Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостоны 10 дараалсан ялалт

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Айверсон Барклиг гүйцэн, Кальдероны рекордод хүрэх боломж үгүй болж, Кармело Энтони болон Зидраунас Илгаускас эргэн ирж, Майк Браун Бүх оддын тоглолтонд дасгалжуулагчаар оролцох боллоо.

Celtics Pistons Basketball

“Детройт” – “Бостон” – 78:86 (16:23, 25:20, 15:19, 22:24)

Д: Айверсон – 19. Стаки – 19. Хамилтон – 14.

Б: Гарнетт – 22+9 самбар. Пирс – 20. Р. Аллен – 14.

Гарнетт 22, Пирс 20 оноогоор багаа тэргүүлж, конференцийнхээ гол өрсөлдөгчдийн нэг Детройтыг талбай дээр нь хожсоноор Бостон 10 дахь дараалсан хожлоо авч байна. Энэ улиралд Бостон мөн 19 дараалан хожсон удаа бий бөгөөд одоогийн цуврал хэдэд хүрэхийг харж байя.

Детройтын Айверсон Бостоны эсрэг 19 оноо авч, бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд Чарльз Барклиг ардаа орхин 16-р байранд бичигдэж эхэллээ. Одоо тоглож байгаа тоглогчдоос зөвхөн Шакил О’Нил л Айверсоноос олон оноотой.

Гэхдээ л Детройт сүүлийн үед муу тоглож байна. Талбай дээрээ 3 дараалж хожигдсон нь топ багийн хувьд байж болшгүй. Ерөөсөө Детройт топ баг хэвээрээ юу гэдэг нь ч эргэлзээтэй байна. Детройт уг нь лигийн 6 дивизионы 5-г нь тэргүүлж байгаа багуудыг хожсон ч Бостонтой 3 тоглохдоо 3 хожигджээ.

Бостоны дасгалжуулагч Док Риверс багийнх нь Рэй Аллен Бүх оддын тоглолтын нөөц тоглогчид багтаагүйд сэтгэл дундуур байгаа юм байна. ” . . . Гэхдээ түүнд гольф тоглох, бас амрах цаг гарсанд нь баяртай байна” гэжээ.

“Индиана” – “Майами” – 114:103 (29:26, 37:23, 27:24, 21:30)

И: Данливи – 30. Мерфи – 19+12 самбар. Грейнжер -19.

М: Уэйд – 24. Блоунт – 17+8 самбар. Жонс – 13.

Майк Данливи улирлын хамгийн их оноогоо авч, Пейсерс Хитийг хожход гол үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн улирлын амжилт нь өссөн тоглогчид нэр дэвшиж байсан тэрээр улирлын эхний 34 тоглолтыг баруун өвдөгний гэмтлийн улмаас өнжсөн юм.

Энэ хожил Индианагийн талбай дээрээ байгуулж буй 7 дахь дараалсан хожил бөгөөд Майамид улирлын 13 тоглолтын турш талбай дээрээ хожигдоогүй явна.

“Торонто” – “Милуоки” – 85:96 (30:24, 17:25, 12:21, 26:26)

Т: Бош – 18+9 самбар. Барньяни – 16. О’Нил – 16+8 самбар.

М: Виллануэва – 26+13 самбар. Жефферсон – 17. Риднур – 15.

Майкл Реддийн эзгүйд Ричард Жефферсон биш, Чарли Виллануэва Баксын лидер болж байна. Рэпторсын эсрэг тэрээр 26 оноо, 13 самбараас авалт хийн багаа тэргүүлснээр  Бакс Реддийг гэмтсэнээс хойш анхны хожлоо авлаа. Виллануэва 1-р сард 20-оос дээш оноог 10 дахь удаагаа авч буй нь энэ. Мөн гэмтэлтэй байсан төвийн тоглогч Эндрью Богут нь эргэн ирж, 13 оноогоор багтаа тусалжээ.

Торонто хожигдсоноор зогссонгүй Торонтогийн холбогч Кальдерон дээд амжилт тогтоох боломжоо алдлаа. Кальдерон 87 торгуулийн шидэлтээ дараалан оновчтой болгоод байсан ч 88 дахиа алдсанаар 1993 онд Майкл Уилльямс 97 торгуулийн шидэлтээ дараалан амжилттай болгосон амжилтыг эвдэж чадсангүй.

Wizards 76ers Basketball

“Филадельфи” – “Вашингтон” – 104:94 (32:17, 14:22, 28:31, 30:24)

Ф: Игуодала – 20. Грин – 20. Янг – 18+9 самбар.

В: Жеймисон – 25+15 самбар. Батлер – 20. МакГуайр – 16.

Игуодала болон Грин нар адилхан 20 оноо авч багаа тэргүүлэн Филадельфи талбай дээрээ Вашингтоныг 104:94-өөр хожиж, улирлын 23 дахь ялалтаа байгууллаа. Харин Вашингтоны хожигдлын тоо 37-д хүрэв.

Гэмтлээсээ эргэн ирсэн Элтон Брэнд 4 дэх тоглолтондоо нөөцөөс оролцож тоглолоо. “Одоо ямар ч проблем алга” хэмээн тэр хэлжээ. Дараагийн тоглолтноос эхлээд Брэнд гараанд гарч эхлэх байх.

“Кливленд” – “Клипперс” – 112:95 (26:26, 28:28, 29:19, 29:22)

Клив: Л. Жеймс- 25. Мо Уильямс – 23. Иглаускас – 20+11 самбар.

Клип: Гордон – 27. Новак – 19. Торнтон – 14.

Кливленд хожсоноор тэдний дасгалжуулагч Майк Браун 2009 оны Дорнодын оддыг Бүх оддын тоглолтонд дасгалжуулахаар боллоо. 2 сарын 1 гэхэд хамгийн сайн амжилтаай багийн дасгалжуулагч Бүх оддын тоглолтын дасгалжуулагч болох эрхтэй байдаг бөгөөд Бостоны Док Риверс өнгөрсөн улиралд оддын дасгалжуулагч байсан тул дараалж сонгогдох эрхгүй тул Майк Браун сонгогдож байна. Өмнө нь Кливлендээс 1989 онд Ленни Уилкинс Бүх оддын тоглолтонд дасгалжуулагчаар оролцож байжээ.

Кливлендийн энэ улиралд талбай дээрээ хожигдоогүй цуврал 22-д хүрлээ. 1988-89 онд талбай дээрээ 22 дараалж хожиж байсан байна.

Сар орчим гэмтэлтэй байсан Кливлендийн төвийн тоглогч З. Илгаускас энэ тоглолтонд оролцож, 20 оноо авлаа.

“Атланта” – “Нью-Жерси” – 105:88 (25:28, 30:25, 25:18, 25:17)

А: Жонсон – 29. Мюррей – 23. Бибби – 20.

Н: Харрис – 20. Картер – 18. Андерсон – 17.

Сүүлийн хэдэн тоглолт тааруу тоглоод байсан Жо Жонсон энэ удаа өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж, Хоукс талбай дээрээ Нетсийг хожлоо. Энэ улиралд Хоукс Нетст 3 хожигдоод байсан ч 4 дэх дээрээ хожиж дөнгөв.

Нью-Жерси сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь, сүүлийн 3 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байна.

“Миннесота” – “Лейкерс” – 119:132 (31:33, 29:31, 25:36, 34:32)

М: Жефферсон – 34+13 самбар. Фойе – 27.

Л: Брайант – 30+8 самбар. Байнум – 27+15 самбар. П. Газоль – 21+9 самбар.

Эндрью Байнум сүүлийн хэдэн тоглолт дараалаад маш сайн тоглож байна. Өнөөдөр л гэхэд 27 оноо, 15 самбараас авалт. 5 дахь дараалсан дабл-даблаа хийв. Лейкерс 6 тоглолт бүхий аяллаа хожлоор эхлүүлж буй нь энэ. Ирэх сард болох Бүх оддын тоглолтонд Шакилтай дахин нэг баг болон тоглох Коби 30 оноо авч багаа тэргүүлжээ.

Миннесотагийн талбай дээр болсон энэ тоглолтыг 19111 үзэгч үзжээ. Энэ улиралд Миннесотагийн тоглолтыг дунджаар 13754 үзэгч үзэж байнаа юм байна.

Bobcats Nuggets Basketball

“Денвер” – “Шарлотт” – 110:99 (24:19, 33:23, 29:29, 24:28)

Д: Нене – 22+12 самбар. Клейза – 21. К. Энтони – 19.

Ш: Белл – 27. Диао – 16. Ховард – 11.

Кармело Энтони эргэн ирж, 19 оноогоор Денвер талбай дээрээ Шарлоттыг хожход хувь нэмрээ орууллаа. Мелобой 1 сарын 5-нд гэмтсэн бөгөөд түүний эзгүйд баг нь 6 хожиж, 4 хожигдсон байна.

Шарлотт Өрнөд бүсээр хүнд аялал хийж байна. Лейкерсийн 2 нэмэлт цагт хожсон ч гол тоглогч Жералд Уоллесоо алдаж, Портлэнд болон Денверт дараалан хожигдлоо. Уоллес ямар ч байсан Лос Анжелесийн эмнэлгээс гарчээ. Лейкерсийн төвийн тоглогч Байнум Уоллесыг гэмтээсэн бөгөөд зарим аналистууд Байнумын үйлдэл санаатай байсан, түүнийг торгох ёстой гэж бичиж байв.

“Нью-Орлеан” – “Голден Стэйт” – 87:91 (27:19, 17:28, 21:18, 22:26)

Н: Пол – 31+8 дамжуулалт. Уэст – 12+15 самбар. Стоякович – 11.

Г: Маггетти – 19. Кроуфорд – 17. Жексон – 15. Эллис – 15.

Кори Маггетти Пежа Стояковичийн эсрэг сүүлийн 6 минутанд 12 оноо авснаар Голден Стэйт бүсийнхээ лидерүүдийн нэг Нью-Орлеансыг талбай дээр нь хожлоо.

Крис Полын 31 оноо болон Дэвид Уэстийн эргэн ирэлт Хорнетст хэрэг болсонгүй. Тэд ердөө 36 хувийн оновчтой довтолсон байна.

Маргааш Хорнетс Спэрстэй тун чухал тоглолт хийх хуваарьтай юм байна.

“Сакраменто” – “Чикаго” – 88:109 (22:34, 21:20, 20:29, 25:26)

С: Мартин – 27. Салмонс – 16. Томпсон – 15+12 самбар.

Ч: Б. Гордон – 20. Денг – 20. Ноа – 17.

Бен Гордон, Луол Денг нар адилхан 20 оноо авснаар Чикаго 1997 оны 11 сарын 23-наас хойш анх удаа Сакраменто хотод Кингзийг хожлоо. 12 жилийн өмнө буюу Деррик Роүзийг 9 настай байхад Майкл Жордан 33 оноо авч, Буллз Кингзийг хожиж байж.

Кингз Дорнод бүсийн багуудын эсрэг 21 тоглож, 21 хожигдоод байна.

“Юта” – “Оклахома Сити” – 110:90 (28:26, 36:25, 31:24, 15:15)

Ю: Д. Уильямс – 24+12 дамжуулалт. Окур – 20. Миллсэп – 16+9 самбар.

О: Дюрант – 29+10 самбар. Уэстбрук – 20+8 самбар. Грин – 11.

Бүх оддын тоглолтын гадна үлдсэн Дерон Уилльямс 24 оноо, 12 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж, Ютагийн 4 дараалсан хожигдлыг зогсоолоо.

Дерон 2005-06 оны шинэ тоглогчдын 1-р багт, өнгөрсөн улиралд Бүх НБА-ын 2-р багт тус тус нэрлэгдэж байсан, 2008 оны олимпийн аварга багийн үндсэн гишүүдийн нэг боловч Бүх оддын тоглолтонд ерөөсөө оролцож байсангүй. Энэ жил ч мөн л оддын тоглолтыг зүгээр л үзэх нь.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Bt says:

    Rasheed Wallece gj shawar chn bag alaad hojgdchh ym svvlin hdhn min-nd

    GD Star Rating
    loading...
  2. aapyyl says:

    Onoodor Bynum Wallace-iig gemteesen ni ergej tusahshig bolloo.

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    aztai boston suga bag

    GD Star Rating
    loading...
  4. Gino says:

    Go Spurs Go

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    spurs ch gsen suga

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: