Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Хөлбөмбөгийн хөгжилтэй бас хоржоонтой мэдээ №4

GD Star Rating
loading...

Кинг Каан Хятад Кааныг хайж байгаа гэнэ. Тэрээр 2002 оны Азид болсон дэлхийн аваргаас хойш уг тивд нэр алдар нь илүү өргөн хүрээгээр тархсан билээ. 2 жилийн дараа нь тэр Байерн дэх карриерынхаа дараа Азид ажиллах болно гэдгээ зарлаж байсан. Цаг нь ирэв бололтой. Ирэх сараас эхлэн тэр “American idol” тэмцээний шүүгчид шиг Хятадын залуу авьяастнуудыг шүүх гэнэ. Менежер нь “Тэр хаалгачдыг шүүх нь тодорхой. Гэхдээ бас бусад байрлалын тоглогчдыг ч шүүж магадгүй, бүр цаашилбал охидыг ч” гэж жуумалзжээ. Хэдэн жилийн өмнө тэр Испанид амарч байхдаа нэгэн залуухан бүсгүйтэй танилцсанаар эхнэр хүүхдээ орхиж байсан. Тэгэхээр шүүлт хийх даалгавруудын сүүлийнх нь бас тохирч болох л юм. Одоогоор тэр Германыхаа ЦДФ телевизэд хөтлөгч хийж буй. Энэ ажлын хажуугаар Хятад руу явж эмэгтэй хөлбөмбөгчдийг яаж тандах юм бол.

**********************************************************

2-р Бундэслигийн Сан Паули багийн хаалгач Патрик Бергерийн 30 насны ой хэд хоногийн өмнө болжээ. Багийн цаг бүртгэгч түүнд нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь бэлтгэлээс 5 минут хоцорч ирж болох купон байжээ. Хорвоо дэлхий уужим, 5 минутад дэлхийг тойрч чадна аа хө.

**********************************************************

Испанид зодоон болж гэнэ. Улсын дээрээсээ долоо дэх лиг буюу Андалузын сонирхогчийн лигт 2 багийн хооронд гал гарсан аж. Шалтгаан нь 54 дэх минутад зочин багийн нэг тоглогч улаан авсан явдал гэнэ. Гэхдээ байдал намжаад, тоглолт цааш үргэлжилж л дээ. Цаг дуусах хэрд 2 багийн нэг нэг тоглогч гар зөрүүлээд авч. Улмаар бусад нь ч гэсэн үүнд орооцолджээ. Тэр ч байтугай үзэгчид их хэмжээгээр талбай руу түрэн орж, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаад эхэлж. Тоглолтын шүүгч нь тэр даруй арга хэмжээ авч, хамгаалалтынхны хүчээр тоглолтыг зогсоосон байна. Тэр дараа нь 2 багийн ес есөн тоглогчид улаан хуудас харуулчихаад кабин луу зугтчихаж гэнэ дээ. Нэг тоглолтод 19 улаан гэдэг нь хэзээ ч харагдаж байгаагүй, цаашид харагдах ч үгүй рекорд болов уу даа.

**********************************************************

Наймааны өвлийн цонхоор Бундэслигийн хар зах дээр Боатенг гэсэн нэр эрэлттэй байна. Көлн Дерек Боатенгийг авсан бол ах дүү Боатенгийн ах Жереми нь Хамбургт, дүү Кевин-Принц нь Дортмундад ирсэн. Мөн Английн Халл Ситигийн Жорж Боатенг болон Францын 2-р лигийн Чарльз Боатенгийн нэрс багуудын ангуучлах жагсаалтад дээгүүр яваа гэнэ. Цонх хаахад хэдхэн цаг байна, Амьдаануудын наймаанууд нааштайгаар шийдэгдчих ч юм бил үү.

**********************************************************

Вольфсбургийн хэмжээгүй их эрхтэн Фэликс Магат энэ багт ирээд маш их өөрчлөлт хийсэн билээ. Дасгалжуулагч, менежер болон спортын захирлын албыг цуг хашдаг тэр маш их наймаа хийсэн. Багийн бүтэц, ажилчдад ч гэсэн өөрчлөлт их оруулсан “балмад” этгээд. Тэр одоо хямралын үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, багаа Найкаас Адидас уруу шилжүүлсэн байна. Энэ янзаараа багийн нэр удахгүй Магатбург болох вий.

**********************************************************

Миланы санхүүгийн тооцоо өнгөрөгч улиралд 30 саяын алдагдалтай гарчээ. Нөхөрсөг тоглолт нь хэдэн саяар үнэлэгддэг алдарт баг маань хямралын давалгаанд бас өртөв бололтой. Ханновертой зарим оддын 4-хөн долоо хоногийн цалин буюу 750-хан мянган еврогийн төлөө тоглосон бол удахгүй дахин ийм мөнгөний төлөө Ханновероос ч бижгэн багтай тоглох гэнэ.

**********************************************************

Подолскигийн нэр Германы гомо нарын хамгийн том вебсайтын хайх функцэд хамгийн их эрэлттэй байсан гэнэ. Та түүнийг гомо гэж бодож байна уу. Үгүй ээ, яалаа гэж. По+долски(Po, toll) гэдэг нь хөрвүүлбэл “Янзтай ар тал” гэнэм.

**********************************************************

Одоогоос нэг сарын өмнө Английн дээрээсээ долоо дэх буюу Саутерн лигид хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн хурдан улаан карт өгөгджээ. Давид Пратт өрсөлдөгчөө бөмбөг гаргах үед нь жийгээд орчихож. Ингэснээр тэр мөнхийн гэгдэж байсан 1990 оны рекордыг эвлээ гэж. Тэр үед Италийн Болоньягийн Лоренцо 10 дэх секундэд улаан авч байсан байна. Пратт “Рекорд болсон гэж мэдэж байна, гэхдээ үүгээрээ би бахархаж чадахгүй” гэж өчжээ.

**********************************************************

Бавари мужийн лигийн нэгэн баг 5 дэх дасгалжуулагчаа сольжээ. Өмнөх дөрөв нь спортын амжилт тааруу байсан бол түүний хувьд гэр бүлийн асуудал нь огцрох үндэс болжээ. Багийн удирдлага түүнийг авсныхаа дараа дотоод амьдрал руу нь өнгийснөөр тоглолт байтугай бэлтгэл дээр ч боломж олголгүйгээр хэдхэн цаг болоод хөөсөн байна. 6 дахь шинэ нь энэ хооронд ирсэн бололтой.

**********************************************************

Германы Хорнберг хэмээх жижиг тосгонд дэлхийн хамгийн хөгжилтэй хууль байдаг гэнэ. Сарын өмнө тэнд орон нутгийн сонгууль болжээ. Ялсан нь тосгоны дарга болох ухаантай санж. Санал асуулгыг тоолоход Дортмундын дасгалжуулагч Клопп болон Клоппоос ЦДФ дэх ажлыг нь хүлээж авсан Каан нар тус бүр нэг санал авчээ. Тэр 2 юугаа хийж улс төржиж явдаг байна аа?

Тосгоны хуулиар нэр дэвшсэн хүмүүсээс өөр хүнд бас санал өгч болдог гэнэ. Тэгэхээр тэр хоёрын улаан фэнүүдийнх нь хийсэн ажил гэдэг нь тодорхой. Гэхдээ тэр 2 үнэнээсээ нэр дэвшсэн ч шаансгүй байсан гэнэ дээ. Учир нь ялагч нь 80 хувийн саналаар тасархай тэргүүлжээ.

Бичсэн: Номер 10.

Хэрэв та өмнөх хоржоонтой мэдээнүүдийг уншихыг хүсвэл дараах линкүүдээр орж сонирхоорой.

http://sportnews.mn/2008/10/19/1000

http://sportnews.mn/2008/10/25/1001

http://sportnews.mn/2008/12/12/100


GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. real says:

    ter hamgiin hurdan ulaan ih hoorhon ym

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    hehe 19 ulaan cart

    GD Star Rating
    loading...
  3. Totti says:

    yooyoo 19 ulaan card gej… Aygui bol selgeenii toglogchdod hurtel ulaan ugtsunduu nter kk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: