loading...

К.Перкинс торгуулав.
Бостон Селтиксийн төвийн тоглогч Кедрик Перкинс тав дахь өдрийн орой Детройттой хийсэн тоглолтын дөрөвдүгээр үед эсрэг багынхаа довтлогч Жэйсон Макселлийг самбараас аваад довтлох гэж байхад нь хүзүүгээр нь тэвэрч хүчтэй унагаасаныхаа төлөө тоглолтыг орхисон билээ. Унахдаа уурссан Жэйсон Макселл Перкингсийг араас нь түлхэж эсэргүүцлээ илэрхийлсэн/ зураг дээрх/. Тэгвэл өнөөдөр НБА Перкингсийг энэ бусармаг үйлдэлийнх нь төлөө 10,000 доллароор торгосон байна.
Мөн Бостонтой холбоотой өөр нэг мэдээлэл нь довтлогч Кевин Гарнетт ханиадны улмаас хуучин багынхаа эсрэг тоглохгүй болсон байна. Гарнеттийн хуучин баг болох Миннисато талбай дээрээ өнөөдөр Бостонг хүлээн авч тоглож байгаа юм. Бостоны дасгалжуулагч Док Риверс мөн хоёр дахь өдөр 76чуудын эсрэг тоглохгүй байх магадлалтай гэнэ.
Андре Байнум гэмтэв.
Яг жилийн өмнө Лэйкерсийн залуу төвийн тоглогч Андре Байнум өвдгөндөө хүнд гэмтэл авч улиралыг орхисон билээ. Тэгвэл энэ хар түүх дахин давтагдаж өчигдөр өвдгөндөө гэмтэл авав. Хачирхалтай нь хоёр удаа бэртэхдээ хоёууланд нь Мэмфисийн эсрэг тоглосон байх юм. Андре Байнумын гэмтэл хэр болохыг өнөөдөрийн оношоор тодорхойлно. Тоглолтын нэгдүгээр үед Коби довтлож, шидээд унахдаа Байнумыг түшиж унасан нь гэмтээж орхисон байна.
Майк Браун Зүүнийг дасгалжуулна.
Бүх Ододын тоглолтын Зүүний Ододыг дасгалжуулах хүн тодорлоо. Кливландыг тун амжилттай удирдаж одоогоор 36-9 амжилтаар дивизоноо тэргүүлж, зүүн бүсдээ хоёрт явж байгаа нь түүнийг Ододын тоглолтыг дасгалжуулахад гол нөлөө үзүүлжээ. Мөн түүний удирдаж буй баг нь талбай дээрээ 22 хожиж, нэг ч хожигдоогүй байгаа юм. Түүнтэй хамт Бостоны ахлах Док Риверс өрсөлдөж байсан ч нодлин болж өнгөрсөн Нью Орленсийн Бүх Ододыг Док дасгалжуулсан гэдэг шалтгаанаар Док Риверсийг энэ удаад сонгосонгүй.
Дариус Майлс гэрээгээ сунгав.
Сүүлийн үед хэл амны бай болж байгаа Д.Майлс Мэмфистэй гэрээгээ сунгасан байна. Түүний 10 хоногын гэрээ өнгөрсөн гурав дахь өдөр дууссан бөгөөд одоо тэрбээр улирал дуустал Мэмфист хүчин зүтгэх гэнэм. Өвдөгний хүнд бэртлээс эргэн ирсэн түүнтэй Мэмфис 1 сарын 10нд гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш хоёр удаа сунгасан юм. Гэрээгээ дуусгаж чадалгүй зодог тайлсан Д.Майлс НБАд буцаж ирснээр Портландад ихээхэн хохиролтой байна. Портланд түүнд 18 сая долларыг зүгээр л цацах болж байгаа юм.
loading...




Perkins ugaasaa medrel sda shd
loading...