loading...
Италийн Сери А -н хорин хоёрдугаар тойргийн тулаанууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Долоо хоногийн дундуур нэг тойрог тоглосон болохоор тамирчид ядарсан байх талтай ч , улирал жинхэнэ сонирхолтой шатандаа орж байгаа болохоор багууд бүгд ялалтын төлөө ширүүн тэмцэл өрнүүлжээ. Болонья – Фиорентина багуудын тоглолт тодорхойгүй шалтгаанаар хойшилсон бөгөөд бусад есөн тоглолтын тоймийг хүргэе. Энэ тойрогт нийт 25 гоол орсноос 11-г нь эзэн багийнхан оруулжээ. 9 тоглолтоос ердөө хоёр талбайн эзэн баг ялалт байгуулж , дөрвөн тулаан тэнцээгээр өндөрлөжээ.
Наполи 2 : 2 Удинезе (22′ Лавеззи , 26′ Хамсик) , (30′ Ди Натале , 44′ Куаглиарелла)
Наполи 3-5-2: Наворро , Каннаваро , Ринаудо, Контини , Маггио (Залаета) , Бласи , Гаргано ,Хамсик , Витале , Денис , Лавеззи
Удинезе 4-4-2: Ханданович ,Ферронетти (Паскуале) , Запата , Кода , Лукович , Асамоа , Исла , Д’Агостино , Инлер , Куаглиерэла , Ди Натале (Санчез)
Энэ жил дөнгөж 21 настай Хамсикгүйгээр , Наполи үнэхээр явахаа больжээ. Өнгөрсөн долоо хоногт түүнийг эзгүйд баг нь , Ромад яаж доромжлуулсныг харсан байх. Ямар ч байсан энэ тоглолтонд Словак эр эргэн ирж гоол орууллаа.
Баг нь 2 : 0 -р хошуучилж байсан тэр мөчид Наполигийн хашир туршлагатай хамгаалагч Паоло Каннаварогийн алдаанаас болж эсрэг баг нь пеналти гүйцэтгэх эрхтэй болов. Ингээд Канна-гаас нэг их залуудаад байхгүй итали довтлогч Ди Натале улиралын 11 дэх гоолоо орууллаа. Эхний хагас өндөрлөхөөс өмнө зочид дахин нэг бөмбөг хийсэн бөгөөд үүнээс хойш өөр сонирхолтой зүйл бололгүй хоёр баг эвийн гэрээ байгууллаа.
http://www.mightyfootball.com/napoli-udinese-2-2-italian-serie-a-310109/
Ювентус 2 : 3 Каглиари (31′Сиссоко, 38′ Недвед) ,(16′ Биондини , 53′ Жеда , 78′ Матри)

Ювентус (4-4-2): Буффон , Мельберг , Легротагли , Чиеллини (71′ Григера) , Молинаро , Марчионини (69′ Якуйнта) , Сиссоко , Занетти (21′ Марчисио) , Недвед , Амаури , Дель Пиеро
Каглиари (4-3-1-2): Марчетти ; Писано, Бианко, Канини, Агостини; Биондини, Конти , Фини (85’ Парола); Коссу (69’ Лаззари); Жеда, Акуафрешка (60’ Матри )
Интертэй тэнцсэнээсээ хойш , тогтвортой тоглож байгаа Каглиари энэ тойрогт Туринд зочиллоо.
Дасгалжуулагч Алегри хоёр довтлогчтой 4-3-1-2 тактикийг сонгож Акуафрешка , Жеда хоёрыг урд тавьжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч 16 дахь минутад баруун жигүүрээс ирсэн дамжуулалтыг Биондини чулуу болгосон бөгөөд Хуучин ноёд үүнээс өмнө хэд хэдэн сайхан боломж алдсан нь чухам ”чи хийж чадахгүй бол би хийе” гэсэн бичигдээгүй хуулийг харууллаа. Гэхдээ Юве энэ өдөр тийм ч муу байгаагүй гэдгийг сануулья. Тоглолтын 31 дахь минутад Пель Пиерогийн булангийн цохилтыг Сиссоко мөргөж тоог тэнцүүлээд, баярлаж дуусаагүй байтал ,хэдхэн минутын дараа Недвед тооны харьцааг 2 : 1 болгож фенүүдийнхээ санааг амраав. Гэвч bianconeri баярлах болоогүй байжээ. Хоёрдугаар хагаст Каглиаригийн ээлж дараалсан довтолгоонууд , Буффоны хаалгыг бөмбөгдөж эхлэв. Эцсийн эцэст тэд зорьсондоо хүрч цаг дуусахаас өмнө тоог 2 : 3 болгосноор , гурван оноотой Каглиари хот руугаа буцлаа. Харин Раниеригийн цэргүүд энэхүү ээлжит ялагдлынхаа ”ачаар” хүснэгтийн 3-р байр луу ухарч байна.
http://www.mightyfootball.com/juventus-cagliari-2-3-italian-serie-a-310109-2/
Интер 1 : 1 Торино (58′ Бурдиссо ) ,(46′ Бианки)
Интер : Хулио Сезар- Майкон , Бурдиссо , Кордоба , Сантон – Занетти, Камбиассо, Максвэл(46′ Куарежма) – Станкович (43′ Фигү) – Ибрахимович , Круз(69′ Креспо)
Торино : Серени – Ривалта (36′ Коломбо), ДиЛорето, Деллафиоре, Огбонна- Абате(79′ Рубин), Дземалли, Занетти, Диана- Росина, Бианки (66′ Стеллоне)
Араас нь нэхэж байсан Ювентус ялагдчихсан болохоор ,Моуриньо-н цэргүүдэд онооны зөрүүгээ холдуулах сайхан боломж гараад байлаа. Тэр тусмаа талбай дээрээ ”хомоол хамж” буй Ториног хүлээж авсаныг ч хэлэх үү , Интерийн фенүүд ялалт л хүлээж байсан нь тодорхой. Гэтэл баярласан хэрээ бархирав гэгчээр дөнгөж нэг л оноо зулгаах нь тэр. Бүрэлдэхүүний хувьд Адриано , Мунтари хоёр торгуультай байгаар учир оролцсонгүй , Ибра-Круз хоёр Интерийн довтолгоог бүрдүүлж байв.
Эхний хагаст хоёр баг төдийлөн олон аюултай довтголоо хийсэнгүй. Энэ байдлаараа үргэлжилбэл хуурай тэнцээ болох нь дээ гэж хүмүүс бодож байтал 47 дахь минутад Абате -н дамжуулалтыг Бианко гайхалтай мөргөж тоог нээлээ. Дараа нь Корбоба нэг оролдоод үзсэн ч , Серени амжилттай хаав.
Тоглолтын 57 дахь минутад Интерийн фенүүд уурандаа шатаж байлаа. Баг нь 1 : 0 -р ялагдаж дээрээс нь шүүгч Ториногийн тоглогч 16 дотор гар хүрэхэд , пеналти өгөөгүй болохоор арга ч үгүй биз. Гэхдээ тэдний уур ганц хан минутын дараа намжсан бөгөөд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Аргентин эр Бурдиссо мөргөж тоог тэнцүүлжээ. Үүнээс хойш хоёр баг хэд хэдэн аюултай довтолгоо гүйцэтгэсэн ч үр дүнд хүрсэнгүй.
http://www.mightyfootball.com/inter-torino-1-1-italian-serie-a-010209/
Режжина 2 : 2 Рома (43′ Корради , 81′ Козза) ,(46′ 57′ Пизарро)
Режжина : Кампагнало, Ланзаро (Кирилло 53), Сантос , Валдез , Красик (Сесту76), Баррето , Козза , Барилла, Коста , ДиЖеннаро (Ракич 67), Корради
Roma: Дони , Сисиньо , Мексес , Хуан , Тонетто , Таддеи (Лориа 80), ДеРосси , Брихи , Пизарро, Менез (Акуйлани 66), Окака
Мөнхийн хотын баг, үнэхээр сул бүрэлдэхүүнтэйгээр Режжинагийн талбайд зочиллоо. Саяхан бэртлээс эргэн ирж багаа ялалтад хөтөлсөн Тотти , дээрээс нь гол довтлогч Вучинич , Баптиста, хамгаалагч Рийз , Кассетти , Перротта гээд бараг 5 , 6 гарааны тоглогч байхгүй үед яаж тоглох болдоо хэмээн Ромын фенүүд санаа зовж байв. Менез , Окака хоёр авьяаслаг залуус ч , Тотти , Вучиничийг гүйцэхгүй нь тодорхой. Гэвч тэд санасныг бодоход залуус үнэхээр сайн тоглолоо. Ялангуяа багийн гол довтолгоог найруулж , хүнд хүчир ажлыг хийдэг ч өөрөө гоол оруулж харагддаггүй ”бяцхан эр” Пизарро дубль хийж , өөрийгөө хангалттай харууллаа. Эхнийх гоолоо тэр 30 орчим яардаас цөм цохиж хийсэн бол хоёр дахийг нь пеналтиас оруулжээ.
Харамсалтай нь түүний хоёр гоол багаа ялалтад хүргэж чадсангүй. Цаг дуусахаас 10 минутын өмнө Лориагийн алдааг ашиглан Козза тооны харьцааг тэнцүүлжээ. Рома одоогоор 37 оноотой , тавдугаар байранд бичигдэж байна.
http://www.mightyfootball.com/reggina-as-roma-1-1-italian-seire-a-010209/
Лацио 0 : 3 Милан (41′ Пато , Амбросини 47′ , 825′ Кака)
Лацио (4-3-1-2): Муслера ; Де Силвестри , Сивиглиа , Розенхал , Раду (Коларов, 74’); Брокки (Дабо , 74’), Ледесма , Мутузалем ; Мехни (Инзаги , 65’); Пандев , Зарэте
Милан (4-3-2-1): Аббиати ; Замбротта (Дармиан , 86’), Сендерос , Бонера ; Янкуловски ; Амбросини , Пирло , Бекхэм ; Кака (Шевченко , 86’), Сидорф ; Пато
Энэ ялалтынхаа ачаар Россонери Ювентусын урд гишгэж чадлаа. Бразил шидтэн Кака , пато нар хоёр гоол хийж үлдсэнийг нь Массимо Амбросини оруулсан хэдий ч тоглолтын баатраар ихэнх хүмүүс ноён Бексийг нэрлэж байна. Тэрээр тоглолтын турш маш идэвхтэй байж , хоёр гоолын дамжуулалт өгчээ. Хэрвээ жоохон аз ивээсэн бол гоол оруулах ч боломж түүнд байлаа. Харин эсрэг талд Бүргэдүүд үнэхээр уналтанд оржээ. Фирмани , Личштэйнэр , Фоггио зэрэг шилдэгүүд нь оролцоогүйг энэ ялагдлын шалтаг болгож болох ч , сэтгэлзүйн хувьд тэмцэх чадвар бага байгаа нь хамгийн гол асуудал.
Аталанта 1 : 0 Катанья (24′ Гуаренте)
Бергомагийн цэргүүд эндээс ялалт авахгүй бол ёстой шударга бус зүйл болох байлаа. Учир нь тоглолтын турш тэд зочдоо илүүрхэж , үнэхээр сайн тулалдсан болохоор тэр.
24 дэх минутад итали эр Гуаренте , Бизарригийн хаалгыг мялааж энэ тулааны цорын ганц гоолыг оруулжээ.
Киево 1 : 1 Сампдориа (72′ Ригони) ,(70′ Паззини)
Relegation бүсэд яваа Киевогийн хувьд 3 оноо туйлаас чихал байлаа. Эхний хагаст хоёр баг цөөнгүй аюултай довтолгоо хийсэн ч , гоол болсонгүй. Ингээд 70 дахь минутад зочид эхний бөмбөгийг хийж тоглолтыг хошуучилж эхэлсэн ч , ердөө хоёрхон минутын дараа Марио Епес –н кроссыг 24 настай хагас хамгаалагч Лука Ригони чулуу болгож багаа ялагдлаас аварчээ.
Сиена 1 : 2 Лецци (79′ Гхезал) ,(15′ Тирибокки) , (55′ Кастилло)
Эхний хагас өндөрлөх үед Лецци арвуулаа үлдээд байлаа. Багийн гол тоглогчдийн нэг Гиокомаззи 42 дахь минутад хоёр дахь шар картаа хүртсэн аж. 1 : 0-р ялагдаж явсан талбайн эзэд энэ боломжыг ашиглан , тоог өөрчлөх гэсэн ч 55 дахь минутад дахиад нэгийг алдчих нь тэр.
Сиена -чууд довтолсоор довтолсоор эцэст нь нэг юм гоол оруулж дөнгөсөн ч , хэтэрхий оройтжээ.
http://www.mightyfootball.com/siena-lecce-1-2-italian-serie-a-010209/
Женоа 1 : Палермо (88′ Крискито)
Аваргуудын лигийн эрхийн төлөө Роматай ширүүн тэмцэл өрнүүлж байгаа Россоблү энэ удаа Палермог хүлээж авлаа. Улирал эхэлснээс хойш тэд талбайдаа ялагдал амсаагүй бөгөөд энэ гайхалтай амжилтаа цаашид ч үргэлжлүүлнэ хэмээн Гасперини амлажээ.
Палермогийн хувьд харамсалтай гэмээр өндөрлөсөн уг тулааны 88 дахь минутад , Крискито хэмээх итали эр хожлын гоолыг багтаа ачирсан байна .Өдгөө 22 настай энэ залуу Ювентусаас зээлээр тоглож буй ажээ.
Женоа : Рубиньо, Биава , Феррари , Боччетти, Ванден Борре (Палладино 63’), Миланетта , Журич , Крискито , Скалли (Оливера 83’), Милито , Янкович .
Палермо : Амелиа , Кассани , Каррозиери , Каер, Бово , Ноцерино , Ливерани (Миглиаццио 44’), Брескиано , Симплисио , Кавани , Мчеддилзе (Гуана 75’).
Лигийн явц
т/т – тоглосон тоглолт , Х – хожил , Т- тэнцээ , Хж – Хожигдол , О.Г – оруулсан гоол , А.Г – алдсан гоол , Г.З – гоолын зөрүү
loading...




ter shildguud ni bhad ni 4:1ded l bsandag
loading...
beckham aguu ymaa milaniig chirseer bgad ene jil seria a turuuluulne shuu
loading...
chi yuv dee beckhamar chiruulne ch gh shig bitgii sonin yum yariad bai ehleed milanii togloltiig uz
loading...
chamd 2nuh bna uu ter deed taliig unsh daa .ugaasaa damjuulalgui l bol kaka goa hij chadahgui ym chin.pato hajuud hamaagui amid ooroo bombogoo tuuj yvaad goalddag ym
loading...
tgd pass avahgui goalddog tamirchin bdag yum uu football-g chini pass hayaj toglodog yum bish u pato beckham-s pass avsan shd nzaa. chi ugasa milanii toglolt tgd KAKA -n toglohiig harj bgagui bololtoi. eniig ingeed orhie
loading...
bishee bi patog pass avahguigeer oroo bomobgoo zalj yvj esreg bagiin tamirchniig huuraad goal hiih chadvartai gj bna .gehed kaka tiim bish ingej tailbarlah ym uu haashaa ym
loading...
tgd hariulsan bgan bish uu uuruu ilgood unsh
loading...
oilgood unsh
loading...
aash ene r10-g er garaand gargahgui yumaa bur tag bolchij esvel big clubiiin esreg gargana geed nootslood bgaanmuu? medeh hvn bnuu sda
loading...
bag hojood bgaa bolhoor aihtar gargahgui bgaa
loading...
bologna hiisen togloltond garsan shd 70′ garsan bhaa uchigdur bol garaagui ee .
loading...
er ni mair sonioon R10.ug ni 2 jiliin omnol gehed unen laadag bsiishd tegsen odoo nas ni yvaagui baij hogshin togologch nar shig togloltond idevhitei orohgui eneniii uchir ntr–g ni medhuu bas…..
loading...
za medku ee ronnie-goos uuruus ni l asuu hehe forumdaa l orj chadku bga bh l gj bodood bga
loading...
oddiin uvchnuur ert uvchilsun tegeheer tegdiin da gej yur n braziluud teged l heseg garch ireed l bhgui bolood bh shig sanagdaad bdiin
loading...
targalalt bas hurd muudsan tsel zaluu bgaa bish nas joohon yvsan
loading...
bas barca-d bhad n bolson zuil l neleen uurchilsun bh da
loading...
oddiin l uvchin yum uu doo. ih zan gargaj beltgel ntr hhgui geh zergees l avhuulaad shaltgaan mundahgui biz
loading...
oo naadah chin ymaa aldchaad setgel sanaani hymrald ortsiimoo
loading...
ene chini 2 jiliin umnu boslon yavdal biz de barag henry manaid irsenii daraa bolson bh aa
loading...
ugui sh dee.miland ireed ymaa aldsiish d
loading...
Formanda bish e?Nuutslud bga baih a?Ternes odo ch ballaj bga shde.urdiinha guitsehgui l bolohos……………
loading...
ugui ee yum aldah bish barca-d baihdaa asuudaltai bsin
loading...
messi real gert ni hulgai oroniig yariad bgama
loading...
aan ternees ondoo asuudal bsan
loading...
Ronnie maani ergej irne ee! itgej baina. Harj baigaarai jaaluudaa(cr7,messi, real ch biluu raul ch biluu) tiim gaihamshigtai awyas ingeed duuschihana gedegt itgehgui baina!
loading...
teneg bandi chin uur bitgii hurgeed bgarai
loading...
bi ch biluu chi ch biluu bitii olon yum yariad bai
loading...
Roma ch yostoi hetsuu tulaan hjee.
loading...
Гэтэл баярласан хэрээ бархирав гэгчээр дөнгөж нэг л оноо зулгаах нь тэр.
Энэ байдлаараа үргэлжилбэл хуурай тэнцээ болох нь дээ гэж хүмүүс бодож байтал
5 , 6 гарааны тоглогч байхгүй үед яаж тоглох болдоо хэмээн Ромын фенүүд санаа зовж байв
ene odoo yu ve? udriin temdeglel deeree yum bichij bga yumu, olon niited zoriulagdsan site-d yum bichij baina uu. yamar ch nairuulga alga, dund angiin huuhed ch iim hachin yum bichihgui dee!!!
loading...
Huue ter kakaag muulaad bgaa zaluud helhed net shirtej heruul huutsulduud bailgui milanii togloltiig n uz kaka gej hun yaj huurch damjuulj oruulj chaddagiig n harah bolno saynii togloltiin hubid beks bhgui ben ch hojih l bsiin orolchhoor oduud olon bgaa r10-n hubd milanii abdart bgaa testeh bombog heregtei. Ued n heregleh gen bgaan saynii togloltond chivaag hurtel gargaj turshij bn lee haraa bizdee
loading...
Ter real gj nohor soccer meddiin boluu kakaag tegej helj bdg serieA uzdeggui yumaa gehed nodlin jiliin avarguudiin liga uzeeguin bhdaa kaka.g tegej helbel chi olon hunii durguig hurgeh bolno shu tee? uugii … Socceriin unench panatuud chamd heleed ogoh blguidee
loading...
seria g chamas iluu uzne shuu amraltiin odruud bolgonoor chamas iluu seria a giin buh bagiig nerlechih bhaa say l gehed juvegiin togloltiig uzlee bitgii sonin ym yrijee
loading...
Kakag tegj helj bolohgui l de yag yariad irvel huurch guij goaldoj chaddaggui tamirchin DELHIIN SHILDEG HOLBOGCHIN bolch chadahuu…!!!!!!!!! /MESSI, C.RONALDO 2-iig yalj/
loading...
yooy hater zugeer l hel l de zaaval negniig n dooshoo hiih yamar hereg bsiin
loading...
kaka-g muu gewel sain toglogch bh uu da
loading...
naadah chini esreger ni yarij bgan KAKA ugasa hamgiin shildeg ni bolohoor naadah chini hamgiin muu ni gj bga bhgui yu
loading...
real aa chi mongold bdg uu?
loading...
2 sariin 15-nd INTER VS MILAN toglono goyo doo. INTER odoo gusah heregtei.
loading...
miland beckham bgaa shuu dee.za ehnii toglolt ronni giin aztai tooloor togsson odoo bol milan laana
loading...