Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Нью-Йорк сүүлийн 7-оос 6 хожлоо

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудын тоймоос хүргэе.

Knicks Pacers Basketball

“Индиана” – “Нью-Йорк” – 113:122 (28:29, 27:38, 32:32, 26:23)

И: Форд – 36 оноо. Грейнжер – 19 + 8 самбар. Данливи – 14. Грэхэм – 14.

Н: Харрингтон – 31 + 8 самбар. Ли – 23 + 17 самбар. Чандлер – 16 + 8 самбар.

Эл Хэррингтон хуучин багийнхаа эсрэг тун сайн тоглож, 31 оноо аван багаа тэргүүлж Никсийн улирлын 21 дэх хожилд гол үүрэг гүйцэтгэлээ. Никс сүүлийн 7 тоглолтноос 6 хожил аваад байна.

“Филадельфи” – “Нью-Жерси” – 83:85 (31:31, 27:19, 17:15, 8:20)

Ф: Миллер – 19. Игуодала – 18. Янг – 11.

Н: Лопес – 24 + 17 самбар. Харрис – 17. Дулинг – 11. Хайес – 11.

Шинэ тоглогч Брук Лопес маш сайн тоглосон бөгөөд 16.8 секунд дутуу байхад хожлын 2 оноо авснаар Нетс Филлиг хожлоо. Филадельфи харин 4-р үед итгэмээргүй муу тоглолоо. Тэд сүүлийн 10 минут хагасын хугацаанд хийсэн 18 шидэлтийнхээ нэгийг нь ч амжилттай болгосонгүй.

“Майами” – “Даллас” – 96:111 (15:24, 34:33, 21:28, 26:26)

М: Уэйд – 30. Бисли – 18 + 10 самбар. Чалмерс – 17.

Д: Новицки – 30. Терри – 20. Ховард – 15.

2006 онд НБА-ын аваргын төлөө тоглож байсан 2 багийн тоглолт Далласын бүрэн давамгайллаар өндөрлөв. Даллас Майамиг улирлын 9 тоглолтонд дараалан хожиж байна.  Дирк Новицки 14 довтолгооныхоо 12-ыг оновчтой болгож 30 оноо авсан бол Жейсон Терри 20 оноо авч багаа тэргүүлцгээлээ.

“Вашингтон” – “Клипперс” – 106:94 (26:22, 32:25, 23:28, 25:19)

В: Жеймисон – 25 + 12 самбар. Янг – 22. МакГи – 18 + 9 самбар.

К: Гордон – 25. Дэвис – 17. Новак – 17.

Лигийн хамгийн муу 2 багийн тоглолтонд талбай дээрээ тоглосон Вашингтон хожлоо. Ингэснээр лигт 10-аас доош хожилтой баг үлдсэнгүй.

Клипперс 5 дахиа дараалан хожигдож байна. Дасгалжуулагч Данливигийн мэдэгдсэнээр 12 сарын 22-нд зүүн өвдгөө гэмтээсэн Зак Рэндольф ирэх долоо хоногт тоглох бололтой. Мөн Крис Каманн Бүх оддын тоглолтын дараа тоглож эхлэх гэнэ.

1233471098

“Мемфис” – “Лейкерс” – 98:115 (29:26, 32:29, 21:36, 16:24)

М: Гэй – 23. Майо – 21. Газоль – 13. Конли – 13.

Л: Брайант – 25. Газоль – 24 + 8 самбар. Фишер – 14.

Лейкерс дахин нэг удаа гол тоглогчоо гэмтлийн улмаас алдлаа. Эндрью Байнум хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй гэсэн оноштой байна, одоогоор. Байнум энэ тоглолтын 1-р үед баруун өвдгөө гэмтээж орхив. Өнгөрсөн улирлын сүүлийн 46 тоглолтыг Байнум зүүн өвдөгний гэмтлээс болж өнжсөн бөгөөд мөн л Мемфистэй тоглож байхдаа гэмтэж байжээ.

Хэдий Байнумаа алдсан ч өнөөдөр Лейкерс ядах юмгүй хожлоо. Гэхдээ түүний гэмтэл хүнд байх аваас Лейкерсийн гялалзсан тоглолтонд муугаар нөлөөлөх нь гарцаагүй.

“Милуоки” – “Атланта” – 110:107 (29:22, 24:26, 34:26, 23:33)

М: Виллануэва – 27. Жефферсон – 20. Сессионс – 20.

А: Бибби – 24. Жонсон – 22 + 9 дамжуулалт. Мюррей – 18. Смит – 18 + 11 самбар.

Майкл Редд гэмтсэнээс хойш Чарли Виллануэва маш сайн тоглож байна. Өнөөдөр л гэхэд 27 оноогоор багаа тэргүүлэн, Бакс бүсийнхээ сайн багуудын нэг Атлантаг хожлоо. Виллануэва Реддийн эзгүй 4 тоглолтонд нийт 96 оноо аваад байна.

Энэ тоглолтын өмнө 9999 оноотой болоод байсан Атлантагийн Жо Жонсон өнөөдөр лигт элссэнээсээ хойш 10000 дахь оноогоо авсан байна.

“Хьюстон” – “Голден Стэйт” – 110:93 (25:20, 28:31, 28:24, 29:18)

Х: Артест – 27. Минг – 25 + 11 самбар. Брукс – 22 + 9 дамжуулалт.

Г: Мэггетти – 17. Жексон – 16. Кроуфорд – 14.

Артист 27, Яо 25 оноо авч багаа тэргүүлэн Рокитс Голден Стэйтийг талбай дээрээ хожлоо. Өнгөрсөн оны 1 сарын 29-нд Рокитс мөн Голден Стэйтийг хожсоноор 22 дараалан хожсон супер цувралаа эхлүүлж байв. Энэ удаа харин яах бол?

“Сан-Антонио” – “Нью-Орлеан” – 106:93 (28:22, 22:20, 30:29, 26:22)

С: Паркер – 25. Жинобили – 22. Финли – 20.

Н: Пол – 38. Уэст – 16 + 10 самбар. Браун – 10.

Крис Пол 38 оноо аваад ч баг нь Спэрсийг хожих нь бүү хэл тэнцүүхэн ч тоглож чадсангүй. Хорнетсээс энэ өдөр өөр сайн тоглосон тоглогч байсангүй. Харин Спэрс нөгөө л жигд тоглолтоо үзүүллээ.

Энэ тоглолт Сан Антионо хотын фэнүүдийн хувьд алдаж болохгүй тоглолт байлаа. Учир нь тэд одоо 3 долоо хоногийн турш багийнхаа тоглолтыг AT&T Center-тээ үзэж чадахгүй. Спэрс дараагийн 8 тоглолтоо айлын талбайд тоглох болно. 2 сарын 24-нд л “гэртээ” эргэж ирэх юм.

82996017BG012_Suns_Bulls

“Финикс” – “Чикаго” – 111:122 (25:30, 34:32, 24:26, 28:34)

Ф: Барбоса – 32 оноо. Хилл – 19. Ш. О’Нил – 18 + 8 самбар.

Ч: Гордон – 26. Розе – 26. Денг – 17 + 10 самбар.

Чикаго Өрнөдөөр аялал хийж байгаа бөгөөд 3 дахь дараалсан хожлоо авлаа. Бен Гордон болон Дерик Роүз нар багаа тэргүүлжээ. Буллз энэ улирлын эхэнд Сансыг мөн хожсон бөгөөд 1996-1998 оны улирлаас хойш анх удаа Сансыг улиралд 2 хожиж байна.

Санс энэ улиралд талбай дээрээ анх удаа 3 дараалж хожигдлоо. Хэрэв дараагийн тоглолтондоо Санс хожигдох аваас Терри Портер дасгалжуулагчийн албаа орхино гэсэн мэдээлэл ч гараад байна.

“Портленд” – “Юта” – 122:108 (33:26, 19:21, 38:26, 32:35)

П: Рой – 30. Батум – 16. Прзибилла – 14. Олдридж – 14.

Ю: Уильямс – 35. Окур – 18. Брюэр – 17.

Портлэнд Ютагаар 4 дэх дараалсан хожлоо авлаа. Брэндон Рой 30 оноогоор багаа тэргүүлэв. Харин Дерон Уилльямс 35 оноо авсан ч Ютагийн хамгаалалт өнөөдөр муу байлаа.

Портлэнд 29 хожил 17 хожигдолтой болж байна. Тэд 2002-2003 оны улирлаас хойш анх удаа 50 хувийн хожлоос 12 хожлоор илүү болжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. real says:

    paul jinhene bagiin leader ym aa.oor tuslad toglochih hun bhgui unen suga naasan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: