loading...
Серена Уилльямс 10 дахь “Их дуулга”-ынхаа эзэн боллоо.
Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд ОХУ-ын теннисчин Динара Сафинаг илт илүүрхэн, 6:0 6:3-аар хожиж, Мелбурн Паркт 24 цагийн дотор 2 дахиа түрүүлэв. Өчигдөр тэрээр эгч Винусынхээ хамтаар эмэгтэй хос төрөлд Даниелт Хантухова, Ай Сугияма нарыг хожин, түрүүлсэн билээ.
27 настай Америк бүсгүйн эсрэг 2 дахь “Их дуулга”-ынхаа шигшээд тоглосон Динара Сафина юу ч хийж чадсангүй. Эхний сет ердөө 22-хон минутанд өндөрлөсөн байна. Ямар гээчийн муу тоглолтыг зүгээр ч нэг тэмцээн биш, “Их дуулга”-ын шигшээ тоглолтонд үзүүлснээ Сафина мэдэж л байгаа байх.
Уилльямсын хувьд энэ нь 4 дэх Австралийн нээлттэй тэмцээний түрүү болж байгаа бөгөөд Сербийн Елена Янковичаас дэлхийн нэг номерийн алдраа эргүүлэн авах нь тодорхой болов.
loading...




