loading...
Нэгдүгээр сарын 27-нд Москва дахь Монголын Элчин сайдын яаманд Оросын алдарт бөх, олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиевт МҮОХ-ны “Chinggis Khaan Trophy”-г гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Манай гаригийн утга зохиол, урлаг, энх тайван, шинжлэх ухааны салбарт гойд амжилт гаргасан хүнд Нобелийн шагнал өгдөг шиг дэлхийн спортын тавцанд нэр алдраа дуурсгасан тамирчинд энэхүү эрхэм шагналыг МҮОХ 2006 оноос эхлэн хоёр жил тутамд (анхны шагналтан нь Японы жүдоч К.Сүзүки) олгож эхэлсэн билээ. Уг шагналыг Сайтиевт Гадаад харилцааны сайдын хувиар ОХУ-д айлчилж байгаа МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Сү.Батболд гардуулсан юм.
Б.Сайтиев шагналаа аваад “Весь спорт”-д өгсөн ярилцлагадаа “Чингис хаан дэлхийн түүхийг өөрчилсөн агуу хүн байсныг би мэднэ. Энэ тухай хүүхэд ахуйдаа В.Яны номноос уншиж байлаа. Дараа нь 30 ангит “Чингис хаан” киног үзээд бүр сайн ойлголттой болсон. Түүний хажууд С.Бодровын “Монгол” кино түүхийг нилээд гажуудуулсан юм билээ. Арванхоёрдугаар сарын 22-нд Улаанбаатарт очиж энэ цомыг авч чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Биеийн байдлаас болсон юм.
Чухам яагаад надад энэ шагналыг надад өгсний учрыг мэдэхгүй байна. Би бодохдоо “Chinggis Khaan Trophy”-г зөвхөн надад бус, гэр бүл, ОХУ-ын бөхийн холбоо, тамирчид, дасгалжуулагчдад өгсөн шагнал гэж ойлгож байна. Надад олон монгол найз бий. Тухайлбал И.Ярыгиний өрсөлдөгч Х.Баянмөнхтэй дотно харьцаатай. Энэ дашрамд олимпийн наадмын түүхэнд анхны алтан медалиа авсан Монголын тамирчдад баяр хүргэе” гэж өгүүлжээ.
loading...




Mundag hun shuu. Iim hun shig tamirchid mongold olon toroh boltugai
loading...
mundag ni mundag l daa. manaihan ulyg ni doloochih geed baih yum
irsen ued ni l ene ner hundtei shagnalaa ugnu biz. barij guigeed barag guih shahaj uguud neree baraad baih yum
loading...
manai shagnaliig gutaaj bna sh dee . Yu genuu…. yagaad nadad iim shagnal olgosniig oilgohgui bna geh shig
loading...
argagui l oor hun shuu
loading...