Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » Уэмблэй 2011 , Аллиенз Арена 2012 …

GD Star Rating
loading...

http://media-cdn.tripadvisor.com/media/photo-s/01/0d/52/69/wembley-stadium.jpgЕвропын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА -гийн удирдах зөвлөлийн ээлжит хурал   Швеицарийн Нион хотноо явагдлаа. 2011 , 2012 оны Аваргуудын лиг , Европа лигийн (УЕФА – цом) тэмцээний финалын  тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэхийг энэ хурлаар эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд , та бүхэнд тэдгээр ”азтай” стадионуудыг танилцуүлья.

2011 : Англичуудын хайртай Уэмблэй цэнгэлдэх түүхэндээ зургаа дахь удаагаа Аваргуудын лигийн  шигшээг хүлээн авах боллоо. Өмнө нь тэд  1962–63 , 1967–68 , 1970–71 , 1977–78 оны финалыг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд хамгийн сүүлд  Барса 1992 онд Уэмблид анхныхаа түрүүг авч байсан түүхтэй. 2007 онд шинэчлэн засварлагдсанаасаа  хойш , мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авах болсон энэ цэнгэлдэхдээ Англичууд цомыг өргөнө гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Сонирхуулахад Уймблэй энэ эрхийг авснаар , УЕФА-н цомын финалыг хүлээн авахаар өрсөлдөж байсан Флай Эмирэйтс найдваргүй боллоо. Учир нь нэг улсад Аваргуудын лиг , УЕФА -н цомын финал зохиогдох боломжгүй байдаг  аж.

Арсеналаас эрхийг нь булаасан тэр ”ордон” бол Ирландын нийслэл Дублинд байрлах Ландсдоун Роад. Ихэвчлэн регбийн тоглолт явагддаг , 49.000 хүний суудалтай энэ цэнгэлдэх  анх удаагаа ийм өндөр хэмжээний тоглолт зохион байгуулах гэж буй аж.

2012 : Fußball Arena München буюу бидний нэрлэж заншсанаар Аллиенз Аренад аваргуудын лигийн шигшээ тоглолт явагдах нь.Улаан ,цагаан , хөх өнгөөр гэрэлтэж чаддаг энэ цэнгэлдэхийг орчин үеийн гайхалтай урлагийн бүтээл гэдэгтэй хэн ч маргадаггүй. 340 орчим сая еврогоор боссон болохоор арга ч үгүй биз. Багтаамжын хувьд 69.000 хүн багтаах чадалтай. Байерн Мюнхэн , 1860 Мюнхэн багуудын  ”гэр орон” гэдгийг мэдэх байх.
Европа лигийн хувьд Ромыны нийслэл Бухарештийн үндэсний Стадианд болно. 1953 оноос үүсэлтэй , энэ цэнгэлдэх 60,120 үзэгч шингээх чадалтай ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ÓÅÔÀ-ãèéí öîìûí òýìöýýíèé øóâòàðãûí òîãëîëòûã èòàëèéí ÀÑ Ìèëàí áîëîí Èíòåðèéí öýíãýëäýõ áîëîõ Ñàí -ñèðîä ÿâóóëáàë ç¿ãýýð þìñàí

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: