Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гандбол » Гандболын дэлхийн аваргын мэдээ

GD Star Rating
loading...

handball1 сарын 16-нд Хорват улсад эхэлсэн гандболын дэлхийн аварга шувтрах шатандаа орлоо. Дэлхийн аваргаа хамгаалах зорилготой ирсэн Герман хэсгийн эхний тоглолтоо Оростой хийж, арайхийн 26 – 26-аар тэнцэж байсан ч хэсгийнхээ нөгөө 4 өрсөлдөгчөө хожсоноор хэсгээ тэргүүлсэн. Дараагийн шатанд тэд харин хүндхэн тоглолтууд хийсэн. Аваргуудыг аз ивээсэнгүй. Медалийн төлөө шалгарах хэсэгт тэд Сербитэй тэнцэж, Норвеги болон Европын аварга Данид ганц хоёрхон онооны зөрүүгээр хожигдсоноор медалиас мултарлаа.

Урьдчилсан шатнаас шалгарсан таван тивийн шилдэг 24 баг зургаа зургаагаараа 4 хэсэгт хуваагдан Хорватын 6 хотод тоглосон. Хэсэг тус бүрийн эхний 3 байртнууд цаашаа медалийн төлөө өрсөлдөх эрхээ авах ёстой. Эндээс гарсан 12 баг дараагийн шатанд дахин 2 хэсэгт хуваагдаад эхний 2 байр эзэлсэн нь хагас шигшээд үлдэнэ. Энэ 2 хэсгийг хуваахдаа А болон В хэсгийн багууд нэг зоонд, С ба D хэсгийн багууд нэг зоонд орсон. Өмнөх хэсгийн хоорондын тоглолтын үр дүнг цаашаа хэвээр үлдээж тооцно. Ингээд та бүхэндээ тэмцээний явцыг танилцуулья.

Эхний шат

А хэсэг

Байр Улс Гоол Зөрүү Оноо
1 Франц 168:106 +62 10:0
2 Словак
152:119 +33 7:3
3 Унгар 148:115 +33 7:3
4 Румын 141:135 +6 4:6
5 Аргентин 133:137 −4 2:8
6 Австрали 76:206 −130 0:10



B хэсэг

Байр Улс Гоол Зөрүү Оноо
1. Хорват 170:115 +55 10:0
2. Швед 162:118 +44 8:2
3. SudkoreaСолонгос 140:126 +14 6:4
4. Испани 167:127 +40 4:6
5. Куба 106:181 −75 2:8
6. Кувейт 99:177 −78 0:10



C хэсэг

Байр Улс Гоол Зөрүү Оноо
1. Герман 147:116 +31 9:1
2. Македон 145:136 +9 6:4
3. Польш 146:131 +15 6:4
4. Орос 143:145 −2 5:5
5. Тунис 143:142 +1 4:6
6. Алжир 114:168 −54 0:10



D хэсэг

Байр Улс Гоол Зөрүү Оноо
1. Дани 167:121 +46 10:0
2. Серби 161:146 +15 6:4
3. Норвеги 162:123 +39 6:4
4. AgyptenЕгипет 110:126 −16 4:6
5. Бразил 128:158 −30 4:6
6. Саудын Араб 107:161 −54 0:10


2 дахь шат



1-р хэсэг

Байр Улс Гоол Зөрүү Оноо
1 Хорват 137:118 +19 10:0
2 Франц 139:112 +27 8:2
3 Унгар 127:135 −8 5:5
4 Швед 135:140 −5 4:6
5 Словак 124:137 −13 3:7
6 SudkoreaСолонгос 119:139 −20 0:10



2-р хэсэг

Байр Улс Гоол Зөрүү Оноо
1 Дани 156:145 +11 8:2
2 Польш 150:141 +9 6:4
3 Герман 147:133 +14 5:5
4 Серби 153:161 −8 5:5
5 Норвеги 138:141 −3 4:6
6 Македон 132:155 −23 2:8



Хагас шигшээд Хорват – Польш, Франц – Дани гэж учраа таарсан. Финалын тоглолт 2 сарын 1-нд Загреб хотод болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. noomoo says:

    Man-U uragshaa ali n ymar bag we gedeg n onii daraa 1 sariin suuleer haragddag ym daa.odoo title-aa har sugarsan chelsea liverpoolchuudee title champions league-n awragiig tsugt n awna gedeg liv chelseagiin zuudend ch orohgui amjilt.Man-U bol minii medehin 2 dahia awjee.Yaj dooshoo hiisen statistic standingee harj dugnelt ogj bai ta nariin meddeg Premiere league gej yu baisiin.hezee tiim ih liverpool chelsea gedeg bolchoow.Chelsea-g demjdeg batsaanuud bol football sonirhood ihedleel gehed 3-4 jil bolj bgaa nushainuud baigaa daa chaawaas. sayhaan naad chelsea chin osorood l odoogiin everton west-ham-n zeregleliin bag baisan shuudee zailuul.talbai deeree man-u tai tentscheed hoorj bsniig todhon sanaj bn.Amid domog n hen geech medehuu odoogiin west-hamiig dasgaljuulsan bolj bgaa Zola.Zola shuu ha ha ha huurhii.Liverpool bol bur amjihgui 18 jil ulsiin awragadaa turuulj uzeegui turuuleh bitii hel oiriin 5 jil lav 4t arai chuu togtoj bgaa ym hoorhii.Hemjeegee medej hen gedegee urgel sanaj ywah heregte.tegehgui bol arsenaliin araas orn shuu.Bi itgej bn Abra bagaa zarwal chelsea zuudneesee serj huuchin bairandaa ochnodoo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: