loading...
Дэлхийн нэг номерын теннисчин Испаний Рафаель Надаль 2009 оны Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд дэлхийн номер 2 теннисчин, Швейцарийн Рожер Федерерийг онц өрсөлдөөнтэй 5 сетэд 7-5 3-6 7-6 (7-3) 3-6 6-2 харьцаагаар буулгаж авснаар Мелбурны “Их дуулга”-д анх удаагаа түрүүллээ.
Аваргын цомыг алдарт Род Лейвер Надальд гардуулан өгсөн юм.
Надаль болон Федерер нар өдгөөгөөс 7 сарын өмнө Уимблдоны шигшээд шалгарч, мөн л 5 сетийн турш ширүүн өрсөлдөж, мөн л Надаль хожиж байв. Ер нь сүүлийн 4 Их дуулгын 3-т нь энэ 2 аваргын төлөө өрсөлдөж, 3-ууланд нь Надаль хожив. Харин Федерер сүүлийн 4 Их дуулгын шигшээд 4-үүлэнд нь шалгарч, Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн.
Хэрэв Рожер Федерер Австралид түрүүлж чадсан бол Америкийн алдарт теннисчин Пит Сампрасын “Их дуулга”-д 14 түрүүлсэн рекордтой зэрэгцэх байв. Өнөөдрийн шигшээ тоглолтын дараа Федерер “Магадгүй дараа дахин оролдож үзнэ. Бурхан минь, энэ байдал намайг алж байна” гэж хэлээд уйлж байлаа. Род Лейверийн нэрэмжит цэнгэлдэхэд цугласан 15000 үзэгчид Федерерт удаан алга ташилт бэлэглэж, сэтгэлийг нь тайтгаруулахыг оролдож байв. Федерер Мелбурнд түрүүлэхийг үнэхээр хичээсэн ч 4 цаг 22 минут үргэлжилсэн хүнд тулаанд залуухан Надалийг ээлжит удаагаа барсангүй.
Надаль тоглолтын дараа “Рожер, өнөөдрийн явдалд уучлаарай. Чамд ямаршуу хэцүү байгааг би үнэхээр сайн мэдэж байна. Чи бол агуу аварга, бүх түүхийн шилдгүүдийн нэг гэдгээ санаарай. Сампрасын 14 цомд хүрнэ ээ.” хэмээн өрсөлдөгчөө хүндлэн хэлэв. Мөн “Энэ цомыг Род Лейверээс гардан авч байгаа нь надад зүүд шиг л санагдаж байна. Баярлалаа, Род. Энэхүү 2 долоо хоног надад үнэхээр гайхалтай байлаа” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Хагас шигшээд Надаль нутаг нэгт Фернандо Вердаскотой 5 цаг 14 минут үнэхээр хүнд хэцүү тоглолт хийсэн бөгөөд өнөөдрийн шигшээ тоглолтонд бага зэрэг ядарсан харагдаж байв.
Рафа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны Испани тоглогч боллоо. Мөн Роланд Гаррост 4 дараалан түрүүлээд байгаа, 7 сард Уимблдонд түрүүлсэн, энэ удаа Австралид түрүүлж байна. 22 настай Испани эр Федерерийг нийт 13 хожиж, 6 хожигдоод байгаа.
Хамгийн сүүлд 1988 онд Мэтс Виландер Пэт Кэшийг 5 сетэд хожиж байснаас хойш анх удаа шигшээ тоглолт 5 сет үргэлжиллээ.
2009 Австралийн нээлттэй тэмцээний холимог хосын аваргаар Энэтхэгийн Саниа Мирза, Махеш Бхупати нар, эрэгтэй хосын аваргаар Америкийн Брайнууд, эмэгтэй хосын аваргаар Америкийн эгч дүү Уилльямсууд, эмэгтэй ганцаарчилсан аваргаар Америкийн Серена Уилльямс нар тус тус тодорсон байна.
loading...







Nadal argagui l shildeg yumaa …. Fed zugeeree dahiad zunduu bolomj chamd oldono
loading...
Fed grand slam-d 14 baitugai turuuleh baihaa. buh uyiin hamgiin shildeg n Fed.
loading...
minii bodloor ene udaa turuuleegu n ch bolsiin ene sharandaa hicheej bgad turuulj uzeegu rolan garrosdoo turuuleed buh temtseend turuulsen, record davtsan gvl goe shd te? france-d dahiad nadaltaigaa l taarna. ter ued l yalah heregtei bn. ih avarguud chdhgu bolood ireheeree hetsuu bdg bhda uhaan n bgad bdg bie n guitsehgu te? asa avarga dahiad zunduu turuuleh bjiij ergej ireed gants turuulcheed uilj bnlee shd
loading...
Harin tmee dandaa turuulseer bgad muu zan surj bgaan shd.
daraa zaawal turuulnee harin mash olon udaa…
loading...
federer bol amidag domog 4jiliin tursh noyorholoo togtooson yag manai dagbaa shig ted bol tvvh bvh tsag veiin shildgvvd.
loading...
uchigdur uzeed hichneen ih uur hurvee! roger suuliin seted zugerl buugad ugchhiin…..gehdee l roger record hiih bailgude
loading...