loading...
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцогчдын насны хязгаарыг 20-оос дээш гаргахгүй байх нь зөв гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Одоогоор Олимпийн наадамд 23-аас дээш насны хөлбөмбөгчид оролцох эрхгүй байгаа билээ.
“Миний бодлоор Олимпийн наадамд 20 болон түүнээс доош насныхан л оролцвол яг тохирно. Учир нь энэ насныхан л Олимпоос жилийн өмнө болдог залуучуудын дэлхийн аваргад оролцдог шүү дээ. Мэдээж, илүү туршлагатай тоглогчид оролцвол тэмцээний чанар дээшилнэ. Гэхдээ л залуус олимпод орох нь илүү зохилтой гэж би үзэж байна. Тэгээд ч олимп хэмээх тэмцээнд тамирчдаа илгээхийг хүсдэггүй багууд олон бий шүү дээ” гэж Блаттер ярьжээ.
loading...




Тэр нь дээр байх өө. Дараа нь харин Олимпоос скаутууд ДАШТ-даа авах залуусаа сонгох илүү боломжтой болох байх
loading...