loading...
Байгуулагдсаныхаа 10 жилийн ойг 2009 онд тэмдэглэх “Аварга” дээд сургууль ойгоо угтан багш, дасгалжуулагч, суралцагчид, төгсөгчдөө алдаршуулах олон цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Саяхан гавъяат дасгалжуулагч Х.Намширын хөдөлмөрийн алдрыг сургууль дээрээ тэмдэглэсэн бол нэгдүгээр сарын 26-ны даваа гаригт “Аварга”-ын жүдо бөхийн танхимыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярын нэрэмжит болгох хүндэтгэлийн ёслол, дотуур байрны нэг өрөөнөөс төрөн гарсан таван хүчтэний “Нэг өрөөнийхөн” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
“Аварга” БТДС нь 1999 онд байгуулагдсанаасаа хойш олон зуун боловсон хүчнийг бэлтгэн гаргасны дотор жүдо бөхийнхөн жин дарах билээ. Тэдний нэг, 2008 оны төгсөгч Н.Түвшинбаяр “Бээжин-2008” олимпийн наадамд урамтай барилдсаар Монголын спортын түүхэнд анхны алтан медалийг хүртсэн нь олон арван жил яригдах сайхан үйл явдал болсон. Тус сургуулийг төгсөгчдөөс оргил амжилтыг үзүүлсэн түүний алдрыг мөнхжүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж байсан танхимыг нь ийнхүү өөрийнх нь нэрэмжит болгожээ.
Энэхүү танхимтай залган орших дотуур байрны “9” тоот өрөөнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Ж.Гансүх, аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Э.Энхбат нар гурван жил хамт амьдарчээ. Оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр Э.Энхбат “Аймагт, улсад, дэлхийд түрүүлсэн энэ хүчтэнүүдтэй нэг өрөөнд байснаараа бахархаж байна” хэмээсэн нь танхимын уур амьсгалыг өөрчилж, халуун ярианы салхийг хагалсан сайхан үг байлаа.
Цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр олимпийн аварга, улсын арслан тэргүүтэй таван хүчтэн маань бараг өөрсдөөсөө өөр хүн мэдэхгүй нандин дурсамжаа дэлгэж, оюутнуудын асуултад илэн далангүй хариулж байсан юм.
Мөн Х.Мөнхбаатар арслан хөлний шөрмөс нь гэмтсэн хүнд үедээ “Хөл гэмтсэн болохоос гар зүгээр байгаа шүү дээ” хэмээн бялдаржуулах танхимд үүрүүлж очоод бэлтгэл хийдэг байсан, энэ өрөөнийхөн ядарч туйлдан, гэмтэж бэртэхийн алинд ч хичээл, бэлтгэлээ тасалдаггүй байсныг нь “Аварга”-ын багш нар эргэн дурсаж, энэ чанар нь тэднийг өдий зэрэгт хүрэхэд түлхэц болсныг өгүүлэн, тэдний хойчийг залгамжлан суралцаж буй оюутнууд үүнээс суралцах хэрэгтэйг сургаж байлаа.
loading...




Мундаг юм аа. Баяр хүргэе. Энэ 5-ын насны зөрүү хэд вэ? Мөнхбаатар, Жаргалсайхан, Гансүх 3 хэдэн насаар ах байхаа
loading...
Jargalsaihan ahdaa amjilt husie
shine ond n amjiltiin deediig husie tsoloo ahiulaarai
hairtai shuu ahdaa
loading...