loading...
Гурван жилийн өмнө буюу 2006 онд Питсбург Стилерс , Ситль Сихавкс -ийг 10 : 21 -ээр ялж Супер боулд аваргалж байсан. Тэрхүү тэмцээнд жинхэнэ лидер байж багаа ялалтад хөтөлсөн тоглогч бол Хинес Уард гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Өдгөө 32 настай түүний хувьд харих болоогүй гэдгээ нотолсоор байгаа. Энэ улиралд л гэхэд 1000 орчим яард гүйж , 7 таучдаун хийгээд байна.
Ирэх ням гарагт болох Супер боулын бэлтгэлээ базааж буй түүнтэй сэтгүүлчид уулзаж сэтгэгдлийг нь сонссон байна.
”Энэ бидний хувьд маш чухал тоглолт. Бид ялагдах гэж ийм урт зам туулаагүй болохоор бүх хүчээ гаргана. Манай баг зургаа дахь удаагаа супер боулд аваргалж , түүхэн амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна” Энгэжээ.
Мөн түүнээс өнгөрсөн 1 сард авсан өвдөгний бэртлийнх нь талаар асуухад ‘‘Би энэ асуултуудаас залхаж байна , миний бэртэл эдгэрсэн , бүх юм ок , одоо ердөө талбайд гараад өөрийгөө хэн гэдгийг харуулахыг л хүсэж байна.
Өдөр болгон л миний өвдөгний талаар асууж байх юм , тэгэхээр өвдөгөнд маань Оскар гардуулах гэж байга аюм шиг санагдчихлаа. (инээв). Эцэст нь хэлэхэд бид үүнийг чадна , бид Супер боулд Кардиналс-г бутниргэнэ”
Хэрвээ Питсбургчууд энэ жил Супер боулд түрүүлбэл , Сан Франциско 49 , Даллас Коубойс нарын 6 түрүүлсэн амжилттай зэрэгцэнэ.
loading...




mongolchuudaa ta nar anugiin footballiig meddeg bsn yumuu
loading...