loading...
Милан хотын “Интер” хэрэгтний ширээний ард суух тун дөхөөд байгаа тухай “II Giornale” сонин мэдээллээ. Тус сонинд мэдээлснээр өнгөрөгч улирлын төгсгөлийн тоглолтуудад “Интер”-ийг нэгэнт түрүүлэх нь бараг тодорхой болоод байх үедээ зориудаар өрсөлдөгчдөө оноо алдах замаар мөрийний мөнгө ихээр цуглуулсан гэж сэжиглэн шалгаж эхэлсэн байна.
Ноднин хавар “Интер” ойрын нэхэгчээсээ олон оноогоор тасарч эхлэхэд Милан дахь хөлбөмбөгийн мөрий тавигчдын идэвх эрс багассан нь тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн гэж үзэж байгаа аж. “Интер” бага багаар оноо алдаж, харин “Рома” онооны зөрүүг аажмаар ойртуулсан нь мөрий тавигчдын тоог нэмэгдүүлжээ. Ингээд хамгийн сүүлийн тойрогт л “Интер” аваргын алдрыг авч чадсан юм.
Цагдаа нар тухай үед Миланы багийг удирдаж байсан Роберто Манчини болон тус багийн үнэнч балиашиг гэгдэгч Доменико Брешиа нарын утсаар ярьсан яриаг хэргийн нотлох баримтаар авсан гэнэ. Брешиа нь ноднин хүн амины хэрэг болон хар тамхи хууль бусаар борлуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан нэгэн ажээ. Мөн түүнийг багийн ахлагч Хавьер Занетти, Марко Матерацци нартай холбоотой хэмээн сэжиглэж байгаа юм байна.
Цагдаа нар ноднин хаврын сэжигтэй гэх тоглолтуудыг үзэж, шалгаж эхэлсэн бөгөөд багийн гол тоглогч Златан Ибрагимович болон тун сайн бэлтгэлтэй байсан Марио Балотелли нарыг тэдгээр тоглолтод нөөцийн суудалд шилжүүлсэн нь хардлагыг улам ихэсгэжээ.
Мөн 2007/2008 оны улирлын сүүлийн өмнөх тойрогт “Сиена”-тай 2:2-оор тэнцэж явах үед “Интэр” өрсөлдөгчийнхөө хаалганд торгуулийн цохилт хийх эрх авч, Хулио Крус тус цохилтыг хийхээр завдсан ч гэнэт Матераццигаар цохиулж, тэрбээр гоал оруулалгүй алдсан нь зориуд хийсэн үйлдэл гэж үзэгдэж магадгүй байгаа гэнэ.
“Интер” эхний 24 тойрогт нэг ч хожигдолгүй зөвхөн зургаан тэнцээтэйгээр тэмцээнийг тэргүүлж байсан билээ. Харин үлдсэн 14 тойрогт тэд долоо хожиж, дөрөв тэнцэн, гурав хожигджээ.
Одоогоор “Интер” энэхүү дуулианд ямар хариулт өгөх нь тодорхойгүй байна. Милан хотын Прокурорын газраас “Интер”-тэй холбоотой ямар ч хэрэг байхгүй тухай мэдээлсэн ч олон нийт ихэд эргэлзэн хүлээн авч байгаа гэнэ.
2006 онд Италийн хөлбөмбөг “найраа”-ны хэрэгт унаж, “Милан”, “Ювентус”, “Лацио”, “Фиорентина”, “Режина” зэрэг багууд зохих шийтгэл хүлээсэн билээ.
loading...




za ugiin barahgui bgaa ym chin tgd moriinii toloo onoo alddag shal utgagui ym yrihiin
loading...
Интер эвгүй хэрэгт унаж дээ. Мөнгө эргэлдүүлэх зорилгоор хожигдоно гэдэг санаа айн? Хөөрхий цаана нь Рома-ынхан түрүүлнэ гэж их хошгорсон байхдаа.
loading...
Èíòåð ºìíºõ óëèðàëä èõ ìºðèéíèé òºëºº çîðèóäààð îíîî àëäñàí þì õýçýý ÷ áàéõã¿é ýý
loading...
negent turuuleh ni barag todorhoi bol yaj togloh, heniigee togluulah ni bagiin l asuudal shuu dee. Ingej baij Italy-iin football dahiadal unaltand oroh vii dee. Odoo l arai gaigui uzegchtei bolj ehelj baina lee shuu dee ug ni.
loading...
ene italychuud yorn bvtehgvvv garuudaaa uuln daijgvv bag umsan daanch yaay gehew
loading...
Arai ch tegehgui blguidee!
loading...