Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Серена – Сафина, Федерер – ?

GD Star Rating
loading...

serena-williams-australian-open-2009-sf-fist_1853145Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтонд тоглох тамирчдын нэрс тодорч байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын теннисчин, чансаагаараа тэмцээний 3-т бичигдсэн Динара Сафина өөрийн нутаг нэгт Вера Звонареваг хожиж, “Их дуулга”-ын шигшээд 2 дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь тэрээр 2008 оны “Роллан Гаррос”-ын аваргын төлөө Сербийн Ана Ивановичэд хожигдож байлаа.


Нөгөө талаас АНУ-ын теннисчин Серена Уилльямс шигшээд шалгарлаа. “Дүү” Уилльямс хагас шигшээд мөн л ОХУ-ын Елена Дементьеватай тоглож, 2 сетэд дараалан хожсон юм.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтонд Швейцарийн Рожер Федерер шалгараад байна. Тэрээр өнөөдөр өөрийн үе тэнгийн өрсөлдөгч, АНУ-ын Энди Роддикийг 3 сетэд дараалан хожсон юм. Ер нь ч Федерер Роддикийг хожоод гаршсан гэж хэлж болно. Хоорондын тоглолтын харьцаа нь 16-2!.

Федерерийн өрсөлдөгч нь маргааш тодорно. Маргааш Рафаель Надаль – Фернандо Вердаско нар хагас шигшээгийн тоглолтоо хийх юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. fabio says:

    Серена Уилльямс+Рафаель Надаль

    GD Star Rating
    loading...
  2. beegii says:

    serena turuleh bhaa ugasaa, harin eregteichuudes awarg-n tulu roger rafa 2-n toglolt uneher gaihaltai toglolt blh bhaa…….

    GD Star Rating
    loading...
  3. patharvey says:

    tiimee Serena Williams, Rafael Nadal eeljit ih duulgaa avah bolnoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: