Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Бундеслиг ”сэрлээ”

GD Star Rating
loading...

http://i.media.goal.com/g/39264_hp.jpgНилээдгүй удаан амарсан германы Бундеслиг нойрноосоо сэрлээ. Өнгөрсөн бямба гарагийн шөнө,  нийт явагдах 9 тоглолтоос долоо нь тоглогдлоо. Хүснэгтийг тэргүүлж буй Хоффенxеим , Байерн багууд бүгд тоглолтоо хийсэн бөгөөд өнөө шөнө Бохум : Карлруэ , Вердер – Арминиа гэсэн 2 тоглолт явагдана. Ингээд та бүхэнд тоймийг хүргэе.

Хоффенхэйм 2 : 0 Энерги Готтбус (28′ Ба , 63′ Саного)

Шинэ цэнгэлдэхтэй болсон ”дуулианы эзэд” ээлжит ялалтаа авч , лигийг итгэл төгс тэргүүлсээр байна. Ральф Рагнок энэ өдөр ,  шинээр авсан  Хилдебрэнд , Саного нарыг  талбайд гаргаж туршсан бөгөөд тэд ч муугүй тоглосон. Ялангуяа Вердерээс зээлээр ирсэн Кот’д Ивиор довтлогч Саного эхний тоглолтоо гоолоор мялааж , шинэ баг дахь карьераа сайхан эхлүүллээ. Ирэх зун хүртэл тоглох гэрээтэй түүнийг энэ эрчээрээ байвал , бүрмөсөн авах гэж Хофф-чууд гүйх нь дамжиггүй.

Ральф Рагнок : Сайхан ялалт авлаа , үнэхээр баяртай байна. Мэдээж хэрэг бид Вэмблэй шиг цэнгэлдэхгүй ч бүх зүйл удахгүй өөрчлөгдөх болно. Тимо -н хувь саяны тоглолтонд бага зэрэг бэртэл авчихсан , одоо эмчийн үзлэгэнд орж байгаа. Гэхдээ тийм ч хүнд  биш гэж найдаж байгаа.

Гамбург 1 : 0 Байерн Мюнхен (44′ Петрич)

Гамбург : Рост , Демел , Реинхардт (64′ Боатенг) , Матисан , Янсен , Яролим , Бенжамин, Трочовски , Питройпа , Петрич , Гуерреро

Байерн  : Ренсин , Лель (65′ Алтинтоп) , Лусио , Демишилс , Лам , Ван Боммел , Зе Роберто (70′ Боровски) , Шванштайгер (77′ Донован) , Рибери , Клозе , Тони

Үзэгчдийг өндөлзүүлсэн маш сайхан тоглолт боллоо. Харамсалтай нь 90 минут хоёр баг довтлоод ганцхан гоол оруулсан нь шударга бус мэт. Энэ ганц гоол нь талбайн эздэд харьяалагдах бөгөөд , 44 дэх минутад Ренсингийн алдааг ашиглан Младан Петрич тоог 1 : 0 болгожээ. Үүнээс хойш Байернчууд тоог ойртуулах гэж хэрэндээ хичээсэн ч нэг бол аз дутаж ,н эг бол шүүгч тооцолгүй байсаар тоглолт дууслаа. Хоффенхеимтэй оноо тэнцүү , лигийг тэргүүлж байсан  Мюнхений баг одоогоор 4-р байранд бичигдэж байна.


Боруссиа 1 : 1 Байер 04 (36′ Фреи) , (63′ Элмес)

http://www.bundesliga.de/media/images/bundesliga/clubs&spieler/07_dortmund/personen/a_-_h/frei_alexander_bvb.jpgДолоо хоногийн дундуур , Покал цомын тэмцээний үеэр нас барсан Дортмундын фенд хүндэтгэл үзүүлснээр тоглолт эхэллээ. Эзэн багийнхан эхнээсээ л  ширүүн довтолж ,  Адлерийг сандаргаж байсан бөгөөд энэ нь ч  үр дүнгээ өгч   36 дахь минутад эхний гоол орсон. Патрик Овомеила-н дамжуулалтыг Швеицарь довтлогч Фрэй мөргөж , улиралын тав дахь гоолоо хийжээ. Гэвч эздийн баяр хөөр удаан үргэлжилсэнгүй , хоёрдугаар хагас эхлээд 20 минут өнгөрч байхад Барнеттагийн жигүүрээс хаясан дамжуулалтыг , Патрик Элмес ядах юмгүй ”чихсэнээр” багаа ялагдахаас аварч ,  1 оноо авчирлаа. Өдгөө 24 настай энэ залуу , улирал эхэлснээс хойш 13 дахь гоолоо оруулж буй  бөгөөд цаашид ч , оруулсаар байна хэмээжээ. Леверкузенчуудын хувьд Байернээс ирээдүйтэй залуу довтлогч Тони Кроссыг зээлээр аваад байгаа.

Кёлн 1 : 1 Вольфсбург (34′ Раду) ,(73′ Графите)

34 дэх минут үргэлжилж байх үед , Кевин Поззинигийн алсын дамжуулалтыг  ”үлэмж бие’т’ Румын эр Раду  хүлээн авч тоог нээжээ. Ийнхүү талбайдаа ялах Дайумын хүсэл бараг биелэх гэж байтал , Вольфсбург-н гоолын машин Графите саад болох нь тэр. Окубу-н хажуунаас шидсэн бөмбөгийг тэрээр хүлээн авч гайхалтай цохилтоор  ”Мон-луугийн” хаалгыг мялаасан бөгөөд 12 гоолтой болж , мэргэн буучдын жагсаалтанд Ибисевич , Элмес  нарын ард бичигдэж байна.

Ганновер 1 : 0 Шальке 04 (8′ Пинто)

Португал залуу Серхио Пинтогийн ”эртэч” гоол тоглолтыг шийдлээ. Шалькечууд үүнээс хойш олон боломж гаргасан ч ашиглаж чадалгүй байсаар цаг дуусгасан. Энэ ялалтынхаа ачаар 20 оноотой болсон ”Улаанууд” 12-р байранд жагсах ажээ.

Герьта 2 : 1 Эйнтрахт (18′ 50′ Пантелич) , (52′ Кёхлер)

Гарааны 11-т багтах нь эргэлзээтэй байсан Марко Пантеличид , Люцэн Фавре итгэл хүлээлгэсэн нь оножээ. Тоглолтын 18 дахь минутад Ворониний цохисон бөмбөгийг тэрээр гүйцээж эхний гоолыг оруулсан бол дараа нь гурван ч хамгаалагчийг хуурч ”харих болоогүй” гэдгээ нотолсон. Ялагдаж буйгаа ”гэнэт ухаарсан” зочид ,түүний гоолоос  хоёр минутын дараа тоог ойртуулсан ч хэтэрхий оройтжээ. Тоглолт  2 : 1-р өндөрлөж Герьта хүснэгтийн хоёрт бичигдэж эхэллээ.

Штутгарт 2 : 0 Мюнхенгладбах (67” Броуверс 86′ М.Гомез)

Баркус Баббелийн цэргүүд цомын тэмцээнд Байернд 5 -1-р бутниргүүлж , сэтгэлзүйн хувьд хэцүүхэн  байдалд ороод байсан. Тиймээс ч энэ тоглолтыг , хүндхэн болно гэж байсан ч , тийм зүйл болсонгүй. Тэдний супер довтлогч Марио Гомез нэгийг нь хийж , үлдсэнийг нь зочид өөрсдөө” бэлэглэжээ”.

18-р тойргийн дараагаар Бундеслиг

байр баг т/т
Х
Т Хж О.Г А.Г Г.З оноо
1 Хоффенхэйм 18 12 2 4 44 23 +21 38
2 Герьта 18 11 3 4 29 21 +8 36
3 Гамбург 18 11 3 4 27 24 +3 36
4 Байерн 18 10 5 3 39 25 +14 35
5 Байер 04 18 10 3 5 37 22 +15 33
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. real says:

    bayern yagad bna a

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    bayern turuuleh blguide germand tedentei ursulduh bureldhuuntei bag bdiimu

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    hoff bolchood bgan bishuu

    GD Star Rating
    loading...
  4. Batu says:

    gehde arai ch de dood ligiin bagt turuugee aldahgui blguide

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    say bas hoff chin heden toglogch avtsan yr ni turuulne l gj uzeh bh shuu

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    boli boli dunguj 3 onoonii zuruu bhad turuulne ch geh shig neg tololt sh de bayern uursduu toglohdoo l hojihod bolno biz de hull city odoo yamar bga bilee teren shig hoff bas tiim l bolno

    GD Star Rating
    loading...
  7. М says:

    HOFFENHEIM ТҮРҮҮЛЧВЭЛ САЙХАН Л БАЙНА. ХИЧЭЭХ БАЙХ АА, ТЭД НАР. ДАРАА НЬ ТЭД НАРТ ИЙМ САЙХАН БОЛОМЖ ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙХ АА. САЙН ТОГЛОЛОО ТОГЛОЛОО ГЭХЭД БУНДЭСЛИНГИЙН ДУНДАЖ БАГИЙН ХЭМЖЭЭНД Л ЯВАХ БИЗ ДЭЭ.

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    12 onoog bol real guitsne bayern metiin ymnuud onoo nohood l bgaarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: