loading...
Яг хүлээж байсанчлан ширүүн тоглолт боллоо. 5 үе дамнасан триллерийн ялагчаар дэлхийн чансааны магнай тодров. 22 настай испани залуу өөрийнхөө анхны төдийгүй Испани улсын анхны Австралийн аваргыг авлаа. Энэ ялалт гэхдээ хямд олдоогүй ээ. Эхнээсээ л ширүүн өрсөлдөөнөөр эхэлсэн.
2 баатар маань талбайд гарч ирэн бэлтгэл хийж байх үед зурагтын камер Аренаг тойрон нэлээн хэд гүйсэн. Эндээс харахад швейцар залуугийн фэнүүд ялимгүй их юм уу даа гэмээр харагдаж байлаа. Арга ч үгүй байх. Тэр өмнө нь 3 удаа эндхийн үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлийг нь татсан. Надал Вердаскотой хийсэн тамын тоглолтын дараа огт ядарсан шинжгүй харагдаж байлаа. Хэсэг хугацаанд бие халаасны эцэст тоглолт эхэллээ.
Анхны давуулалт Рожерынх байсан. Тэр давуу талаа ашиглав. 15-0. Гэвч энэ гэймд брэк хийснээр ялагч нь Рафа болсон. Федерар дараагийн гэймд нь хариу брэк барьж 1-1 болгосон. Тоглолт цаашаа үргэлжилж 20-иод минут өнгөрөхөд л ээ дээ энэ тоглолт алалцаан болох нь гэж бодогдохоор байсан. Харьцаа 2-2. Эмэгтэй финал 20 орчим минутад аль хэдийн эхний сет нь дуусчихаж байсан. Федерар давуулалтаа ашиглаад мөн нэг брэк хийснээр харьцаа 4-2 боллоо. Тэр цаашаа 5-2 болгоход тун ойрхон очсон ч давхар алдаанууд гаргаснаар 4-3 болгочихов. Хэрэв 5-2 болгосон бол эхний сет бараг л түүнд хамаарах байсан. Удалгүй 4-4. Цаашаа явсаар 12 дэх гэйм эхэллээ. Харьцаа 6-5, Надалийн талд. Испани эр өөрийн давуулах ээлжээ сайн ашигласнаар 7-5-аар эхний сетийг хожлоо. 2 тамирчны техник, хурд үнэхээр гайхамшигтай байлаа. Эхний сет бүтэн 59 минут үргэлжилсэн. Яг энэ хугацаанд эмэгтэй финал аль хэдийн шийдэгдчихсэн байсан билээ.
Дараагийн сет хэсэг явахад дахиад л 2-2 гэж явж байлаа. Надал брэк хийснээр 3-2 болгов. Федерар өөрийнхөө давуулах ээлжийг нэг л сайн ашиглаж чадахгүй байв. Гэсэн ч тэр 4 гэйм дараалан хожсоноор 6-3-аар хожиж, ерөнхий харьцаа 1-1 болов. 3 дэх сетийг Надал эхлүүлсэн. Эхний үетэй адил 12 гэйм ард үлдэв. Гэхдээ энэ удаад 7-5 биш 6-6. Энэ хүртэл хэн нь ч брэк хийж чадсангүй, дандаа өөрийнхөө давуулалт дээрээ л оноо авч байсан. Ингээд тай брэк эхэллээ.
3-3 болоод маш сонирхолтой болж байсан ч Федерар цааш тэссэнгүй, өрсөлдөгчөө 7-3-аар алдчихав. Энэ нь түүний энэ сетэд авч болох байсан тоо томшгүй олон брэкээс нэгийг нь ч авч чадаагүйтэй холбоотой. Сэтгэл зүйгээр явчихсан нь тай брэкт илт харагдсан. Надал харин брэк алддагийн даваан дээр л буцаагаад байсан. Тэр чинээгээрээ тай брэкт нервээ сайн барьж чадсан. 3 сетийн дараа Надал ингээд 2-1-ээр хожиж явлаа. Федерар санаагаар унасан тэр эрчээрээ 4 дэх сетийг алдах байх даа. Өнгөрсөн жил тэр Рафатай 4 тоглоод нэг ч ялаагүй. Түүний эсрэг хамгийн сүүлийн хожил нь тэртээ 2007 оны Шанхайн тэмцээн байсан. 4-р сет эхлэв.
Федерар бас л агуу тамирчин юм. Дарамтан доороос мултарч чадлаа. Эхний сетэд удаан тоглоод харамсалтай ялагдсан ч 2 дэхид илт давамгайлсан. Яг тэрэн шигээ 3 дэх сетийг тай брэкээс тавиад туучихсан ч 4 дэхийг илүүрхэж, мөн л 6-3-аар хожлоо. Ингээд 5 дэх сетээс Австралийн шинэ аварга төрөх үү эсвэл Рожер эмэгтэй ялагч шиг 4 дэхээ түрүүлэх үү гэдэг нь мэдэгдэх болов.
Надал эхлээд 1-0 болгоод эхэлсэн. Рожер ч тэнцүүлж дөнгөлөө. Цаашаа харин Рожер огт явсангүй. Испани эр хурд, хүчээ өрсөлдөгчөөсөө илүүтэйгээр ашигласаар 4-1 болголоо. Федерар ч өнгөрчээ гэтэл харин 4-2 болгон жаахан ойртуулж, над мэтийн фэнүүддээ өчүүхэн найдвар хайрлав. Гэвч Надал зөрүүг дахин 3 гэймээр холдуулж, 5-2 болгосон. Федерарын бүх үеийн рекордыг давтах нь ингээд өнгөрөв өө. Тэр энэ сетэд таг суучихсан. Гүйцнэ гэдэг бүтэхгүй зүйл нь тоглолтооос нь харагдаж байсан. Надал ч үүнийг баталж, 6-2 болгоод Австралид анх удаагаа аваргалах нь тэр ээ.
Залгаад болсон ялалтын серемон дээр Рожер харууслын нулимсаа барьж дийлэхгүй байлаа. Гэвч Надалд цомыг гардуулахад тэр “Рафа, чи үнэхээр чадлаараа түрүүллээ. Чамд гайхалтай сезоныг хүсье” гэж шударга спортын үнэнч ялагдагчаар өчсөн. Рафа нь хариуд нь “Рожер, чи бол бүх үеийн шилдгүүдийн нэг. Чамайг 14 дэхээ түрүүлж, Сампрасын амжилтыг давтана гэдэгт би итгэж байна” хэмээсэн нь хурсан 15 мянган үзэгчийн сэтгэлийг нэгэн зэрэг хөдөлгөв. Рожерт 14 дэхээ түрүүлэх дараагийн боломж нь 6 сард болох Францын нээлттэй тэмцээн. Гэхдээ Ролан Гарросын хучилт нь элс. Элсэн талбайн хаан хэн бэ?
Рафаэл Надал.
loading...




Roger. You’re still the No.1. To me u r perfect. The only greatest champion. yesterday was just Nadal’s day. your day wll come very soon. so plz don’t cry. IT”S KILLING ME.
loading...
ene jil elsen dr federer zaaval turuulne harj bgarai olon jil elsen dr hojigdloo odoo arai uur bh
loading...
надалийг дэмжиж нилээн л удаан үзлээ, үнэхээр гайхамшигтай тоглолт болсон
федерер агуу тамирчин бна лээ
тоглолтыг харахад надаль хурд хүчээр, рожер арга туршлагаар давамгайлж байгаа харагдсан
loading...
ug n total points won iluu bsan shdee. yer n l iluu bsan joohon az tutchihlaaa. GO GO FED. Nadal sain ch gesen hezee ch Roger shig aguu bj chadahgui bhaa.
loading...
federer-n uilj bgag harsan chini uneheer ih uruvdsun shuu. uul ni hojchoosoi gj bodoj bsiin
loading...
Federeriig uilj zogsohod dagaj nulimas unagaj blaa Federer bol uneheer Delhiin No1 tamirchin yumaa…
loading...