loading...
Ингэж нэрлүүлэх эрхийг тэр Австралид үзүүлж буй амжилтаараа олж авлаа. Сафинаг хожин, Мельбурнд сүүлийн 6 жилд 4 дэх удаагаа аваргалсан нь гарчгийг ингэж бичихэд хүргэв. Спортод цаг хугацааны явцад бичигдээгүй хуулиуд бий болдог. Энэ хууль нь удаан настай байх нь ч бий, богино настай байх нь ч бий. Ямар нь ч байсан тэмцээний өмнө энэ зүй тогтлыг анзаарах байсан мэт. Тэр 2 өмнө нь 6 удаа хоорондоо таарснаас тавд нь түүний дотор Бээжингийн олимпийн финалд Серена дийлж байсан. Мөн Виллиамс 2 жилийн завсарлагатайгаар өмнө нь 3 удаа түрүүлсэн. 2003, 2005, 2007 онуудад. 2009 он бас түүнийх байх хувьтай байж. Ингэснээр тэр Гранд сламд 10 дахиа тэргүүлэв. Өмнө нь аравтуудын эгнээнд Штеффи Граф, Мартина Навратилова, Крис Эверт болон Маргарет Курт нар л байдаг байлаа. 5 дахь аравтан төрсөн нь энэ.
Тоглолт анхнаасаа л бадируун хар америк хүүхний давамгайллаар эхэлсэн. Эхний давуулалтаа л чулуу болгоод эхэлчихсэн. Сафина яаж ч чадахгүй байсаар 1-0. Дараа нь Сафинагийн давуулалт болоход мөн л Серена илүү байлаа. Тоглолтын анхны брек оноо. Серена өөрийн 2 дахь давуулалтандаа итгэлтэй тоглосоор 3-0. Сафина дараа нь өөрийнхөө ээлжинд мөн л аргаа болохгүй байсаар хожигдов. Давуулалтын эхний оролдого нь оновчгүй, 2 дахь нь хэт сул очоод байсан нь Серенад давуу талыг өгөөд байлаа. Ердөө 16 дахь минут болоход л 4-0. Сафина энэ сетийг алдах нь ойломжтой боллоо. Дахиад зургаахан минут өнгөрөхөд аль хэдийн 6-0 болсон байлаа.
2 дахь сетийг Сафина шал өөр эхэлсэн нь паузаар өөртөө дүгнэлт хийж, сэргэлт авсаных байх. Анхныхаа брэк оноог авсан төдийгүй анхныхаа гэймийг хожлоо. Сафинагийн давуулах ээлж болоход өмнөх үеийн проблем байсаар л байлаа. Сул очсон бөмбөгийг нь Серена шиг туршлагатай дээрээс нь энэ өдөр од нь гийж буй хүн хөнгөхөөн ашиглаад байв. Серенагийн брэк хожил, 1-1. Сафина ах шигээ шатаж тоглодог хүн, нервээ хоосон агаарт гаргасаар байгаад 2 дахь сетийн дүн 4-1 боллоо. За өнгөрчээ гэтэл тэр дараагийнх нь гэймийг ялж, 4-2 болгож дэмжигчиддээ бяцхан найдвар төрүүлэв. Гэвч Виллиамс өөрийнхөө давуулалтыг нөгөө л хүчтэй хэвээрээ гүйцэтгэсээр 5-2 болгосон. Өнөөдөр түүний цохилт нь хүчтэй, талбайгаа дэндүү мэдэрч байсан бол давуулалт нь гайхалтай эрчтэй байсан юм. Ингэснээр өөрийгөө удирдах хяналтгүй байгаа Динара хожигдох нь илт болсон. Москвагийн эмэгтэй 2 дахь сетдээ 6-3-аар хожигдлоо.
Түүний ялагдлын үндэс нь юу байсан бэ. Миний бодлоор тэр дэлхийн чансааг манлайлах гэсэн хүүхэд үеийнхээ мөрөөдөлд хэт их умбасан байлаа. Туршлагыг нь л харуулаад байгаа хэрэг л дээ. Өмнө нь тэр жилийн өмнө Францад мөн финалд хожигдсон. Алдаж байж хожиж сурдаг. Дараагийн удаа өөр байх болно гэж бодож байна. Хожигдлынхоо дараа тэр “Серена миний хувьд хэтэрхий хүчтэй байлаа, би түүнд яг хүүхэд шиг л байсан” гэж үнэнээ өчив. Тэр хэдий маш муу байсан ч өрсөлдөгчид нь түүнийг магтах үг хангалттай байлаа. Серена “Динара бол тэмцэгч, чансаанд ийм дээгүүр заларч байгаа нь зүй ёсны хэрэг” хэмээж байлаа. Тэр цааш нь “Би энд тоглох дуртай, болдогсон бол үүрд аваргалмаар байна” гэж хэлсэн. Уутат имжний нутаг түүнд үнэхээр хайртай ажээ. Хэдхэн хоногийн өмнө тэр эгчтэйгээ бас хос тоглолтод аваргалаад байсан.
Ийнхүү Род Лавер Аренад цугласан 15 мянган үзэгч, телевизийнхээ өмнө суусан сая сая үзэгч нэг хүний давамгайлалд өрнөсөн хэтэрхий уйтгартай тоглолтын гэрч болов. Тоглолт нэг цаг ч хүрэхгүй хугацаанд болсон. Өнөөдөр эрэгтэй финал шал өөр болно гэдэгт харин бүрэн итгэлтэй байна. Та заавал үзээрэй.
loading...




yaj uzexin kabel bxgui
mongol televizud gargadag boloosoi gex xun zondoo bgaa
loading...
eregteid NADAL turuulchixlee. FEDERER tevchixlgui uilj bn lee. SAMPRASin amjiltig evdnee…
loading...