаалагч Девин Харрис цаг дуусахтай зэрэгцэн дундын зайнаас сув сул шидсэн ч оновчгүй болгосон юм.

“Нью-Йорк” – “Атланта” – 112:104 (25:26, 22:29, 35:19, 30:30)

Н: Н. Робинсон – 24 оноо. Ли – 17 + 16 самбар.

А: Марв. Уильямс – 28. Жош Смит – 26 + 16 самбар. Мюррэй – 20.

Лигийн хамгийн намхан тоглогч Нэйт Робинсон багаа оноогоор 3 дахь тоглолтондоо дараалан тэргүүлж байна. Өчигдөр Хьюстоныг хожсон Никс энэ удаа Атлантаг дөнгөлөө. Нэйт өнөөдрийн тоглолтын сүүлийн 10 минутанд 20 оноо авч гялалзсан байна. Никс талбай дээрээ 5 дараалж хожоод байгаа нь 2006-2007 оны улирлаас хойшхи анхны тохиолдол юм.

Атлантагийн Жош Смит энэ тоглолтонд 26 оноо авсан ч торгуулийн 10 шидэлтийнхээ ердөө 2-ыг нь л оновчтой болгосон байна.

82994472LM020_NUGGETS_HORNETS

“Нью-Орлеан” – “Денвер” – 94:81 (19:20, 27:24, 22:21, 26:16)

Н: Стоякович – 26. Браун – 18.

Д: Кен. Мартин – 22. Жэй Ар Смит – 20.

Крис Пол маш муу шидсэн, Дэвид Уэст, ТАйсон Чандлер нар гэмтлийн улмаас мөн тоглохгүй байгаа ч Нью-Орлеансын сайн хамгаалалт энэ удаа бүсийнхээ гол өрсөлдөгчдийн нэг Денверийг хожих гол шалтгаан боллоо. Пежа Стоякович ойрд маш сайн тоглож байгаа бөгөөд өчигдөр 6 удаа холын шидэлтээ оновчтой болгосон бол энэ удаа 26 оноо авч, багаа тэргүүлэв.

Хорнетс 28-14, Денвер 30-16 амжилттайгаар бүсдээ 3,4-р байранд бичигдэж байна.

“Оклахома Сити” – “Мемфис” – 114:102 ОТ (24:37, 32:20, 25:14, 19:29, 14:2)

О: Дюрант – 35 + 10 самбар. Грин – 23.

М: Гэй – 25. Майо – 17.

“Хьюстон” – “Филадельфи” – 93:95 (26:27, 25:18, 25:26, 17:24)

Х: Макгрэди – 24 оноо. Скола – 18 + 10 самбар.

Ф: Игуодала – 20, Луис Уильямс – 17. А. Миллер – 16.

Филли 14 онооны зөрүүтэй хожигдож явсан ч оноог барин, улмаар 36 секунд дутуу байхад Андре Игуодала дундын шидэлтээ амжилттай болгосноор Хьюстоныг талбайд нь хожлоо. Филли ийнхүү Рокитсыг 4 дараалан хожиж байна. Харин 1982-1985 оны хооронд 5 дараалан хожиж байжээ. Филли Тони ДиЛеогийн удирдлага дор 13 хожиж, 8 хожигдоод байна.

“Даллас” – “Голден Стэйт” – 117:93 (31:25, 38:22, 23:23, 25:23)

Д: Терри – 22. Новицки – 20. Жош Ховард – 19.

Г: Жэксон – 25. Мэггетти – 21.

“Портленд” – “Шарлотт” – 88:74 (32:18, 24:22, 18:18, 14:16)

П: Олдриж – 25. Рой – 17. Оден – 14 + 14 самбар.

Ш: Окафор – 18. Белл – 17.

Өчигдөр Лейкерсийг 2 нэмэлт цагт хожсон Шарлотт энэ удаа ямар ч эрч хүчгүй байсан тул Портлэндэд амархан хожигдов. Эндрью Байнумаас болж гэмтсэн Жеральд Уоллес хэдий хугацаанд талбайд гарч чадахгүй эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

82994472LM020_NUGGETS_HORNETS

“Клипперс” -  “Чикаго” – 75:95 (19:24, 25:23, 9:26, 22:22)

К: Э. Гордон – 19. Э. Джонс – 11.

Ч: Денг – 23. Д. Роуз – 21.

Чикаго улирлын хамгийн урт 5 дараалсан хожигдлоо Клипперсийн хожсоноор эцэс болголоо. Гэхдээ эдгээр 5 хожигдлын 4-т нь 5 буюу түүнээс доош онооны зөрүүтэй хожигдоод байв.

Уг нь Клипперсийн Барон Дэвис, Маркус Кэмби нар энэ тоглолтонд эргэн ирцгээсэн ч багтаа төдийлөн тус болж чадсангүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: