loading...
Багуудын дасгалжуулагчдын саналаар Бүх оддын тоглолтонд оролцох тоглогчдын нэрс тодорлоо.
Гарааны тоглогчдыг үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулдаг бол нөөц тоглогчдыг лигийн багуудын дасгалжуулагч нар тодруулдаг. 2 хамгаалагч, 2 довтлогч, 1 төвийн тоглогч, байрлал харгалзахгүй 2 тоглогчийг дасгалжуулагч нар нэрлэж, хамгийн олон санал авсан нь Бүх оддын тоглолтонд оролцдог.
Энэ жил дасгалжуулагчдын саналаар Дорнод бүсээс:
- Крис Бош – Торонто Рэпторс. 23.2 гэсэн дундаж оноогоороо лигт 8-д бичигдэж байгаа. 4 дэх удаагаа дараалан Бүх оддын тоглолтонд оролцох гэж байна.
- Денни Грейнжер – Индиана Пейсерс. Багийнх нь амжилт муу байгаа ч 25.8 оноо дунджаар авч байгаа учраас анх удаагаа оддын тоглолтонд оролцох нь
- Девин Харрис – Нью Жерси Нетс. Харрис 21.6 оноо дунджаар авч байгаа бөгөөд Нетсийн лидер болсон гэхэд болно. Залуу тоглогч мөн л анх удаагаа “од” болж байна.
- Жо Жонсон – Атланта Хоукс. Багийн болоод тоглогчийн амжилт аль аль нь сайн байгаа тул Жонсоныг 3 дахь удаагаа Бүх оддын тоглолтонд оролцох гэж буйд гайхах хэрэггүй
- Рашард Льюис – Орландо Мэжик. Тэрээр 2005 онд Сиэтлийн тоглогч байхдаа Бүх оддын тоглолтонд оролцож байсан бөгөөд энэ удаа Дорнод бүсийн оддын багт багтлаа.
- Жамеер Нельсон- Орландо Мэжик. Мэжикийн сайн амжилт энэ багаас 3 тоглогчийг оддын багт багтааж байна. Өмнө нь Мэжикээс 3 тоглогч Бүх оддын тоглолтонд оролцож байгаагүй.
- Пол Пирс – Бостон Селтикс. Шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн нэр оддын тоглолтонд оролцох тоглогчид дотор багтлаа. Пирс энэ улиралд дунджаар 18.8 оноо авч, баг нь 38-9 амжилттай тоглож байгаа.
Өрнөд бүсээс:
- Чонси Биллапс – Денвер Наггетс. Биллапс төрөлх нутагтаа ирснээс хойш өөрөө ч сайн тоглож байгаа, багийнх нь амжилт ч сайн байгаа. Нэг тоглолтонд дунджаар 19.1 оноо авч байгаа нь түүний хамгийн өндөр үзүүлэлт.
- По Газоль – Лос Анжелес Лейкерс. 2006 онд Бүх оддын тоглолтонд оролцож байсан. Энэ удаагийнх 2 дахь нь болж байна. Шилдэг багуудтай Өрнөд бүсийг Лейкерс тэргүүлж байгаад Газолийн хувь нэмэр, үүрэг роль маш их.
- Дирк Новицки – Даллас Маверикс. Энэ улиралд 24.7 оноо, 8.0 самбар дундчилж байгаа. Далласын лидер 8 дахиа дараалан Бүх оддын тоглолтонд оролцох нь.
- Шакил О’Нил – Финикс Санс. 15 дахь удаагаа Бүх оддын тоглолтонд оролцох нь. Түүний өмнө 19 удаа оролцсон Карим Абдул Жаббар л бичигдэнэ.
- Тони Паркер – Сан Антионо Спэрс. Улирлын эхэнд шагайны гэмтлийн улмаас 9 тоглолт өнжсөн ч 3 дахь удаагаа Бүх оддын тоглолтонд оролцох гэж байна. 20.4 оноо, 6.6 оновчтой дамжуулалт нь түүний хамгийн сайн үзүүлэлт.
- Брэндон Рой – Портлэнд Трэйл Блезэрс. 3 дахь улиралдаа лигт тоглож байгаа тэрээр 2 дахь оддын тоглолтондоо оролцох гэж байна. Өнгөрсөн жил анх оролцохдоо 18 оноо авч байсан. Энэ улиралд дунджаар 21.8 оноо авч байгаа.
- Дэвид Уэст – Нью Орлеанс Хорнетс. 2 дахь удаагаа дараалан “All Stars”-д нэрлэгдэж байна. Дунджаар 20.0 оноо авч байгаа.
Эдгээр тоглогчид дээр Дорнод бүсээс Аллен Айверсон, Дуэйн Уэйд, ЛеБрон Жеймс, Кевин Гарнетт, Дуайт Ховард, Өрнөд бүсээс Крис Пол, Коби Брайант, Амаре Стаудмайр, Тим Данкан, Яо Мин нар нэмэгдэж, 2009 оны Бүх оддын тоглолтонд оролцоцгоох юм.
Өрнөд бүсийн дасгалжуулагчаар Лейкерсийн Фил Жексон ажиллах нь тодорхой болоод байгаа бөгөөд тэрээр өмнө нь 1992, 1996, 2000 онуудад оддыг удирдаж байж.
Дорнод бүсээс Кливлендийн Мо Уилльямс, Бостоны Рэй Аллен, Ражон Рондо, Нью Жерсигийн Винс Картер, Вашингтоны Энтуан Жэмисон, Филлигийн Андре Игуодала нар хараахан нэрлэгдэж чадсангүй. Хэрэв Айверсон гарааны санал авч чадаагүй бол дасгалжуулагчдаас лав дэмжлэг авахгүй байсан тул эдгээр тоглогчдын аль нэгэнд боломж гарч болох байлаа. Дээрх тоглогчид бүгдээрээ энэ улиралд Айверсоноос сайн тоглож байгаа.
Харин Өрнөдөөс талбайн эзэн Стив Нэш, Миннесотагийн Эл Жефферсон, олимпийн аварга Дерон Уилльямс, олон фэнтэй Кармело Энтони, “од” шиг тоглож байгаа Пол Миллсап болон Кевин Дюрант нарт аз дутлаа.
Кармелогийн хувьд гэмтлийн улмаас одоо ч тоглохгүй байгаа нь нөлөөлсөн бол Дюрант, Жефферсоныг багийнх нь тааруу амжилт хойш нь чангаав. Харин Нэш болон Дерон нарт ердөө л сул зай олдсонгүй гэхэд болно.
Мөн шинэ тоглогчид болон 2 дахь жилдээ тоглож байгаа тоглогчид хоорондоо тоглодог бөгөөд оролцох тоглогчид ч тодров.
Шинэ тоглогчдын багт: Дерик Роуз, Майкл Бисли, Өү.Жей.Майо, Рассел Уестбрук, Брук Лопес, Эрик Гордон, Руди Фернандез, Грег Оден, Марк Газоль
2 дахь жилдээ тоглож байгаа тоглогчдын багт: Аарон Брукс, Уилсон Чандлер, Кевин Дюрант, Жефф Грин, Эл Хорфорд, Луис Скола, Эл Торнтон, Родни Стаки, Таддеус Янг нар тус тус багтсан байна.
Цагираган дээрээс довтлох тэмцээнд өнгөрсөн оны аварга Дуайт Ховард, 2006 оны аварга Нэйт Робинсон, мөн Руди Гэй нар дээр үзэгчдийн саналаар Руди Фернандез нэмэгдэж оролцохоор болоод байна.
Өнөөдөр лигт 2 тоглолт болсон. Дорнодын топ багуудын тоглолт талбайн эзэн Орландогийн хожлоор өндөрлөв. Харин Өрнөдийн өрсөлдөгчдийн тоглолтонд дахиад л Спэрс хожлоо. Санс хожигдсон ч Шакил бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтын 7-р байранд Хаким Олажьювоныг ардаа орхин бичигдэж эхэслэн бол Стив Нэш оновчтой дамжуулалтын лидерүүдийн жагсаалтын 11-р байранд өөрийн багийнхаа дасгалжуулагч Терри Портерийг гүйцэн бичигдэж эхлэв.
“Орландо” – “Кливленд” – 99:88 (25:32, 30:24, 24:16, 20:16)
О: Дуайт Ховард – 22+18 самбар. Туркоглу – 19+11 самбар. Льюис – 19.
К: Л. Жеймс – 23+8 самбар+8 дамжуулалт. Щербяк – 14. Хиксон – 13.
“Финикс” – “Сан-Антонио” – 104:114 (31:32, 26:25, 27:32, 20:25)
Ф: Стаудемайр – 28+10 самбар. Хилл – 20+10 самбар. Нэш – 16+18 дамжуулалт.
С: Жинобили – 30+9 самбар. Т. Паркер – 26. Данкан – 20+15 самбар.
loading...








Шал мангар юмаа. Мелогийн оронд Вест байна гэнэ үү? Би ийм балай наадам үзэхгүйээ.
loading...
granger yu hj yvaan be all stariin talbai anduurstan ym uu daa
loading...
Granger superstar шиг тоглож байгаа ш дээ. Тэгэхдээ л багийн амжилт гээд арай л орж чадахгүй болов уу гэсэн чинь орчихсон байна . Миний хувьд Rashard Lewis-ын оронд Josh Smith орох байсын даа.
loading...
uguie mangarnuudaa utah-iin williams oroh bsiim
loading...
Carter ugan oroh yostoi shde shal teneg iin eastern baahan pg avtsan bhin
loading...
chi ter williams taigaaa monhor .tmac yah bolj bna
loading...
ee zaila east-nhen yu we odoo shal t1 yum devin harris ch geh shig carter ni hawigui deeer shde
loading...
neeree all star-g SBN-r shuud damjuulahgui yum bhdaa cabelgui humuus yah yum be?
loading...
Гранжер орох эрхтэй байлгүй яадийн. Харин Картер л ороогүй нь жоохон тийм байна. Макрэйди, Кармело ч яахав бэртэлээс болж байгаа юм чинь, ямар муу даа биш. Жош Смит орсог бол гоё байхгүй юу.
loading...
n real gj shal mangar nuhur bnaa rgv ym yrial bhin Granger od medv sn Togloj bga statisTic-n T-Mac-Tai hariTsulad harda Deron-ch gsn mundag
loading...
Ene jiliin All-star Game onts bolohguiee,shal ulun yum orj bgaa humuus ni
loading...
Yoooy Ter West gej jalagnii llr vheesei Aguu Deron iig maani jiichlee genvv west-d hangalttai tuwvvd bhad Melo T-Mac 2 bol ugaasa bertel gej har laigaas bolj bgamooo dhdee Nba-giin coach nar bid naraas ilvvv medej bga bizde!!!
loading...
granger od bol carter tmac hajuud ni amid domog za yu
loading...
Tracy McGrady -iin fanuuded……………… T-MAC suuliin 2 jil bertlees bolood all star-d orj chadsangui. Turuu jil ug n bur garaanii 5-d shalgarsan yum shuude. Gevch gemtlees bolood oroltsoj chadaagui. Ene jil mun l sanal asuulga duusahaas 3-han honogiin umnu C.Paul-oos 200-gaad myangan hunii sanalaar iluu yavj bsan ch ” bi garaanii 5-d shalgarsan ch all star-d oroltsoj chadahgui bh ” gesen medegdel hiisen n fan-uudiig barag hucheer shahuu C.Paul-d sanalaa uguhud hurgesen. T-Mac 7 udaa all star-iin garaand garsan ene uzuuleltee 9 bolgoh 100% bolomjoo gemtlees bolood aldchihlaa
loading...
shine ue garch irj ted sain ldaa gehdee hairtai hediigee harchmaar l bnashdee yalanguya t-mac aircanada haramsaltai
loading...
ee yadaj carter bj bologvi yum bxdaa soninl yum oddin togloltiig goy goy dunk-r chimex bsan yumda
loading...
David West unen iluudsen bna ter amisgalaar yadgiin ternii orond deron haamagui deer bizdee
loading...
west yahaw ter granger harris geh metuun ym nuud shal olon naasan
loading...
end dandaa sags uzdegui humuus setgegdel bichdiimuu haashain all star game chini ene jil hen sain togloj bgaa humuus ni ordog bolohoos deer uyed hen sain togloj bsan ni ordogguim shu dee. hun bolgon durtai toglogch naraa oruulaad bh yum bol bi mj ed nariig duudmaar l bna .carter t mac ed nar ene jil sain toglohgui bgaa t mac season ehelsnees hoish e=ihenhdee l toglohgui bgaa carteriin uzuuleltiig haraarai. 13 shidej 1 oruulsan udaach bii.grangeriin statistic tai haritsuulad uzeerei arai l oor bna.west iig jiiged deroniig oruulah bsiin gd bhiin ter 2 chini 2 oor position ii humuus teher yaj bolhov de . chris paul , kobe 2 deronoos sain bgaa ni unen teheer derond chance alga harris ch deronoos sain togloj bgaa ene jiliin huvid
loading...
chi tgd heden zaluuchuudiin dund hogshihrch uheh gj bgaa hun oruulchhaar yaj all star shou toglolt boldgiin sonin ym yrihiin
loading...
bi kobe demjej bna
loading...
james baynt hoer duh ododin toglolt amjilt husey
loading...
Melogui allstar gej yu bsan yum be David westees hawgui iluu sh de
loading...